Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд, “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг хэрэгжүүлэх зорилгоор ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон эмч нар тус төвийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжтэй танилцан, эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж цаашид хамтран ажиллахаар боллоо. 2018 онд ГССҮТөвийн яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 13,5 хувь нь, хэвтэн эмчлүүлэгчдийн 36,3 хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөдөө орон нутгаас гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Иймд орон…
Зохиогч: cool
2019 он гарсаар нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM (Singapore school of Mongolia) сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа. Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна. Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байдаг. Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын…
Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулж, 1950 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулсан өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон байна. Өнөөгийн байдлаар тус байгууллагад нэгдсэн 193 орны нэг, манай улс энэхүү өдрийг хагас зууны хугацаанд тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдол бүхий сэдвийн дор тэмдэглэж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулж ирсэн билээ. Энэ жилийг “Бүх нийтийн эрүүл мэндийн…
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлын хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хавдрын тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн тухай болон халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх ажил, хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Мөн томуу, томуу төст өвчний хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 29–ний өдрийн “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” А/50 дугаар тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг нэг сараар сунгасан байна. Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг энэ сарын 01-нээс ирэх сарын…
ГССҮТөвийн захиргаанаас Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч, менежерүүдийн харилцааны соёл, эерэг өөрчлөлт, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” аян зохион байгууллаа. Уг аянд ГССҮТөвийн бүх эмч, менежерүүд хамрагдсан бөгөөд хувийн соёл, бусдад эерэг үлгэр дууриалал үзүүлж буй байдал, цахим өвчний түүх бичилт, байгууллагын зорилго, зорилт, алсын харааг хэрэгжүүлэх хүчин чармайлт зэргийг харгалзан үзсэн удирдлагын зөвлөлийн үнэлгээ, нийт их эмч, сувилагч, сувилахуйн мэргэжилтний санал асуулгын нийлбэр дүнгээр тодруулсан. “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар, “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр Яс Үений Гэмтлийн 1 дүгээр тасгийн их эмч Г. Бадамгарав нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Мөн ГССҮТөв эмч нарын баярын үйл…
БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр ЭХЭМҮТ-д 1 сая юаны өртөгтэй эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах үйл ажиллагаанд тасралтгүй байнга ашиглагддаг дуслын автомат шахуурга, зүрх амьсгалын үйл ажиллагааг хянадаг мониторинг зэрэг 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж хандивлах батламжийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрд гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй, дэд Ерөнхийлөгч Ю Чан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин, БНХАУ-ын Тун Рен эмнэлгийн захирал Вэй Вэнбин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол ардын намын НБГ-ын дарга Б.Баярбаатар, ГХХ-ийн дарга Х.Сайхансанаа, Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ-ийн эмч эмнэлгийн ажилчид оролцлоо. Энэ үеэр…
Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо. Энэхүү рэнсрэлийг Энэтхэг улсын Дармасала хотоос залж ирсэн бөгөөд Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдэд босгох 18 метр өндөр Майдар бурхны шүншигт зориулан Жадо Рэнбүүчи өргөн барьжээ. Рэнсрэлийг өнөөдрөөс эхлэн 8 дугаар сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд залж сүсэгтэн олонд мөргөж, залбирах боломж олгож байгаа юм. Бид энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа. -Гандантэгчэнлин хийдэд залж буй “Рэнсрэл” ямар учиртайг тайлбарлаж өгнө үү? -Өнөөдөр билэг дэмбэрэлтэй сайхан өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд бурхан багшийн “Рэгсрэл”-ийг заллаа. Эртний түүхт Бирм /Мьянмар/ улсад Бурхан багшийн чандарын хэсэг…
Завхан аймаг Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваа зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай авто замд /Улиастай сумаас 35км/-т шар усны үеэр буусны улмаас замын зорчих хэсэг эвдэрч, HOWO маркын автомашин замын хажуу руу унаж замын зорчих хэсэг сэтэрсэн нөхцөл байдал үүссэн байна. Иймд Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хааж, пост гарган ажиллаж байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Ханш нээх гэдэг нь үнэндээ Монгол заншил биш билээ. Жил бүрийн хавар Хятадад аргын тооллын 4 сарын 5-6 өдөр Чин Мин (清明节) баяр тэмдэглэнэ. 2008 онд Хятад улс ” Ханш нээх ” өдрийг үндэсний баяр ёслол, амралтын өдөр болгосон байна. Энэ баярыг эцэг өвгөдөө дурсах, шарил шүүрдэн цэвэрлэх өдөр (扫坟节) хэмээн янз янзаар хэлдэг. Чин Мин баяр нь хятадын эртний хан-ши ёслолоос үүдэлтэй байна. Хятадын нэвтэрхий тольд “Чин мин (тод саруул) баярын эхний хоёр өдөр (аргын 4 дүгээр сарын 4-5) бол ханш нээнэ” гэжээ. Хятад хэлний “Үгсийн далай” толь бичигт энэ ёслолын тухай дэлгэрэнгүй тайлбарлан “Хятадын Жин улсын үед (697…
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо. Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, ТэрэлжГорхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна. Бүх жин нь 3,5 тноос дээш ачааны…
