Зохиогч: cool

Төмөр замын салбар бол Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй Монгол Улсын хувьд стратегийн онцгой ач холбогдолтой юм. Тийм учраас төр, ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ салбарын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, алдаа эндэгдэл, хууль бус үйл ажиллагаа гарахаас сэрэмжлэн сэргийлж байх учиртай. Хэрэвзээ төмөр замын салбарт буруу зөрүү байх аваас засч залруулах арга хэмжээг нэн даруй авч байх нь хэн бүхний үүрэг билээ.Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаа УБТЗ ХНН-ийн хариуцаж тавьсан төмөр замтай холбоотой нэгэн мэдээллийг хүргэе. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг 2019 оны тавдугаар сарын сүүлчээр тавьж…

Цааш унших

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183 тоот тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй Хүүхдийн спортын YI их наадам нийслэл Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд явагдана. Хичээлийн шинэ жилийн энэ өдөр хүүхдийн спортын их наадамд Сэлэнгэ аймгаа төлөөлөн оролцох өсвөрийн баг тамирчид, багш дасгалжуулагчдыг үдэн гаргаж, аймгийн хүндэтгэлийн тугийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн хүндэтгэлийн тугийг БТСГ-ын дарга У.Батмөнхөд гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүслээ. Энэ үеэр спортын төрөл тус бүрийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх,…

Цааш унших

Өнөөдөр 09 дүгээр сарын 01-ний өдөр. Улс орон даяар эрдмийн их өргөө үүдээ нээж хичээлийн жил эхэлж байгаа гэгээхэн өдөр. 2019-2020 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 2200 охид, хөвгүүд ерөнхий боловсролын сургуулийн алтан босгыг алхан орж байгаа бол боловсролын салбарт 1400 багш ажиллаж, 35 сургуульд  21000, 45 цэцэрлэгт 9000 хүүхэд, багачууд сурч хүмүүжнэ. Шинэ хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож их эрдмийн харгуйд шамдан суралцаж байгаа хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ. Д.Энхтайван захиралтай Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар оролцож баяр…

Цааш унших

“Орчлон” дунд сургуулийн 1-р ангийн төлбөр 25 сая төгрөг.Дунд,ахлах ангиуд нь үүнээс 3-7 саяар нэмэгдэнэ..Сонсоод ухаан алдмаар энэ тоог гайхан шогширч дуусаагүй байтал хөөш цаана чинь “British school of Ulaanbaatar”, American school of Ulaanbaatar”, “Улаанбаатар элит” сургуулиуд энэнээс ч илүү төлбөртэй шүү гэв. – Танайх тэгээд жирийн дунд сургуулиудаас юугаараа давуу талтай вэ? – Манайх Монгол хэл, Уран зохиол, Түүхээс бусад хичээлүүдийг гадаад хэлээр түлхүү заадаг.. Сүүлийн үед хувийн гял цал сургуулиуд байтугай хотын төвийн хэдэн хөсрий улсын сургуулиудад хүртэл “лаборатари” нэр зүүгээд гадаад хэлээр хүүхдүүдийг бөмбөгдөн харьжуулж, чинээлэг боломжийн эцэг эхчүүдээс мөнгө саадаг луйврын торон сүлжээ Улаанбаатар хотыг хэржээ.…

Цааш унших

Зэвсэг агссан  Япончууд 1939 онд Халх гол орчимд Монголын хилээр цөмрөн орж ирсэн нь үнэн. Орос, Монголын дайчид исгэрэх сум, илд барьсан япончуудтай тулалдаж, халуун амиа алдан, бүлээн цусаа урсгасан нь ч үнэн. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах гэж мөр зэрэгцэн тулалдсан монгол, орос хөвгүүд энэ газрын шорооноо үүрд үлдсэн нь ч үнэн. Миний, чиний өвөө нар 1945 онд япончуудыг эх газраас хөөх гэж Манжуур хүртэл тулалдаж, элсэн толгодын дунд эцсийн амьсгалаа татаж байсан нь ч үнэн. Олзны япон цэргүүдийг туугаад харьж явахдаа юу үзэж туулснаа, тамхиа хувааж татсан орос залуу ганцхан мөчийн дараа бөмбөгдөлтөд өртөн амиа алдсаныг, шархадсан…

Цааш унших

Өнөөдөр 2019 оны 09-р сарын 01-ны өдөр. Шинэ сар эхэлж байгаа энэ өдөр ордуудын 09-р сарын зурхайг хүргэж байна.  Хонь Сарын эхэн үед та эргэн тойрны хүмүүсийнхээ харьцаанд хэт мэдрэг хандаж магадгүй. Хэдийгээр таны санхүүгийн асуудалд эерэг зүйлүүд ажиглагдах боловч үйл явц удаашралтай байна. Эрч хүч амархан шавхагдах тул аливаа ажлыг хурдан, эрчимтэй хийхийг зорь. Гэр бүлийн эв найрамдалтай байдал давамгайлах болно. Сарын дундуур өөрийн сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдыг саад болохыг бүү зөвшөөр. Бусдаас хамааралтай бол бүх зүйл хэцүү санагдах болно. Ганц бие хүмүүст хайр дурлалын ээдрээтэй асуудлууд тулгарах бөгөөд энэхүү байдлаас гарахад нэлээд цаг хугацаа болон тэсвэр…

Цааш унших

Монголд угсарсан анхны компьютерийг 1989 онд үйлдвэрлэсэн Монел брэнд гэж үзэх хүн олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ 1984 онд угсарч ажиллуулсан “Оч” микрокомпьютер бол яах аргагүй анхных юм. “Оч”-ийн эд анги, эрэг боолт бүрийг нь ширхэгчлэн цуглууж, оюуны эд эс бүхнээ зориулан бүтээсэн багийнхан хожмоо бүгд энэ салбартаа үнэлэгдсэн эрхмүүд болсон бөгөөд тэдний нэг Г. Оюунбаяр (компьютерийн инженер, бакалавр)-ын дурсамжаас хуваалцаж байна. “Очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань оч төдий байгаа ч дүрэлзэн асах цаг нь ирнэ” хэмээн монголын анхны компьютерийг “Оч” хэмээн нэрлэж байснаа ийнхүү дурслаа. “ОЧ” МИКРОКОМПЬЮТЕР 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Altair, IBM PC, Apple, Sinclair,…

Цааш унших

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулж буй “Agro Expo 2019” хөдөө аж ахуй, хүнсний олон улсын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, орон нутгийн аж ахуй эрхлэгчид болон иргэд, худалдан авагчид нэг дор цуглаж буй уг үзэсгэлэн есдүгээр сарын 01-ний өдөр мөн үргэлжлэх юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монголиа хамтран “Агро Экспо-2019” олон улсын үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Адра Монгол” олон улсын байгууллагын хамтарсан “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллагын ногоочид өөрсдийн үйлдвэрлэсэн органик төмс,…

Цааш унших

   Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ    Энхрий бяцхан хүүхэд багачууд аа     Хүндэт эцэг эхчүүд ээ  Та нартаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, үргэлжийн баяр баясгалантай, сурч мэдэхийн их тэмүүлэлтэй байхыг хүсэн ерөөе. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 2200 охид, хөвгүүд ерөнхий боловсролын сургуулийн алтан босгыг алхан орж, боловсролын салбарт 1400 гаруй багш ажиллаж, 35 сургуульд  21000, 45 цэцэрлэгт 9000 хүүхэд, багачууд сурч хүмүүжихээр хичээлийн шинэ жилийн хонхны дууг сэтгэл догдлон хүлээж байна. Боловсролын талаар төрөөс баримталж ирсэн шинэчлэлийн бодлого, боловсролын салбарт ажиллагсдын маань нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан зүтгэсний…

Цааш унших