Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Хэрхэн самруулж, хэрхэн сармагчин болж буйгаа зүгээр л хар!
нийтлэлчид

Хэрхэн самруулж, хэрхэн сармагчин болж буйгаа зүгээр л хар!

coolНийтэлсэн: cool09/01/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зэвсэг агссан  Япончууд 1939 онд Халх гол орчимд Монголын хилээр цөмрөн орж ирсэн нь үнэн. Орос, Монголын дайчид исгэрэх сум, илд барьсан япончуудтай тулалдаж, халуун амиа алдан, бүлээн цусаа урсгасан нь ч үнэн. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах гэж мөр зэрэгцэн тулалдсан монгол, орос хөвгүүд энэ газрын шорооноо үүрд үлдсэн нь ч үнэн. Миний, чиний өвөө нар 1945 онд япончуудыг эх газраас хөөх гэж Манжуур хүртэл тулалдаж, элсэн толгодын дунд эцсийн амьсгалаа татаж байсан нь ч үнэн. Олзны япон цэргүүдийг туугаад харьж явахдаа юу үзэж туулснаа, тамхиа хувааж татсан орос залуу ганцхан мөчийн дараа бөмбөгдөлтөд өртөн амиа алдсаныг, шархадсан монгол цэргийг үүрэн хоёр км газар мөлхөж ирсэн орос хөвгүүний тухай…буурал аавынхаа хуучилсан олон дурсамжийг сонсож өссөн бага нас минь ч үнэн юм. Хэрэв япончууд Монголын нутагт гүн цөмөрсөн бол бидний ээж, эмээ нар их наран улсын цэргүүдэд хүчирхийлүүлж амиа алдсан хятад эмэгтэйчүүдийн тавиланг туулах байв.

Японы арми Дорнодыг бүтнээр нь эзэлсний дараа оросууд хэдэн онгоц нисгэчихээд Монгол дахь улс төрийн барьцаа лавшруулж болох л байв. Энэ тулааныг юу ч гэж мушгин гуйвуулсан, ямраар ч тайлбарлаж харлуулсан нэг л үнэн бий. Тэр бол Монголыг эзлэх гэж санаархсан япончуудыг эсрэг Монгол, Орос хоёр орон хамтдаа боссон, ялсан, эх орны минь тусгаар тогтнолыг авч үлдсэн гэдэг ганц л үнэн. Оросууд Монголд тусалсныхаа төлөө “Орос хөвгүүдийн амиа зольсон энэ бүс нутаг одоо манайх шүү” гэж тулгаагүй. Монголын нутгийг хамгаалах гэж яваад эргэж ирээгүй хөвгүүдийнхээ амийг орос ээжүүд биднээс нэхээгүй. Нулимсаа элгэндээ шингээж, өнчрөлөө зүрхэндээ нуусан. Энэ хар даа. 80 жилийн дараа сайхан хөвгүүдийнх нь шарил алгын чинээ хайрцагт хоёр гурваараа багтаж, хүн ёсоор хөдөөлүүлэх боломж ирж байна, гашуун боловч энэ үнэн. Арчиж чадахгүй, алчихаж боломгүй үнэн. Ганц л үнэнийг гэрчилсэн гайхамшигт ялалтын 80 жилийн ой тохиож байна. Хамтдаа авчирсан ялалтыг хамтдаа тэмдэглэж байна. Үүнийг самраачид элдвээр гуйвуулж, “Оросын онгоц Монголыг хүчирхийллээ, өө зүгээр л бага ястнуудаа явуулчихаж, Орост манайх жилд 2,0 тэрбумын орлого оруулдаг, тийм сүрхий юм бол Путин манайд цахилгаан станц бариад өгчих л дөө, Хүрэлсүхийн хообийны өдрүүд эхэллээ, Баттулга Пу ахаас юм гуйж зөвшөөрүүлж чадахгүй л дээ” гэхчлэн жинхэнэ утгаар нь энэ ялалтын, энэ баярын агуулгыг юу ч биш болгох гэж оролдож байна. Япончууд Монголыг эзлэх гээгүй, Ар Өвөр Монголыг нэгтгэх гэсэн нь оросуудад таалагдаагүй ч гэх шиг. Ар, Өвөр Монголыг нэгтгэчихээд аз жаргал ерөөгөөд арал руугаа буцах байсан гэвэл би л лав итгэхгүй. Настай намбатай, сэтгүүлч нэртэй сайн дурынхан ч хошуу нэмж, хор хутгаж явна. Самарна гэж юу болохыг, аливаа юмны үнэ цэнэ агуулгыг алдагдуулна гэж юу болохыг, монголчуудыг түүхгүй, бахархалгүй болгох хор хэрхэн цацдагийг харж авцгаа. Тэдний үсэргэсэн шүлс Халх голд цусаа урсгаж, ясаа тавьсан цэрэг эрсийн амь нас, алдагдах дөхсөн тусгаар тогтнолыг маань будаж, бузарлаж байна. Зүгээр л хар. Монголчуудыг хэрхэн самарч, хэрхэн үнэт зүйлгүй болгож буй технологийг Халх голын ялалтыг тэмдэглэж буй энэ өдрүүдээс хар! Энэ технологи Монгол даяар, бүх салбарт, алхам тутамд хэрэгжээд удаж буйг бод. Монголын Бүх цэргийн дуу бүжгийн чуулга хятад дуу хоорлон дуулж байхад дуугараагүй нөхдүүд ялалтын баяраа монголчуудтай хамт тэмдэглэх гэж ирсэн нисгэгчдийг хэрхэн хэн ч биш болгож байгааг хар. Самраач гэдэг бүхэл бүтэн төлбөртэй давхаргынхан байдгийг мэдэж, тархи, зүрх, мэдлэг оюун, түүхээ хамгаалах дархлааг өөртөө суулга. Тэгээд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд Шерметовын нисэх буудлын хоцрогдсон хүнд суртал ямар хамаатайг надад хэлээд өг! Тэгж ярьвал хоёр хөршийнхөө хил дээр, эсвэл тэр улсад байтугай эх орондоо ч сурч амьдарч байхдаа үеийнхэндээ, атаман ах эгч нарт дээрэлхүүлж байгаагүй хэн байдаг юм. Гэвч, хувийн өш хонзон болоод хандлагаа хурууныхаа завсар нууж сур, бага шалтгаанаар их түүхээ бүү гутаа!

Р.Эмүжин

байр суурь
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.