Чадал муутай гараа, даахгүй болтол залбирдаг юм Саарал өнгөтэй гунигаар хархан үсээ буддаг юм Сайхан хар нүднээсээ жаргалаа цувуулаад асгадаг юм Чамайг тэвэрсэн энгэрээсээ сүүгээ юүлээд хатдаг юм Чангахан уйлж чадахгүй зүрх нь цуураад эвхэрдэг юм Горьдол тээсэн итгэл нь голыг нь гогдоод тамалдаг юм Гое сайхан царай нь хэдхээн жилд ганддаг юм Амь дүйсэн эгшинийг аз жаргалаар сүлэх гэж Амин голоо тэмтэрч амь өгсөн Ээжийгээ Хэл ойлгодоггүй бурхдаас эрхэмсэг байлгая гэвэл Хэтийн сайхан амьдралдаа ЗӨВ л яваарай дүү нар минь. Ачий нь хариулна гэдэг ийм л амархан шүү дээ. / Ч.Чагнаадорж /
Зохиогч: cool
Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар нийлэн “Аримун” хэмээх продакшн байгуулж хамгийн анхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Буржаак хэмээх хүүгийн дүрийг тун ч чадварлаг бүтээсэн. Харин тэрбээр БНСУ-д киногоо толилуулж байх үедээ хандивын хайрцагт хандив цуглуулсан бөгөөд нийтдээ 3,5 сая вон буюу долоон сая гаруй төгрөг цуглуулж чаджээ. Үүнийгээ тус улсад эмчлүүлж байгаа Эрхэс хэмээх Монгол хүүд хандив болгон өгч халуун зүрхээр дулаалцуулсан байна. БНСУ-д зорчих виз гарсан цагаас эхлэн ангийн найзтайгаа уулзахаар догдолсон тэрбээр “Эрхэс өндөр болсон болов уу, би Эрхэсээс өндөр болчихсон бол яана аа. Удаан өвдөж байгаа юм чинь царай нь…
Өчигдрөөс эхлэн цахим орчинд #Pray4Dulguun хэмээх давлагаа эрчимтэй өрнөж байгаа билээ. Монгол улсын сагсны шигшээ багт тоглодог О.Дөлгөөн хэмээх залуу 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтоо үзэхээр АНУ-ыг зорьсон ч элэгний дутагдалд орж комын байдалтай эмчлүүлж байгаа аж. Түүнд яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа. Түүний эмчилгээний нийт зардал ойролцоогоор 750 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд одоогоор элэг болон бөөрний ажиллагаа маш муу, цус ихээр алдсан байдалтай байна. Хандив цуглуулж эхэлснээс хойш 150 сая орчим төгрөгийн хандив цуглараад байгаа бөгөөд АНУ-д суугаа Монголчууд түүний жуулчны визийг өөрчилж даатгалд хамруулахаар хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл байна. Хэрэв…
“Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрөгч Ням гарагт тус шоуны найм дахь дугаар үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэхүү дугаарын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорсон нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэжээ. Учир нь тус шоуны шүүлт шударга бус болж байна хэмээн зарим үзэгч гомдол гаргаж эхэлсэн бөгөөд жүжигчин Н.Онон хамтран зүтгэгч Т.Бархүүгээ өмөөрөн “Бүгд заавал ээлжилж түрүүлэх ёстой юм бол шүүгч нарын хэрэг байсан юм уу ер нь!!! Шүүлт болгон дээр худлаа магтацгаагаад л. Хүн болгонд тал засаж, хүн болгоныг нэг нэг түрүүлүүлэх гэж хор найруулаад, тэр нь шоуг нь үзэгчгүй болгож. Чадалтай нэгнээ хүлээн зөвшөөрч…
Долдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-14 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 20-28 градус, бусад нутгаар 14-20 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг,…
Нийслэл дэх төрийн адуитын газраас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад Шилэн дансны хэрэгжилт ямар байгаа талаар аудитын шалгалт хийсэн байна. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5, 6.4.8 дахь заалтад тусгагдсан 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт, цалингийн зардлаас бусад орлого, зарлагын гүйлгээ болон төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах шийдвэрийн нийт 1,683,777.4 сая төгрөгийн дүнг мэдээлэхээс 1,615,704.5 сая төгрөг буюу 96.0%-ийг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлжээ. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэх зарим мэдээлэлд ямар төрлийн мэдээллийг хамруулах, хууль журмыг хэрэгжүүлэх нарийвчилсан заавар, аргачлал, тайлбар хангалтгүй, нэгдсэн…
Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг. Тиймээс Онцгой байдлын байгууллагаас голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. “Завьт эргүүл” арга хэмжээг НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран 9 дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатартай ярилцлаа -Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүдийг сонгох сонгууль боллоо. Одоо Ерөнхийлөгчийн томилгоо хүлээж байх шиг байна. Энэ хугацаанд шүүхийн хараат бус байдлын асуудал ч багагүй хөндөгдөж байна. -Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа хийгдэж дуусаад байна. Энэ сардаа багтаад Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа явагдаж дуусах байх гэсэн хүлээлттэй байна. Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг шүүгчдийн зөв, шударга ажиллах…
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон, 461-р ангиас суллах шийдвэр гаргасан билээ. Тэрээр энэ тухай “461 ба 48/24” нийтлэл бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. 461 ба 48/24 Хуучин цагт Ганц худаг нэртэй гяндан байдаг байлаа. Орж үзээгүй ч тус гяндангийн байранд нэгэн шүүх хуралд 90-д онд дуудагдан оролцож байснаа санаж байна. Олон Улсын байгууллагаас нэгэн удаа манай хорих газруудыг үзэж хараад хүний хамгийн энгийн эрхийг хангах, хоригдогсдод хүмүүнлэг хандах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгсөн байдаг. Тэр цагаас Хорих газрыг ардчилсан…
Америк гэр бүлүүдэд үрчлэгдсэн таван хүүхэд аав, ээжийнхээ хамтаар Монголд иржээ. Гадаадын иргэн харьяатын газрынхан өчигдөр тэднийг хүлээн авч уулзсан юм. Тус байгууллага журмын дагуу Монгол Улсын харьяат хүүхдийг гадаад иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулдаг. Хүүхдүүдийн хувьд арав гаруй жилийн дараа Монгол Улсад ирж байгаа юм байна. Монгол Улс хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсон байдаг. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар 269 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаадын гэр бүлд үрчлүүлжээ. Эдгээрээс хамгийн олон…
