Зохиогч: cool

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байдаг. Тиймээс эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардагдах эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмийн талаархи үзэл баримтлалд тулгуурлан сонгож, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлан гаргаж мөрдөж байна. Өнгөрсөн 2017 онд зайлшгүй шаардлагатай эмийн 8 дугаар жагсаалт, хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 1 дүгээр  жагсаалтыг тус тус баталсан. 2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт…

Цааш унших

Амралтын өдөр редакцийн томилолтоор өмнийн говийг зорьж, “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа.Тус компани Цанхийн уурхайгаасаа Гашуунсухайтын авто зам хүртэл 8,2 км хүнд даацын, хатуу хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулснаа энэ өдөр \2019.06.30\ нээлтийг хийсэн юм. Аймаг орон нутаг, захиалагч, гүйцэтгэгч компанийн удирдлагууд нээлтийн ёслолд оролцлоо. Уурхайгаар орсных, ажилчидтай уулзаж, ажлын орчин нөхцөл, цалин хангамж, компанийн удирдлагуудын талаарх сэтгэгдэл, компанитай холбоотой сонин хэвлэл, сошиал орчинд цацагддаг зарим мэдээллийн талаар уурхайчдын санаа бодлыг битүүхэн сонирхож, тандаж явлаа. “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн уурхайчид ажилдаа дуртай, компанидаа хайртай хүмүүс байдаг нь анзаарагдсан. Компанийнхаа талаар муу үг амнаасаа унагах хүн таарсангүй. Амралтын өрөөний массажны сандал дээр сууж…

Цааш унших

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй бээлийний хангалт, хог хаягдлын ангилалтай холбоотойгоор тайлбар өгсөн байна. Түүндээ “Сүүлийн 3 жилийн байдлаар эмнэлзүйн тусламж үйлчилгээнд 3 төрлийн бээлийг жил бүр нэмэгдүүлж хэрэглэж ирсэн бөгөөд энэ хугацаанд хангалтын хүрэлцээгүй байдалтай холбоотой эрсдэл тулгамдаж байгаагүй. Одоо ч хангалт Ерөнхий мэс заслын тасаг болон бусад тасгуудад хүрэлцээтэй бэлэн байна. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/505 тоот тушаал “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” тушаалын дагуу хог хаягдлын ангилал явагдаж байгаа. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эм, эмнэлгийн…

Цааш унших

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аваргатосон нуур нь эрт дээр үеэс үе мөч, арьс өнгө, бөөр нуруу, эмэгтэйчүүдийн болон цус, мэдрэлийн олон төрлийн өвчнийг анагаадаг бөгөөд агаар, ус, шавар, нарны хосолсон эмчилгээний ач холбогдлоороо дэлхийд маш ховорт тооцогддог нуур юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ нуурыг зорих иргэдийн тоо ихсэхийн хэрээр нуурыг бохирдуулах хүчин зүйлс ч нэмэгдэж, Аваргатосон нуур амь тэмцэх болов. Өнөөдрийн байдлаар Аваргатосон нуурыг тойроод 250 гаруй хувь хүн, албан байгууллага газар эзмших зөвшөөрөл авсан бүртгэл байна. Эдгээрийн 50 хувь нь буюу 100 орчим иргэн, аж ахуй нэгж амралт сувиллын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж. Зөвхөн…

Цааш унших

Хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэрэгт шүүхээс оногдуулсан ялын талаар нийтэд мэдээлэх, анхааруулах зорилгоор 6 сард шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс Б-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэм буруутайд тооцож 18 жилийн хорих ял; Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт…

Цааш унших

ЭМЯ-ны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) ОХУ-ын Москва хот дахь Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран “Улаанбурхан, улаануудын тандалт” сэдэвт сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн үг хэлсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т туссан улаанбурхан, улаанууд өвчний тандалт, хяналтыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулж, эмч мэргэжилтнүүдийг уг сургалтад идэвхитэй оролцохыг уриалав. Сургалтад Ховд, Дорнод, Өвөрхангай, Орхон, Өмнөговь аймгууд дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд болон нийслэлийн бүх дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн болон…

Цааш унших

Томуугийн улирлыг угтуулан бага насны хүүхдийн суурь эмгэгийг илрүүлэн эмчлэх, зуны улиралд нар, ус, агаараар чийрэгжүүлэн дархлааг сайжруулах, амьсгалын замын цочмог халдварын оношилгоо, эмчилгээний зарчим, ДЭМБ-ын 2017 оны антибиотик эмчилгээний зөвлөмж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын чиглэлээр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн уушгины эмч нарын баг Орхон, Булган, Өмнөговь, Дундговь, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад очиж, хүүхдийн эмч, өрх, сумдын нийт 315 эмч нарыг хамруулан ажлын байрны дадлага сургалтыг зохион байгууллаа. Цаашид 2019 оны 10 сард багтаан үлдсэн аймгуудад сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цааш унших

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд хална гэж мэдээлж байна. Тэгвэл танд зориулж нэгэн товч зөвлөгөө өгье. Аагим халуун өдрүүдэд иргэд халуун наранд халсан хуванцар савтай ус, ундаа уух нь хорт хавдар үүсгэдэг байна. Учир нь хуванцар саван дахь химийн бодис нарны гэрэлд урвалд орсоноор хорт бодис үүсч шингэн зүйлтэй холилддог аж. Хуванцар савтай ус, ундааг дөрвөн цаг наранд байлгахад савтайгаа урвалд орж бисфенол А, меламин, хар тугалга болон химийн олон хорт бодисууд ялгардаг гэнэ. Бисфенол А нь тухайлбал, бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдар үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна. Мөн хар тугалга…

Цааш унших

Аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулж хүн бүр л агаар салхинд гарч шорлог хийж идэхээр төлөвлөж байгаа болов уу? Тэр ч утгаараа бид танд зориулж олон төрлийн аргаар шорлог хийх жорыг хүргэж байна. Та бүхэн амралтын өдрүүдээ гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Хэрхэн махаа сонгох вэ? Шорлогонд хонины мах илүү тохиромжтой байдаг. Түүнчлэн та шорлогоо хонины сүүлтэй хослуулбал илүү шүүслэг, сайхан амттай болно гэдгийг санаарай. Махаа амтлах: Хонины махыг амтлахад 2-4 цаг байхад л хангалттай юм. Ингээд бид танд 3 кг махыг олон төрлөөр хэрхэн амталж болохыг зааж өгье. 1. Сонгинотой шорлог Орц: – 1-2 ширхэг сонгино – Давс,…

Цааш унших