Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын ивээл дор шатрын спортыг хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодох ур чадварыг дээшлүүлэх, 2019 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах, тив, дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгож, эрх олгох, Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор ардын хувьсгалын өлгий, амуу буудайны эх нутагт өсвөрийн шатарчдын 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ. 7-8, 9-10, 11-12 насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа Хөвгүүдийн 49, Охидын 43 дахь удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан шилдэг 492 өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин…
Зохиогч: cool
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагууд сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшилд адил тэгш боломж олгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” бизнес чуулга уулзалтыг 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулжээ. Чуулга уулзалтад суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 150 гаруй төлөөлөл, 39 аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч оролцсон байна. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн санал санаачилгаараа сумын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай орчин бүрдүүлэх, орчны тохижилтыг нэмэгдүүлэх, төр төсвийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр 22 төсөл хөтөлбөрийн 271 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг…
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд аймгийн төвдөө нэгэн дор цуглаж “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зөвлөгөөнөө эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд, аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн салбарын 100 гаруй удирдах ажилтнууд оролцож,оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл оролцож, удирдах ажилтаны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар өнгөрсөн 2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт Аз жаргалтай эрүүл хүүхдийн төлөө хамтдаа” уриан дор иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэнээр эхийн эндэгдэлгүй, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг…
2018 онд эхлүүлж байсан Коломбо хөтөлбөрийн 3 дахь удаагийн сургалтыг АНУ-ын Төрийн департмент, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 26-ыг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа. “Коломбо хөтөлбөр” нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь суурь түвшний 8 курс, ахисан түвшний 22 курстэй. Энэ оны 5-р сард үлдсэн 1 модул(UTC4) сургалтыг зохион байгуулснаарсуурь түвшний бүх сургалтыг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж дуусна. Үүний дараа ахисан түвшний сургалтыг эхлүүлэх боломж бүрдэнэ.Коломбо хөтөлбөрийн сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2…
“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нээлт Өвөрхангай аймагт болж байна. Төслийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаныхан оролцлоо. Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачилан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой энэхүү төслийг ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийг хэд хэдэн үндэслэл шалтгаанаар орон нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ГССҮТ-өөр хэвтэн эмчлүүлэгсдийн 40 хувийг орон нутгаас ирсэн үйлчлүүлч эзэлдэг. Тодруулбал,…
Хонь Энэ сарын эхээр од эрхсийн тохиолоор онгод авьяасаа онцгой хүч гаргалгүйгээр хүмүүст гайхуулж чадна. Хайр сэтгэлтэй холбоотой асуудал ар араасаа гарч хосуудын хооронд үл ойлголцол бий болно. Ганц бие хүмүүс зуурдын учралд толгойгоо мэдүүлэх нь алсдаа тийм ч таатай үр дүн авчрахгүй болов уу. Сэтгэл тогтворгүй байх бололтой. Сарын дунд үед хүлээгдсэн хөрөнгө оруулалт орж ирэх нь сүүлийн үед бий болсон хүндрэлийг арилгахад тус болно. Эргэн тойрны шударга бус хандлагад та өөрийн дуу хоолойгоо илэрхийлж үнэний талд зогс. Мөнгөө зээлэх нь сайн болон муу аль аль талуудтай байна. Таны хайртай хүн амьдралдаа сэтгэл нь гонсгор байж мэднэ. Та түүнд…
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр өөрсдийгөө ТҮЦ ээр амь зуугчдын холбооны гишүүд гэх иргэд эмх замбараагүй байдал үүсгэж тэрүүхэндээ хөөрхөн бужигнаан үүсгээд авав. Тэнд цугларсан сэтгүүлчид энэ хүүхнүүд урьд нь олон удаа жагсаал хийж байсан өөрөөр хэлбэл “олны танил” хүмүүс байна гэх нь тэр. Тэд хэн бэ, үнэхээр тэмцэгчид үү, улс төрийн ашиг хонжоо хайгчид уу, Тэгвэл дээрх иргэдийн цаана хамгийн хачирхалтайн Иргэдийн Шудрага шүүх ТББ-ын тэргүүн Х.Батялалт гэх эрхэм байдаг бололтой. Зүгээр л сошиал, хэвлэлийн мэдээнээс түүвэр хийхэд л тэд “Түцээр амь зуугчдын холбоо”, “Худалдаачдын холбоо”, “Ээжүүдийн холбоо”, “Шударга ёс-Шударга төр” хөдөлгөөн, Иргэдийн…
Даргад бялдуучлагчдыг өнөө цагт “долоогчид” гэж нэрлэдэг юм билээ. Ийм нэгэн супер “долоогч”-ийн тухай мэдээллийг та бүхэндээ нэрийг нь зарлахгүйгээр хүргэе. Тэрбээр өдгөө ШШГЕГ-т хурган дарга”-ын албан тушаалыг хашиж буй билээ. Долоогч “хурган дарга” одоо ч тэр, өмнө ч тэр шат ахиж албан тушаалд хүрэхийн тулд хамт ажиллаж байсан журмын нөхдөө, дарга нарыгаа хэвлэлд захиалга өгөн бичүүлж албан тушаалаас нь өчиггүйгээр “арчуулж” байсан арчаагүй нэгэн. Тухайлбал, “хурга дарга” анх Батжаргал генералын үед ШШГЕГ-т төлөөлөгчөөр ажилд орж олон даргынхаа мууг үзсэний хүчинд сразу майеор гэдэг шиг “хурган дарга”-ын албан тушаалд шат ахин өгсөж очсон тухайг тус газрынхан одоог хүртэл шивэр авир…
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, өнөөдөр СОУЭМС-ийн ерөнхийлөгч ноён Моожин Чоо, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хатагтай Чой Хюун Жу, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны менежер, ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж ихээхэн хувь нэмэр оруулж буй СОУЭМС, СИС, ДЭМБ-ын хамт олон, бусад түншлэгч байгууллагуудад Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа эмзэг бүлгийн хүн…
ГССҮТ-ийн ХННГСтасгийн хамт олон Сээр-Бүсэлхийн түвшингийн хугарлуудад хагас далд аргаар хөнөөл багатай хугарлыг хадаж бэхлэх мэс заслын арга шинээр нэвтрүүллээ. Хөнөөл багатай мэс заслыг гадаадад өндөр үнэтэй имплантаар хийдэг бол бидний боловсруулсан энэхүү арга хямд өртөг бүхий мэс заслын арга юм. Тухайн мэс залын хувьд: – Шарх бага үүснэ – Мэс заслын хугацаа богино – Мэс залын үеийн цус алдалт бага – Ор хоног бага – Мэс заслын дараах өвдөлт зовиур бага – Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан – Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.
