Хонь Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бие даан олон ажлыг амжуулж, манлайлах чадвараа нотлон харуулж чадна. Ур чадвараа нэмэгдүүлж, суралцахаа зогсоох хэрэггүй. Орлого нэмэгдэж, ажлын санал олныг хүлээж авах бололтой. Хэрэв та ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй. Харин ажлаа солихоор төлөвлөж буй хүмүүс сарын эхээр тааламжтай. Санхүүгийн байдлаа сайтар хянаж, илүү зардлаа хянах хэрэгтэй. Гэр бүл, хайр дурлал: Энэ сар бүхэлдээ хайр, дурлалд тааламжтай. Зарим хүмүүс сүй тавьж, хуримын тов тогтоох магадлал өндөр байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд тогтвортой тайван байдал давамгайлж, амар жимэр байх бололтой. Энэхүү тааламжтай үеийг ашиглан хайр сэтгэлээ батжуулж, гэр бүлдээ бүхнээ…
Зохиогч: cool
Хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихөөд гарч яваа бид хоёр ??? Munkherdene Erdenesuren
Орд бүхэн өөр өөрийн давтагдашгүй зан төрх, ааш араншинтай байдаг. Бид өмнө нь ордуудын сайн талуудыг танд дуулгаж байсан бол, өнөөдөр сул талуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс өөрийн сул талыг мэдэж, цаашид үүнийгээ засч, залруулахыг хичээгээрэй. 1Хонины орд: Өөртөө хэт итгэлтэй Тэд эрч хүчээр дүүрэн, өөртөө хэт итгэлтэй хүмүүс юм. Эрсдлээс огтхон ч айдаггүй, маш зөрүүд төдийгүй бусдад бууж өгөхийг үзэн ядаж, өөрийгөө зөвтгөхийг хичээдэг. Харин энэхүү зан чанар нь сул тал болж, тэднийг хэт бардам, их зантай болгож хувиргадаг байна. Тус зангаасаа болж, найз нөхөдгүй, ганцаардмал нэгэн болж хувирдаг. 2Үхрийн орд: Зөрүүд зантай Маш их хичээл зүтгэлтэй, үүнийхээ…
“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн хуримын зар хэдийнээ таржээ. Хурим найрын сар эхэлж, билэгт сайн өдрүүд хөвөрсөөр байгаа намрын налгар саруудад амжин хуримаа хийхээр болсон хосууд хуримынхаа бэлтгэл ажлыг дүрсжүүлэн, түүх болгон хадгалж үлдэхээр шийдсэн байна. Аль болох энгийн, даруу хуримын ёслол хийхээр зэхэж байгаа хосууд өдгөө таван охинтой. Өнгөрөгч тавдугаар сард “Нийслэлийн гэр бүлийн элч” болсон тэд ирэх есдүгээр сард хуримын ёслолоо хийхээр болсон бөгөөд танилцаад есөн жилийг ардаа үдэж байгаа гэнэ. Хайр дурлалынх нь батлагаа болсон таван охиндоо хүндэтгэл үзүүлж, үргэлж тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх бодолтой байгаагаа дурдсан тэдний хуримын талаарх…
Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав, байхгүйн улмаас сурагч өдөр бүр цүнхэндээ бүх зүйлсээ үүрч явж байна. Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байгаа талаар БСШУСЯ мэдээлсэн. Судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар: I ангид 3.145 кг, II ангид 3.074 кг, III ангид 3.212 кг, IV ангид 3.127 кг, V ангид 3.765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг байна. Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын…
10-хан насандаа архичин аавынхаа ГАРТ үрэгдсэн Холливудын бяцхан одын эмгэнэлт түүх … Ер бусын өхөөрдөм хүүхэд хоолой, энхрий бяцхан охины гадаад төрхөөрөө үзэгчиийн хайрыг татсан Жудит Барси 1978 онд унгар цагаач Марий Жозеф нарын гэр бүлд мэндэлсэн. Лос-Анжелос хотын нэгэн кафед зөөгчөөр ажилладаг эхтэй нь аав нь санамсаргүй тохиолдлоор танилцжээ. Хоюул унгар үндэстний дээр адилхан цагаачилж ирсэн тул тун амархан дотноссон аж. Эх нь сайхан сэтгэлтэй, өр нимгэний дээр аймхай нэгэн байжээ. Харин аав нь гэмгүй төрхийн цана нуугдсан аймшигт араатан байсан агаад 10 жилийн дараа охиныхоо амжилтанд атаархан хорсохдоо амийг нь хөнөөсөн. Төрөлхийн авьяаслаг охин гурван насандаа унгар,…
БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв…
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд, 1. Уран сайхын тоглолт Тоглолтод Хятад улсын дуучин Дин И, Ли Фэйфэй нар оролцох бөгөөд “Мөрөн дээрх балет”, “Пийпаагийн хэл” зэрэг сонгодог хөтөлбөрийг үзүүлнэ. Мөн Бээжин…
2019 оныг Эрүүл мэндийн яамнаас “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлж, “Эрүүл мэнд -8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны туршлагыг судлахаар Эрүүл мэндийн газрын 8 удирдлага, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг 8-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд тус аймагт ажиллав. Туршлага судлах ажлын хүрээнд Зоонозын өвчин судлалын төв, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, Поликлиник, “Дэлгэрмөрөн” ӨЭМТ, “Гурван гал” ӨЭМТ, Эрүүл мэндийн газар, Их-Уул СЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Туршлага судлах багийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хүлээн авч хэлтэс,…
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-ы хүрээнд Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан. Үүнд: – Биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, элэгний В, С вирусын илрүүлэх шинжилгээнд нийт 350 хүн, хэт авиан шинжилгээнд 114, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээнд 53 хүнийг хамруулж, зөвлөгөө өгсөн. – Амны хөндийн үзлэг, оношилгоо хийж, шүдний зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн. 2019 оны 08 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “+ЦЭНЭГ, ВИТАМИНЖУУЛАЛТ” өдөрлөгийг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг…
