Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Э.Батбаяр: Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн шийдвэр гаргаагүй
нийтлэлчид

Э.Батбаяр: Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн шийдвэр гаргаагүй

coolBy cool09/04/2019Updated:09/04/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрсөн. Дараагийн гишүүд ямар шалтгаанаар томилогдохгүй байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраас тодрууллаа. 

– Монголын Хуульчдын холбоо Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр хэд, хэдэн удаа хуралдсан ч нэр дэвшигчдээ тодруулсангүй. Танай байгууллагын ажилд хүндрэл учирч байна уу?

-Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэн эрхийг таван жилийн хугацаатай гэж хуульчилсан байдаг. Монголын хуульчдын холбооноос нэр дэвшүүлсэн гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор томилдог. Таван жилийн хугацаа энэ оны гуравдугаар сард дууссан. Тэр даруй Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлж ирүүлэх мэдээллийг манай байгууллагаас Монголын хуульчдын холбоонд хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Мэдээж, манай байгууллагын ажилд тодорхой хэмжээний хүндрэл учирч байгаа.

– Монголын хуульчдын холбоо Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг тодруулахгүй удаад байгаа юм бол. Мэргэшлийн хороогүй болохоор шүүгчийн сонгон шалгаруулалт зогсоно биз дээ?

-Яагаад удаж байгааг бид тодруулсан. Янз бүрийн л шалтгаан байдаг бололтой. Гэхдээ тус байгууллага хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх үүрэгтэй. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт ”Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулна” гэж заасан байдаг.

Төрийн ажил хэвийн, тасралтгүй явагдах зарчимтай. Ер нь хугацаатай томилогддог албан тушаалтан дараагийн хүнийг томилогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлж байх зохицуулалт манай улсын хуулиудад нийтлэг байдаг. Харин шүүхийн тухай хууль тогтоомжид энэ талаар тусгагдаагүй болно.

Төрийн ажлыг хэвийн, тасралтгүй явуулах эрх ашгийн үүднээс Мэргэшлийн хорооны гишүүдийг томилогдтол өмнөх гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоотой гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн тогтоол гаргаагүй байна.

байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.