Зохиогч: cool

Монголбанкнаас Капитал банкийг татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор тус банканд хадгаламж болон харилцах данстай иргэн, ААН-д зориулан дараах мэдээллийг хүргэж байна.  Банк татан буугдсан тохиолдолд яах вэ? Банк татан буугдаж, даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулсан. Сонгосон банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгогдоно. Нөхөн төлбөр олгох хугацаа 3 жил байна. Даатгалын тохиолдол гэж юу вэ? Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3.1.6-д зааснаар банк татан буугдсанаар даатгалын тохиолдол үүснэ. Даатгалын тохиолдол үүссэнээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдэд Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Капитал банкин…

Цааш унших

Алдартнуудын хэрэг: Жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодож, нэг сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн хэргийн  дэлгэрэнгүй Захиалгат инээд хамтлагийн жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодож байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ удаад бид уг хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна. Р.Адъяа нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны .. тоот гэртээ эхнэр Б.З-ийн хоолойг боож багалзуурдаж, газар унахад нь хөлөөрөө нүүр толгой руу нь дэвсэж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Р.Адъяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Золзаяа над руу яриад гэр бүлээ цуцлуулъя гэж ярьсан. Дүүргийн шүүх рүү очоод баталгаагаа салгая гэтэл өнөөдөртөө болъё, маргаашнаас салгуулъя гээд гэр рүү явсан. Гэрт ороход идэж уух юм байхгүй байхаар нь би…

Цааш унших

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Өнөөдрийн байдлаар  /2019.04.08/ тус сургуулийн  73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд  цусан суулгын нян илэрчээ. Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс  харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна.   Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна.

Цааш унших

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг бөгөөд ХАЧИГТ ХАЛДВАР гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйл болон урьдчилан сэргийлэх аргуудын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Цааш унших

Thor-ын эхнэр маш мэдрэмжтэй байж, нөхрийнхөө карьерын ид эргэлтийн цэг дээр нь түүнийг сайтар дэмжсэн учраас өдгөө Крис Хемсвөрф ийнхүү супер од болсон ч гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Крис энэ талаар ярихдаа “Ар гэрийн амьдрал болон ажил хоорондын тэнцвэрийг зохицуулах нь маш чухал байсан. Эхнэр бид 2 анх учраад, хоёр биендээ дурлаад л, хүүхэдтэй болчихсон. Тэгээд хэдэн жил бараг биенээ хараагүй гэж болно. Нилээд хэдэн сараар кино зураг авалттай байх үе ч бий. Миний хувьд карьерын ид эгзэгтэй үе байсан. Энэ л хугацаанд идэвхтэй ажиллаж, карьераа баталгаажуулж авахгүй бол арын эгнээ рүү шидэгдэх бодит аюул байсан” гэжээ. Хэдэн зуун мянган охид…

Цааш унших

Аливаа хүмүүн өргөст энэ хорвоод тэмцэж тулалдан, цусаа урсгаж, уйлаан чарлаантай оршдог. Тэгтэл нэг л өдөр Диваажингийн гэрэл түүн дээр тусч гийгүүлэх бөгөөд тэд гэнэт ухаарч сэрдэг билээ. Тэр эхэндээ энэ зол заяандаа итгэж ядах тул үүнд эргэлздэг, гэвч аажмаар итгэл үнэмшил олж, улмаар өөрийгөө тэлж эхэлдэг билээ. “Аврагдсан” уран зургийн тайлбараас… Олон улсын уран бүтээлчдийн өдрөөр Корпрэйт конвэйшн центрт гарсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн уран бүтээлийн үзэсгэлэн бууриа сэлгэн Монголын театрын музейд олон нийтийн хүртээл болж 4 дүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийлээ. ИХ БАГШ уран бүтээлээ хүмүүний дотоодын төгс мөн чанарыг дуудан сэрээхийн төлөө туурвиж, диваажингийн…

Цааш унших

Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн хурал хйиж,  Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлалаа. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгох юм байна. Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагджээ. Хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүнээс иргэд, аж ахуйн…

Цааш унших

“ҮРИЙГ ХҮМҮНЖҮҮЛЭХ СУДАР”-аас Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой. Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за. Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай. ~ Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй. ~ Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус…

Цааш унших

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн өсвөр үе залуучуудын аварга шалгаруулах сумо бөхийн анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын сумо бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн сумо бөхийн холбоо хамтран анх удаагаа зохион байгуулсан тэмцээнд манай аймгийн сумдын 60 гаруй тамирчид хүч бяраа үзэн өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Жин тус бүрийн аваргууд улсын аваргын эрхээ авав. Улсын аваргадаа сайн барилдвал арлын Япон орныг зорих том боломж нээгдэх юм. Аймгийн сумо бөхийн холбоо Сэлэнгэ нутгаас гаралтай нутаг усаа гэсэн сэтгэлтэй залуучуудын сэтгэл итгэлээр байгуулагдаад удаагүй байгаа ч анхны тэмцээнээ ийнхүү амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үеэр жин тус бүрийн аваргуудаас бүрдсэн Сэлэнгэ аймгийн…

Цааш унших

Дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн, Үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны өв соёлыг хойч үе хүүхэд залуучууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээж хөгжүүлэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах шагайн харваан тэмцээнийг аймгийн ЗДТГ, аймгийн Шагайн харвааны холбоо, аймгийн ерөнхий боловсролын спортын сургууль хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн аймгийн аваргад 17 сумын 28 багийн 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Аймгийн Засаг дарга Ш.Оргил үндэсний өв соёлоо хөгжүүлж түгээн дэлгэрүүлэхэд бодит дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлж Шаамар сумын харваачдад шагайн өрөг зурхайг гардуулан өглөө. Цаашид бүх сумддаа энэ дэмжлэгийг үзүүлнэ гэлээ. Энэ үеэр тус спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа спорт сургуулийн…

Цааш унших