Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт өөрсдийгөө таниулж чадсан влогчин хос бол Түвшөө Дөлгөөн хоёр. Тэд нийгэмд эерэг энергийг түгээгч “Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэсэн.
Үргэлж шинийг эрэлхийлэгч, үлгэр жишээ залуу хосууд тун удахгүй шинэ хүнээ өлгийдөхөөр зэхэж байгаа.
Тэгвэл өөрийн цахим хуудаснаа жирэмсний нүцгэн зургаа дэлгэжээ. Тэрбээр “Яадын үхсэн ганц л амьдрах юм чинь гээд ингэж авхуулж байсан. Авхуулсан юм чинь постлоно шдээ” гэжээ.