Зохиогч: cool

Монголын хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшнаас хамгийн олон хос төрсөн гэж хэлж болно. Тэдэн дундаас хамгийн дуулиантай бөгөөд хамгийн алдартай хосууд бол Т.Бархүү, И.Одончимэг нар. Үргэлжид нэгнээ дэмжин урамшуулж хэн хэнийхээ бахархал байж чаддаг хосууд энэ удаагийн “Яг түүн шиг” шоуг амжилттай дуусгаж байна. Энэ удаагийн дугаарт шилдгийн шилдэг оролцогчид оролцож байгаагаараа онцлог. Үүн дундаас онцгойрон гарч ирнэ гэдэг ч амаргүй даваа аж. Т.Бархүүгийн хувьд тус шоунд нэг удаа ялагч болсон бөгөөд тал бүрийн авьяасаа дэлгэн байгаа нөхөртөө И.Одончимэг “Гайхалтай байсаан. Өөр юу ч хэлэх вэ дээ. Ийм жүжигчин Монголд байдаг гэж бодохоор бахархдаг!” хэмээн ташуур өгөөдхөв. Тус шоуны үзэгч болон…

Цааш унших

]”Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо таван охины ээж болж “Алдарт эх” буюу “Эхийн алдар” одонг энгэртээ гялалзуулаад байгаа билээ. Таван хүүхэд төрүүлнэ гэдэг бага тоо биш. Гэсэн ч дахиад хүү төрүүлэх бодолтой байгаа тэрбээр өөрийн нэрийн календарь гаргахаар болжээ. Үүндээ зориулан зураг авалтад оролцож, тун ч завгүй яваа тэрбээр “Гала” хамтлагт байх үеэ эргэн дурсжээ. Ээж болсноосоо хойш даруухан, намбалаг төрхийг илүүтэй бүрдүүлэх болсон дуучин бүсгүй календарьтаа зориулан илүү өнгөлөг, зоримог стилийг бий болгосон байх бөгөөд энэ нь “Гала” хамтлагт байсан үеийг нь дахин сануулсан гэнэ. Үүнээс хойш өөрийгөө хурцлан илүү өнгөлөг, илүү тод хувцаслахаар шийдсэн тэрбээр энэ тухайгаа…

Цааш унших

УИХ-ын гишүүн Д.Муратод холбогдох хэрэг нэг хэсэг чих дэлсэж олон ч хүний анхаарлыг татаж байлаа. Түүний хохирогч гэх Б.Бахытгүл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний зүй бус үйлдлийг дэлгэж, эцэстээ хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэхээр болсон. Гэсэн ч тэдний маргаан одоог хүртэл дуусаагүй л байгаа бололтой. Тэдний хоорондын маргаан гэр бүлийн хүрээнд очиж Д.Муратын хүү Б.Бахытгүлыг зодсон гэх мэдээлэл тархаж эхэллээ. Энэ тухай Б.Бахытгүл “Өчигдөр буюу 2019.06.26нд Баян-Өлгийд садар Мурат ирсэн ба аймгийн онгоцны буудалд хүү Серикийн хамт намайг олон нийтийн газарт зодож, хэл амаар доромжиллоо. Олон түмэн гэрчилнэ. Хүү нь согтуу байсан. Машинд сууж байхад өөрөө хүрч ирээд. Аавынхаа боовны асуудалд…

Цааш унших

Английн “The university of Birmingham” сургуулийг уран зохиол судлаач, хэл шинжээчээр төгссөн, үеийнхнээ бүтээлч сэтгэлгээ, гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлд хөтөлдөг О.БИЛГҮҮНТЭЙ ярилцлаа. Түүний таван хэл сурсан тухай бичлэг олон нийтээс эерэг үнэлгээ авсан юм. -Таны гадаад хэл хэрхэн сурсан тухай бичлэг олон хүнд хүрсэн. Хэл сурахдаа ямар зарчим баримталдаг вэ? -Би орос дунд сургууль төгссөн юм. Тухайн үед манай сургуульд хятад хэл зааж байсан ч энэ хэл ийг яагаад ч юм сураагүй. Харин АНУ-ын “Уолт Дисней”-н дуучид, К-Рор урлагт татагдаж, тэдний тухай нэвтрүүлэг, дууны утгыг ойлгохын тулд англи, солонгос хэлийг тууштай судалсан. Япон хэлийг аниме үзэх болсноор сурч байлаа.…

Цааш унших

Өнөөдөр манай аймагт “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг аймаг, орон нутгийн удирдлага, бодлого боловсруулагч, хэрэглэгч нарт түгээх, үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлтөө хийхэд хөшүүрэг болох, Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх зорилготой сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ҮСХ-ны ХАНСГ-ын ахлах статистикч Н.Должинсүрэн, Э.Гантуяа нарын албаны хүмүүс, аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс, ГБХЗХГ, ЭМГ, БОАЖГ,БСУГ, Цагдаагийн газрын нэгжийн дарга, мэргэжилтнүүд, сумдын статистик болон жендэр хариуцсан мэргэжилтнүүд, сургуулийн нийгмийн ажилтнууд, аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төв, иргэний нийгмийн байгууллагын…

Цааш унших

Суманд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус сумын хамгийн гол хөрөнгө оруулалт болох инженерийн шугамын ажлын явц 80 орчим хувьтай байна. Орхон сумын хувьд түүхт 60 жилийн ойгоо 07 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тэмдэглэхээр товлоод байгаа. Тиймээс сумын хэмжээнд өнгө төрхөө сайжруулах, орчин тойрноо тохижуулах ажил ид явагдаж байна.

Цааш унших

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэсэн гэж зарлигтаа бичсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөл чухам ямар санал гаргасан юм бэ? -УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 06 дугаар 26-ны өдөр хуралдаж нэр бүхий…

Цааш унших

Өмнөд Солонгосын хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг алдарт “Song-Song couple” салахаар болжээ. Дэлхийд “Бранжелина”, Азид “Song овогт алтан хос” хэмээн яригддаг байсан нь саяхан. Тэгвэл Сон Хие Кио, Сон Жүүн Ки нар гэрлэснээсээ хойш 2 жилийн дараа ийнхүү албан ёсоор салахаар болж буйгаа зарлалаа. Тэдний гэр бүлээ цуцлуулах болсон шалтгаан нь personality difference буюу хувь хүний үзэл бодол, зан чанарын ялгаа, үл тохирох байдал гэж төлөөлөгчөөрөө дамжуулан тайлбарлажээ. Тэд 2016 онд “Нарны үр сад” кинонд хамтран тоглох үеэрээ хоёр биендээ дурлаж, улмаар 2017 оны 10 дугаар сард Солонгосыг доргиосон хурим хийж байсан юм. Гэвч 2 жилийн дараа ийнхүү 33 настай Сон Жүүн Ки нь 37 настай Сон Хие Киогоос гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ Сөүл хотын гэр бүлийн шүүхэд…

Цааш унших

06-р сарын 26-ны өдөр бол хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдөр Алтанбулаг боомт дээр тус боомтоор зорчин өнгөрөгч иргэд, хууль хяналтын байгууллагынханд зориулсан өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох албан хаагч, ажилтнууд оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны үеэр хил гаалиар нэвтэрч байгаа иргэдэд хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэлийн талаар мэдээлэл өгч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтыг зохион байгуулав.

Цааш унших