Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвд 611 эмч, 499 сувилагч, 59 мэргэжилтэн, 120 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, 226 цэцэрлэгийн эмч, мэргэжилтэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх, шуурхай мэдээлэх, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор авч хэрэгжүүлэх, эрт сэрэмжлүүлэх, сургалт сурталчилгааг тасралтгүй хийж гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх талаар ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж,…
Зохиогч: cool
2018 оны жилийн эцсийн байдлаар, улсын хэмжээнд 27 төрлийн 42.074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10.000 хүн амд ногдох өвчлөл 12.5-аар буурсан боловч Улаанбаатар хотод /164.4/ улсын дундаж үзүүлэлтээс өндөр үзүүлэлттэй байна. Үүнд амьсгалын замын цочмог халдварт өвчний 13.122 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 31.2 хувийг эзэлж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нартай хамтран менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийлээ. Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 189 сургуулийн 108.756 хүүхдэд хамар залгиурын үрэвслийг илрүүлэх үзлэг шинжилгээг хийснээс 13031…
Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн Энэрэл эмнэлэг өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө зохион байгууллаа. Энэ хүрээнд иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж, биеийн жингийн индекс, холестрин болон сахарын хэмжээг тодорхойлох, цусны даралт хэмжихээс гадна Сүрьеэ, Дотор, Мэдрэл зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 165 хүнийг хамруулсан байна. Мөн иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэж, гарын авлага болон хэрэгцээт амин дэмийг тараасан бөгөөд эмч, ажиллагсдын ур чадвар, эмнэлгийн үйл ажиллагааг тус өдөрлөгөөр дамжуулан олон нийтэд таниулахыг зорьжээ. Энэрэл эмнэлгийн хувьд нийслэл хотод амьдарч буй орон гэргүй, бичиг баримтгүй, амьжиргааны түвшин доогуур эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны болон…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой “Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, тус аянд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Жаргалант, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, мөн Өргөө, Хүрээ амаржих газар зэрэг нийт 14 байгууллага нэгдэж зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Аяны хүрээнд зорилтот бүлэгт хамаарах эмч, ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх…
Жаргалан жаргалан жаргалан Энэ ертөнцийн түмэн жаргалан Түүний доторх чухам жаргалан Эрүүл энхийн түмэн жаргалан… Энэ хорвоод эрүүл энх аж төрөх шиг сайхан зүйл хаа ч үгүй ээ. Бидний үргэлжлэл болсон үр хүүхэд, бяцхан дүү нар маань эрүүл энх төсч торних шиг сэтгэлийн амар амгалан үгүй ээ. Б.Ирээдүй хүү ижий аавынхаа үргэлжлэл болж эгчийнхээ дүү болж энэ орчлонд ирэх л гэж иржээ. Тархины хатингаршил оноштой ой таван сар хүртлээ нэг ч өдрийг алгасалгүй орой бүр таталт өгч тархи нь гэмтэж шаналж байгаа дүүдээ гурван настай Өөдлөн эгч нь цэцэрлэг дээрээ хандив цуглуулж явна. Түмэн олон минь тав арав ч болтугай…
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын ивээл дор өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 5 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Шатрын спортыг хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодох ур чадварыг дээшлүүлэх, 2019 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах, тив, дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгож, эрх олгох, Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор ардын хувьсгалын өлгий, амуу буудайны эх нутагт өсвөрийн шатарчдын 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга,…
Их Британийн ханхүү Уильям, Харри нар эзэн хааны удмын угсаа залгамжлагчид. Хэдийгээр тэдний эхнэрүүд жирийн иргэн байсан ч гэсэн ханхүүтэй гэрлэсэн л бол дээдсийн ёс жаягийг дагах ёстой ажээ. Дээдсийн заавал дагаж мөрдөх ёстой дэг жаягт хувцаслалт багтдаг байна. Ингээд дээдсийн хүрээний бүсгүйчүүдийн хувцаслалтад мөрдөх 12 дэг журмыг хүргэе. Шар даашинз 2. Баяр ёслол, хүлээн авалтад заавал малгай өмсөнө. 3. Геометрийн дүрслэл бүхий банзал 4. Гэгээлэг өнгийн пальто 5. Саарал пальто+ малгай 6. Пиджак 7. Цагаан оруулгатай хар хөх өнгийн пальто8. Хээтэй саарал даашинз 9. Торон гэхдээ маш даруухан даашинз 10. Хар даашинз 11.Жинс өмсөх бол дээгүүр нь заавал цагаан цамц өмсөнө. 12. Мэдээж хэрэг хөх өнгийн даашинз
Охид, бүсгүйчүүд хэрвээ санаж байгаа бол 2001 оноос Bratz хэмээх хүүхэлдэй худалдаанд гарсан билээ. Тэгвэл энэ хүүхэлдэйн төрлүүдийг бүсгүйчүүд дуурайж будах болжээ. Ингэснээр хэн нь жинхэнэ хүн, аль нь хүүхэлдэй болох нь бараг ялгагдахааргүй болсон байх юм.
Уншигч та хэр ажигч вэ? Монголчуудын танил болсон дэлхийн брэндүүдийн логог буруу хийсэн логотой харьцуулан хүргэж байна. Аль нь зөв бэ? Зөв бурууг нь ялгаж харж чадсан уу? Чадахгүй байгаа бол доошоо гүйлгэж зөв хариуг харна уу. * * * * * * * * * * * * * *
Будгаар амилдаг бүсгүйчүүд байдаг бол зарим нь будаагүй байхдаа ч хөөрхөн бүсгүйчүүд бий. Тэгвэл дэлхийн алдартай реалити шоуны од гэр бүл болох Кардашианы гэр бүлийнхэн будагтай болон будаггүй үедээ хэрхэн харагддагийг харьцуулан хүргэж байна.
