Дэлхий дээр жилд 8 сая хүн тамхины улмаас амь насаа алдаж байна. 1 сая хүн дам тамхидалтын улмаас амь насаа алдаж, Дам тамхидалтаар амь насаа алдаж байгаа хүмүүсийн ихэнхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Уушгины хорт хавдраар өвчилж байгаа 3 хүний 2 нь тамхинаас шалтгаалсаар… Иймд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр НЭМҮТ-өөс орон даяар Тамхинаас гарах зөвлөгөө сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг анхан шатны сум, өрхийн эмч, сайн дурынханд хүргэх юм.
Зохиогч: cool
ДАМДИНЫ МӨНХТОГОО (1964-2019) Улс түмнээрээ хөдөлмөр, зүтээлээ үнэлүүлж, үр хүүхдээ үлгэр жишээ хүмүүжүүлэн эх орондоо хэрэгтэй зөв иргэд болгон төлөвшүүлсэн, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмад ажилтан Д.Мөнхтогоо хорвоогийн мөнх бусыг үзүүлж бурхны хутгийг оллоо. Д.Мөнхтогоо 1964 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 1983 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн хэсэгт нярайн сувилагчаар ажлын гараагаа эхлүүлж, 1988 оноос аймгийн Ардын депутатын Хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгч, Монголын залуучуудын эвлэлийн илгээлтээр Цагаантолгойн сангийн аж ахуйд туслах малчин, 1997 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажиллаж байлаа. Түүний хөдөлмөрийн амжилтыг үнэлэн 2009 онд…
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа билээ. Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл тус хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хагас жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, явцын мэдээлллийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа. Энэ жил 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулж байгаа. Энэ сарын 26-ны байдлаар уг хөтөлбөрт 77528 хүүхэд хамрагджээ. Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулах уг үйл ажиллагаанд улсын хэмжээнд 243…
Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт гэрэл зургийн галерейг нээн танилцуулж байна. 1 жилийн хугацаанд үргэлжлэх тус галерей нь зүрх судасны мэс заслын тасгийн 50 жилийн хөгжлийн хугацаан дахь онцлох үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан түүхт он жилүүдийг харуулсан 90 гаруй гэрэл зургуудыг онцлон дэлгэж байгаа юм.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, ДЭМБ-ын дархлаажуулалтын хөтөлбөрийн зохицуулагч Др.Ёошихиро Такашима нар дархлаажуулалтын чиглэлээр ажиллаж буй хороодын гишүүдтэй хамтарсан хурал хийлээ. Энэхүү хурлаар 2019-2030 он буюу дараагийн 10 жилд ДЭМБ-аас дархлаажуулалтын талаар баримтлах стратеги, чиглэл, 8 зорилттой танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал, бодлоо солилцлоо.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульчид энэ сарын 29-нд “Зангиатай жагсаал” зохион байгууллаа. Уг жагсаалаар хуульчид шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар зарим саналыг гаргаж, иргэдэд мэдээлэл түгээсэн юм. Ингээд уг жагсаалыг дэмжин оролцож буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаас дараах зүйлийг тодрууллаа. -Хуульчид ингэж жагсаж байсан нь бараг анхных болов уу. Хуульчдын зүгээс яг ямар саналтай байгаа юм бэ? -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж байгаа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж, тухай бүрт нь санал хүргүүлж байсан. Мөн уг саналыг олон нийтэд хүргэх үүднээс оролцсон. Ялангуяа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд онцгойлон ач холбогдол өгч байна. Учир нь өнөөдөр шүүх эрх…
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Виз мэдүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж хэсэг бичиг баримт мэдүүлэгчид дугаарлан хүлээх хэрэгтэй болсныг бид анзаарсан билээ. Энэ жилээс эхлэн бичиг баримт мэдүүлэгчдэд илүү шуурхай, тааламжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд манай ЭСЯ нь даваа, лхагва, баасан гарагуудаас гадна мягмар гараг бүр тусгай хуваарь гарган 9:30-13:30 цагийн хооронд бичиг баримтыг урьдчилан хянаж, цаг товлож байгаа болно. Мөн түүнчлэн бид хүмүүнлэгийн талаас нь бодолцож, бичиг баримт мэдүүлэгчдийн дугаарлан хүлээлтийг багасгахын тулд нийт ажилчид цаг сунган их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд бичиг баримт хүлээн авах ажлын өдрийн цагийн хуваарийг 9:30-12:00 цагаас 9:30-13:30 цаг хүртэл, материал тараах…
Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой тохиож байна. 1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт “ярьж” эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. 1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулагджээ. Эдгээр түүхэн үйл явдлаас хойш эдүгээ 85…
-Зөв цагт, хэрэгтэй газраа байх ёстойгоо мэдэхгүй яваа хотын орлогчоос болж нийслэл “Хүүхдэд ээлтэй” байхаасаа ч хөг нь өнгөрч байгаа бололтой- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга 6 орлогч хэрэггүй, 2 байхад болно гээд Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нартай ажлаа “хуваалцах”-аар болсон. Яах вэ, албан тушаалыг багасгаж, хариуцах цар хүрээг нь өргөтгөсөн хэрэг. Гэтэл нийслэлд хамгийн чухал буюу Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч гэх Ш.Анхмаа энд, тэнд очиж тууз хайчилж, нээлтэд оролцохоос бусдаар бол бултаж, зугатаад олдохоо байжээ. Өчигдөр л гэхэд “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөрийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх байсан боловч хэлэлцсэнгүй. Угнь энэ хөтөлбөрийн төслийг…
Наймхан сарын өмнө бидний дунд инээж, цалгиж явсан 366 Монгол хүн. Тэд өөр өөр газар төрж, өссөн 366 өөр хүн боловч нэг л замаар бурханы оронд одсон юм. Тэднийг үхэлрүү авч явсан зүйл бол ХУРД. Хол замд явахдаа хариуцлагатай, анхааралтай байсан бол тэд өнөөдөр бидний дунд байх байсан… Магадгүй таны хайртай хүн авто тээврийн ослоор таныг орхиж яваагүй болохоор та одоо ч хурдтай явдаг байх. 366 хүний 284 нь орон нутагт амь насаа алдана гэдэг Монголчууд орон нутгийн замд хурдны зам дээр явж байгаа мэт хурд хэтрүүлэн явдаг асар хариуцлагагүй үйлдлийн илрэл юм. Үлдсэн 82 нь нийслэл Улаанбаатар хотод амиа…
