Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Улсын хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг, төмс хүнсний ногооны 30 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Сэлэнгэ нутагтай энэ ой салшгүй холбоотой. Атрын 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхчүүдийн барилдаанд улсын начин Ч.Баянмөнх түрүүлж, улсын харцага Б.Одгэрэл үзүүрлэлээ. Улсын начин Б.Дэлгэрсайхан, аймгийн арслан М.Баярбаатар нар шөвгөрлөө. М.Баярбаатар арслан аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж, залгаад Атрын 60 жилийн ойн барилдаанд орж амралтгүйгээр барилдаж шөвгөрсөн нь онцлог байв. “Сэлэнгэ” хэмээх нэрийн хуудас болсон хүчит бөхчүүддээ улсын наадамдаа амжилттай барилдаж нутгийн түмнээ баясгахын ерөөлийг өргөе.
Зохиогч: cool
Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 5 давж бөх сонирхогч олноо басгасан Ерөө сумын заан Одсүрэнгийн БОЛД-ЭРДЭНЭ, Жавхлант сумын заан Бат-Очирын ОДБАЯР, Баянгол сумын заан Батдоржийн БАТЖАРГАЛ нар аймгийн “Начин” цолтон боллоо.
Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 6 давж үзэгч олноо баясгасан Хүдэр сумын Даваадоржийн БАЯСГАЛАН, Эрдэнийн ХҮДЭРСАЙХАН нар аймгийн “Харцага” цолтон боллоо.
Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй нутгийн хүчитнүүд хүрэлцэн ирж барилдлаа. Сэлэнгэ нутгийн улсын цолтой бөхчүүдээс Н.Жаргалбаяр заанаас бусад нь ирж түмэн олноо баясгалаа. Хүчит 256 бөх барилдсан баяр наадмын үзүүр, түрүүнд Мандал сумын харъяат аймгийн арслан Н.Баярбаатар, Цагааннуур сумын харъяат өнгөрсөн жилийн түрүү бөх аймгийн арслан Б.Орхонбаяр нар үлдэж, Б.Орхонбаяр хөмрөх мэхээр түрүүллээ. Шөвгийн дөрөвт Хүдэр сумын Д.Баясгалан, Э.Хүдэрсайхан нарын шинэхэн харцагууд шалгарлаа. Б.Орхонбаяр ийнхүү аймгийнхаа баяр наадамд хоёр жил дараалан түрүүлж хурц арслан цолтон боллоо.
Аймгийн баяр наадмын үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн: 1-р байранд Дорнод аймгийн Хэрлэн барс клубийн харваач спортын мастер Э.Батсүх 2-р байранд Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт хорооны тамирчин спортын дэд мастер Т.Содбилэг 3-р байранд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт хорооны тамирчин Ц.Ганхүү 4-р байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул спортын мастер аймгийн мэргэн П.Явуухулан 5-р байранд Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт хорооны 1-р зэргийн тамирчин Н.Энхзул Эмэгтэйчүүдийн: 1-р байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын Хэрлэн-бэрс клубийн тамирчин спортын мастер Б.Ганчимэг 2-р байранд Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны тамирчин спортын…
Ардын хувьсгалын түүчээ, амуу буудайны өлгий Сэлэнгэ нутгийн зон олны Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан баяр наадам ёслол төгөлдөр нээлтээ хийж албан ёсоор эхэллээ. Энэ жилийн баяр наадам атрын 60 жилийн түүхэн ойтой тохиож байгаагаараа онцлогтой. Тиймээс ч наадмын нээлтэд атар газрыг эзэмшиж тариа будаагаа тарьж ургуулах нөх ир үйлсэд хичээл зүтгэлээ шингээн хөдөлмөрлөж яваа 17 сумын анхны атарчид, тэдний гэр бүл үр хүүхдүүд, ахмад залуу үеийн тариаланчдын төлөөлөл, сум тус бүрийн алдартан гавъяатнууд оролцож хүндэтгэлийн жагсаалаар наадамчин олонтойгоо мэндчиллээ. Мөн атар газар эзэмшиж эхлэх үеийн онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг Ардын…
Монгол улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Гэхдээ эхний ээлжинд буюу энэ оныг дуустал 2-6 настай хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг эмчилж байгаа юм. Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт тавьж сонгон шалгаруулалт явуулснаар 199 эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тэнцсэн байдаг. Тэгвэл эдгээр эмнэлгийн…
Монгол улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Гэхдээ эхний ээлжинд буюу энэ оныг дуустал 2-6 настай хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг эмчилж байгаа юм. Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт тавьж сонгон шалгаруулалт явуулснаар 199 эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тэнцсэн байдаг. Тэгвэл эдгээр эмнэлгийн…
Оодоогоос 11 жилийн өмнө буюу 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгэн амлалт туссан нь “Үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв”-ийг томоохон эмнэлэг түшиглэн байгуулах явдал байсан юм. Улмаар, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон энэхүү төвийг байгуулах төслийн ТЭЗҮ-г англи хэл дээр боловсруулж, БНСУ-ын EDCF-д өргөн барьсан бөгөөд 2012 оны тавдугаар сард анх зээлийн гэрээг байгуулж байсан түүхтэй. Харин одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Солонгосын “Самсунг Си энд Ти” консорциумтай ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй нийт 49.798.000 ам.долларын зээлийн гэрээг байгуулан ажлаа эхлүүлжээ. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд өдөр шөнөгүй ажилласан төслийг гүйцэтгэгч хамт олны нөр их хөдөлмөрийн үр…
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд 2017 оны 11-р сарын 27-28-ны өдрүүдэд химийн бодисын хордлогод өртсөнтэй холбогдуулан хордлогын шалтгааныг судлан тодорхойлох, цаашид хордлого гарахаас сэргийлэх зөвлөмж боловсруулах ажлын хэсэг тус үйлдвэрт химийн бодисын өртөлтийн үнэлгээ хийсэн. Уг үнэлгээний дүнг танилцуулах, зөвлөмжийн дагуу хордлогийн эсрэг авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг орон нутгийн төрийн байгууллагын удирдлагуудад танилцуулах уулзалтыг Дархан-Уул аймагт 2019 оны 07-р сарын 04-05-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Уулзалтыг нээж Дархан –Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа нар үг хэллээ. АУ-ны Доктор Д.Нарансүх “Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудын химийн бодисын өртөлтийн үнэлгээ”, Дархан Төмөрлөг үйлдвэр ХК-ний үйлдвэрлэл хариуцсан дэд…
