Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Цохилохоо больсон 366 зүрх
нийтлэлчид

Цохилохоо больсон 366 зүрх

coolBy cool08/30/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Наймхан сарын өмнө бидний дунд инээж, цалгиж явсан 366 Монгол хүн. Тэд өөр өөр газар төрж, өссөн 366 өөр хүн боловч нэг л замаар бурханы оронд одсон юм. Тэднийг үхэлрүү авч явсан зүйл бол ХУРД. Хол замд явахдаа хариуцлагатай, анхааралтай байсан бол тэд өнөөдөр бидний дунд байх байсан…

Магадгүй таны хайртай хүн авто тээврийн ослоор таныг орхиж яваагүй болохоор та одоо ч хурдтай явдаг байх. 366 хүний 284 нь орон нутагт амь насаа алдана гэдэг Монголчууд орон нутгийн замд хурдны зам дээр явж байгаа мэт хурд хэтрүүлэн явдаг асар хариуцлагагүй үйлдлийн илрэл юм. Үлдсэн 82 нь нийслэл Улаанбаатар хотод амиа алдсан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьдаг ухамсаргүйн илрэл гэж үзэж болно.

Эрдэнэт хүний амь ямар үнэ цэнэтэй билээ дээ. Хэн нэгний хувьд хамгийн хайртай хүн, аав, ээжийн ачлалт хүү, амин охиныг нь харуицлагагүй үйлдлээсээ болж хоромхон зуурт амь насыг нь хөнөөх та чимээгүй алуурчин юм уу? Өчигдөрхөн инээж явсан шүү дээ, өглөөхөн надтай утсаар ярьсан шүү дээ гэх харамсангуй, хайрлангуй гашуудсан тэднийг харахаар өрөвдмөөр…

Орон нутгийн замд явахад ХУРДАА ХАС, ХУРД-ҮХЭЛ, ТАНЫ АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ гэх самбарууд байрлуулсныг харсан хэдий ч хурдаа хасдаггүй аминчхан үзэлтэй та хэр удаан амьдрах бол???

Өвөө, эмээгийнхээ өвөр дээр энхрийлүүлж, аав, ээжийнхээ гараас хөтлөн гүйж, ах, эгчтэйгээ эрхлэлдэн тоглох бяцхан 43 зүрх ч бас цохилохоо больсон. Мэдээж хэн нэгний хариуцлагагүй байдал, хууль дүрмээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан. Холын замд ирээдүйгээ ярин аз жаргалтайгаар төсөөлөн явсан залуухан хос, төрсөн нутаг ижий, аавдаа очно гэдгээ дуулгасан хижээл насны гэр бүл, хайртай хүмүүсээ хоёр идүүлж, хоосон хонуулахгүй гэж хичээн яваа тээврийн жолооч нар таны хоёрхон секундын хайхрамжгүй байдал, хариуцлагагүй үйлдлээс болоод хайртай хүмүүсээ дахин харахгүй, тэврэхгүй, тэдэнтэй хамт алхахгүй болж байна. Хүсэл тэмүүлэл дүүрэн тэднийг таны нойр, таны уусан согтууруулах ундаа, таны машины эвдрэл, таны хариуцлага үгүй хийх ёсгүй.

Дээр дурдагдсан тоо бол зөвхөн 2019 оны эхний найман сард гарсан харамсалтай тоон мэдээлэл. Та бид хариуцлага, ухамсраа нэмэгдүүлж эгэл жирийн эрдэнэт хүний амь насыг хайрлан хамгаалах нь хамгийн чухал юм. Үхэл биднээс зугтахгүй ч үхэлрүүгээ яарахыг хэн ч хүсэхгүй. Хайртай бүхэнтэйгээ хамт аз жаргалтай байхын тулд хүн бүр хариуцлагатай, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай, хайран 366 хүний амь нас.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.