Ээж болно гэдэг энэ хорвоод юугаар ч солимгүй сайхан мөч байдаг. Гэхдээ ганц бие ээж болно гэдэг бол тийм ч амар биш юм. Ганц биеэрээ байсан амьдралаас хоёр, гурав магадгүй арав дахин ачаалал нэмэгдэж, өөрт гаргах цаг зав тодорхой хэмжээгээр багасдаг. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн хэзээ ч энэ амьдралаас уйддаггүй. Олны танил сайхан бүсгүйчүүд ч энгийн эмэгтэйчүүдийн адилаар ганцаар хүүхэд өсгөж, жаргалтай амьдарч байна. Ингээд уншигчиддаа ганц бие ээжүүд буюу хамгийн хүчирхэг баатруудыг танилцуулж байна.
Б. Мишээл
Нэгэн цагт жүжигчин О.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан жүжигчин Б.Мишээл гэнэт л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон. Гэвч 1 жилийн өмнөөс нөхрөөсөө тусдаа амьдрах болсноо зарлан ганц бие ээжийн амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Мөн тэрээр “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран “Single mum” дуу гарган ганц бие ээжүүдээ магтаад авсан юм. Сүүлийн үед IPTV-д богино хэмжээний кино контент хийж үзэгчдийг байлдан дагуулж байгаа жүжигчин бол яахын аргагүй Б.Мишээл юм.
Б. Ариунцэцэг
Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө төрөхийг нээн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээн яваа жүжигчин Б.Ариунцэцэг нэгэн үед залуусыг байлдан дагуулж явсан “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригтой дэр нэгтгээд хөөрхөн охинтой болсон цаг саяхан мэт санагдаж байна. Түүний нөхөр залилангийн гэмт хэрэгт холбогдон сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн. Тун удалгүй жүжигчин Б.Ариунцэцэг гэрлэсэн гэх статусаа өөрчлөн, хамтдаа авахуулсан зургуудаа устган нөхрөө найзын тооноосоо хассан юм. Гэхдээ энэ тал дээр Б.Ариунцэцэг нэг ч тайлбар хийгээгүй бөгөөд хүмүүс тэднийг салсан гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.
Н. Мөнхсоёл
Дэлгэцийн урлагийн олон сайхан бүтээлд амь оруулсан жүжигчин бол яах аргагүй Н.Мөнхсоёл. Нэрд гарсан цагаасаа л үнэн худал нь мэдэгдэхгүй олон залуучуудтай нэр холбогдож явсан тэрээр нэг хүүтэй билээ. Ганц бие ээж гэдгээ нийтэд чухалчилж яриад байдаггүй бөгөөд одоогоор хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа юм.
А. Ганчимэг
“Хэцүү анги” киноны хөөрхөн Зулаа нэрээр олны танил болсон даруйдаа эрчүүдийн хайрыг булааж байсан царайлаг жүжигчин А. Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотно харилцаатай болж үрийн зулай үнэрлэсэн ч залуу хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд охиноо төрөөгүй байхал хоёр тийш болсон гэдэг. Гэсэн хэдий ч ганцаараа охиноо өсгөж байгаадаа огтхон ч санаа зовж сэтгэлээ чилээсэн шинжгүй уран бүтээлдээ бүхий л хүчээ зарцуулан явааг нээлтээ хийгээд удаагүй байгаа “Халуун зүрх” киноноос нь харж болох юм.
Б. Тэмүүлэн
“Итгэл” киноны гол дүрээр нь хүмүүс Б.Тэмүүлэнг ихээр таних болсон. Монголжуу царайтай үзэсгэлэнтэй энэ бүсгүй “Ньюс” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүтэй амьдралаа холбон хөөрхөн охинтой болсон билээ. Гэсэн хэдий ч залуу хосууд өдгөө тус тусынхаа амьдралыг хөөж байгаа юм. Амьдралдаа цэг тавьсан ч гэсэн охиныхоо аавтай сайхан харилцаатай байдаг гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан хамт авахуулсан зургуудаараа нотолдог билээ.
М. Бямбаа
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны биеэ үнэлэгч “Яргуй” бүсгүйн дүрийг бүтээж олноо танигдаж байсан бүжигчин М.Бямбааг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр бас л урлагийн өрх толгойлсон ээжүүдийн нэг юм.
https://www.youtube.com/watch?v=DumzGyhZd5A