Зохиогч: cool

Найз залуу/найз бүсгүйгээ сонгохын тулд тэдний төрсөн зурхайн орд хэрхэн нөлөөлөх бол. Магадгүй түүний зурлага хайр дурлалын ирээдүйг хэлж чадах болов уу. Хамгийн сайн хань болох зурхайн 5 ордуудаа үзээрэй. Үхэр Хүчирхэг бас дуу цөөтэй үхрийн ордныхон жинхэнэ дур булаам дүр төрхийг бүтээж чаддаг хүмүүс. Бусдын сэтгэлийг эзэмдэхдээ гаргууд тэд сайн хамтрагчид байдаг. Гэртээ үргэлж бүтээлч сэтгэлгээг чухалчихдаг нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож байдаг. Тэд ийм сод хүмүүс хэр нь хэзээ ч хайртай хүнээ хуурах тухай бодож зүрхлэхгүй. Үхрийн ордны хүнтэй ханилсан хүмүүс амьдралаас уйдна гэж үгүй. Тэдний амьдрал үргэлж аз жаргал, баяр хөөртэй үргэлжлэх болно.…

Цааш унших

Дэлхийн болон Монголынхоо алдартай урлагийн оддыг нэгэн тайзнаа гаргаж чаддаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэдээ шууд дамжуулан хүрлээ. Хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорлоо. Түүнийг шоуны гурван шүүгч дэмжиж, хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол бусад долоон оролцогч бүгд өөрийн гурван оноогоо жүжигчин Т.Бархүүд өгч, нийт 57 оноог авсан. Мөн шоу нэвтрүүлэг эхлэх мөчөөс үзэгчдээс мессеж саналыг авснаар шоу дуусахад хамгийн өндөр оноог бас л жүжигчин Т.Бархүү авч, тэрбээр 10 сая төгрөгийн эзэн болсон юм. …

Цааш унших

Их Британид ажлаасаа гарч буй нэгэн залуу захиралдаа харууслын ил захидал бэлэглэсэн нь цахим орчинд дуулиан тарив. Уг ил захидлын нүүрэн дээр “Танд маш том гарз тохиосонд харамсаж байна” гэсэн бол дотор нь “Миний ажлаа хүлээлгэж өгөх өдөр долдугаар сарын 28. Энэ хэцүү цаг үед таныг бодлоо” хэмээн бичсэн байж. Түүний ажлын хамтрагч Ханна ил захидлын зургийг твиттер хуудсандаа нийтэлснийг хүмүүс 40 мянган удаа “retweet” хийжээ. 22 настай Сем Байнес Их Британийн Шеффилд хотын дуудлагын төвд жил орчим ажилласан аж. Тэрээр есдүгээр сард их сургуульдаа эргэн орох хэрэгтэй болсон байна. Ажлаас гарахаар болсноо ямар нэг бүтээлч аргаар илэрхийлэхийг хүссэн залууд…

Цааш унших

Дуу цөөнтэй ч бөмбөр тоглохоороо олон нийтийг алмайруулж байгаа залуу бол Никитон хамтлагийн бөмбөрчин Билгүүн. 27 настай, ганц бие гэгдэх Билгүүн бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татах болсон. Түүний зургуудаас хүргэж байна.

Цааш унших

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр Өмнөговь аймгийн хэмжээнд нөхөн үржихүйн насны хүн амд эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээг хийж байна. Уг үзлэг шинжилгээгээр тус аймгийн Гурвантэс, Ханбогд  сумын хүн амд хүрч үйлчлэх бөгөөд Өмнөговь  аймгийн ЭМГазар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 15 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг дотор өвчин, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ЭХО, сүрьеэ, БЗДХ-ын үзлэг оношилгоог хийж байна. 6 сарын 30-ны өдрийн байдлаар Гурвантэс сумын 900 иргэнд хүрч үйлчилсэн бөгөөд тус сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 60%, эрэгтэйчүүдийн 30%-ийг үзлэгт оруулан, шаардлагатай эмчилгээг хийж эхлээд байна.

Цааш унших

“Яг түүн шиг” шоуны ес дэх дугаар буюу шилдгийн шилдгүүдийн хагас финалын нэвтрүүлэг үзэгчдэд шууд хүрлээ. Өнөөдрийн дугаар тун онцлогтой байсан бөгөөд дуэтээр дуулж үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барьлаа. Үзэгчдийн мессеж саналаар нийт 17915 санал авснаар жүжигчин Бархүү хол тасархай түрүүлсэн бол, мөн тэрбээр нийт оноогоороо ч хагас финалын дугаарын ялагч болж 10 сая төгрөгийн эзэн болсон юм.

Цааш унших

Олон нийтэд Шарк хэмээн танигдсан MCS группийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшингийн нагац эгч нь мөнхийн залуу хэмээгдэх топ модель Э.Одгэрэл аж. Тэрээр өнөөдөр нагац эгчтэйгээ таарч, хэсэг хугацаанд ярилцжээ. Энэ талаараа “Нагац эгч маань намайг хүүхэд байхад ийм л байсан санагддаг. Одоо хөгшин хар юм болцон байхад ч хэвээрээ шахуу байхын. Миний мэдэхийн тэр их тэвчээр, хөдөлмөр, золиос гаргадаг. “Зовлонгоо заавал бусадтай хуваалцах гээд хэрэггүй, хүн өөрөө яаж ийж байгаад шүд зуугаад давдаг. Харин жаргалаа хуваалцах найз, нөхөдтэй байна гэдэг сайхан” гэж Одгэрэл эгч ярьдаг . Мэдээж байгалийн хуулийг сөрнө гэж юу байх вэ. Мань мэт нь ядаж…

Цааш унших

Хамтран кинонд тоглож хайрын романс үүсгэсэн жүжигчин П.Шүүдрэцэцэг, Э.Тодгэрэл нар бие, биенээсээ холдоод багагүй хугацааг үдэж буй. Учир нь П.Шүүдэрцэцэг боловсролоо дээшлүүлэхээр АНУ-г зориод байгаа юм. Түүний энэхүү явдалтай холбогдуулан хосуудыг салсан хэмээн мэдээлэл тархсан ч Шүүдэрээ няцааж, хэвийн харилцаатай байгаа талаар сошиалаар хэлж байсан удаатай. Харин эхнэрээсээ хол байгаа Э.Тодгэрэл энд өөрийнхөө гадаад төрхөнд багагүй өөрчлөлт хийгээд амжжээ. Тэрээр үс засалтаа өөрчилж, шар өнгөөр будсан байна. Мөн эрүүл хооллолтыг эрхэмлэж, жин нэмэхээр хичээсэн байна. Түүний хичэээл үр дүнгээ өгч бас ч гэж нэлээд жин нэмжээ. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа тэр “За ашгүй…Би жаахан таргалаад байна. Хацарнаасаа л эхэлдэг…

Цааш унших

Ээж болно гэдэг энэ хорвоод юугаар ч солимгүй сайхан мөч байдаг. Гэхдээ ганц бие ээж болно гэдэг бол тийм ч амар биш юм. Ганц биеэрээ байсан амьдралаас хоёр, гурав магадгүй арав дахин ачаалал нэмэгдэж, өөрт гаргах цаг зав тодорхой хэмжээгээр багасдаг. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн хэзээ ч энэ амьдралаас уйддаггүй. Олны танил сайхан бүсгүйчүүд ч энгийн эмэгтэйчүүдийн адилаар ганцаар хүүхэд өсгөж, жаргалтай амьдарч байна. Ингээд уншигчиддаа ганц бие ээжүүд буюу хамгийн хүчирхэг баатруудыг танилцуулж байна. Б. Мишээл Нэгэн цагт жүжигчин О.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан жүжигчин Б.Мишээл гэнэт л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж хөөрхөн…

Цааш унших

“Херо” энтертайнментийн захирал Б.Баатарын экс эхнэр Ч.Ундрал дахин гэр бүл зохиож бяцхан охины ээж болоод байгаа билээ. Саяхан төрсөн ч сайхан хэвээр байгаа тэрбээр экс нөхрийнхөө уулздаг байсан эмэгтэйг өнөөг хэр нь уучилж чадаагүй л яваа бололтой. П.Анужингийн хувьд “Мацагтан Монгол” хэмээх фэйсбүүк групптэй. Түүндээ эрүүл, зөв хооллолт, мацаг барихын ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Мацаг барьсны ачаар үхэлээс мултарсан тухайгаа дурдаж байсан удаатай түүнийг багагүй хүн дагадаг бол мацаг барихын тухайд Ч.Ундрал тэс өөр үзэл бодолтой явдаг байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа веган хоол хэрэглэхгүй байх зөвлөмж оруулан “Зүгээр л орой хүнд хоол идэхгүй, дасгал хийхэд л болно.…

Цааш унших