Монгол улсад 2005 оноос хойш 3 төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Манай орны 8 аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн. Улаанбаатар хот орчим хачигт энцефалитийн голомт бүртгэгдээгүй. Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе…
Зохиогч: cool
Өнөөдөр манай аймагт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд МАСАТО ТАКАОКА албаны айлчлал хийж аймгийн баг бүрэлдэхүүнтэй уулзлаа. Ноён элчин сайдыг “Өвсний үндэс” хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Мияамаэ Наоми, хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Мөнхбаатар нар дагалдан явлаа. Албан уулзалтад Япон улсаас Сүхбаатар сумын сургуулиудад ажиллаж байгаа 3 мэргэжилтэн оролцлоо. Сэлэнгэ аймгийн талаас Аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, НБХ-ийн дарга Б.Энхбат, ХОХБТХ-ийн дарга А.Эрдэнэгэрэл, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Орхонтуул сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр, Рашаант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Бүрэнцогт нар оролцлоо. Уулзалтын үеэр найрамдалт харилцаа өргөжин тэлж, үр дүнгээ өгч байгааг хоёр…
Индонезийн Тораха тосгонд нас барсан хүмүүсээ оршуулдаггүй. Учир нь нас барсан ч гэсэн хүний сүнс биедээ оршдог гэж үздэг тул тус тосгоныхон талийгаачийнхаа цогцсыг усанд оруулж, хувцаслан амьд хүнтэй харьцаж байгаа мэт хүндэтгэлтэй ханддаг байна. Тийм болохоор Индонезийн Тораха тосгонд ил задгай цогцос байх юм бол айж, цочих хэрэггүй ажээ.
Жлисса Остин хэмээх бүсгүй төрөлхийн гаргүй төрсөн. Хөлөндөө долоон хуруутай бүсгүй ганц бие амьдарна гэсэн бодолтой явсан байна. Харин түүнд найз нь буюу Жонатан Шортер гэрлэх санал тавьж өдгөө хуримандаа бэлдэж байгаа юм байна. Гаргүй бүсгүй жинхэнэ хайртайгаа учирсандаа баяртай байгаа аж.
Фредди Меркуригийн олон хит дууны нэг бол “The Love Of My Life” . Энэхүү дууг Фредди эхнэр Мэри Аустиндаа зориулан зохион бөгөөд тэдний зургуудаас хүргэж байна.
Өнөөдөр манай аймагт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд МАСАТО ТАКАОКА албаны айлчлал хийж аймгийн баг бүрэлдэхүүнтэй уулзлаа. Ноён элчин сайдыг “Өвсний үндэс” хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Мияамаэ Наоми, хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Мөнхбаатар нар дагалдан явлаа. Албан уулзалтад Япон улсаас Сүхбаатар сумын сургуулиудад ажиллаж байгаа 3 мэргэжилтэн оролцлоо. Сэлэнгэ аймгийн талаас Аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, НБХ-ийн дарга Б.Энхбат, ХОХБТХ-ийн дарга А.Эрдэнэгэрэл, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Орхонтуул сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр, Рашаант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Бүрэнцогт нар оролцлоо. Уулзалтын үеэр найрамдалт харилцаа өргөжин тэлж, үр дүнгээ өгч байгааг хоёр…
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргилоос байр суурийг нь тодрууллаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаагаа эхлээд олон жил явж байгаа чөлөөт бүсийн асуудалтай Монгол Улсын Шадар сайд танилцлаа. Аймгийн даргын хувьд байр сууриа илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүс бол хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүс. Тиймээс энэ газрынхаа үйл ажиллагааг хурдацтай явуулмаар байна гэдгээ Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр ч би хэлсэн. Эхэлсэн ажлаа хаячхаад дараагийн юмыг эхэлнэ гэдэг бол миний бодож байгаа зүйлд нийцэхгүй байгаа юм. Энэ асуудлаа би дахин өнөөдөр тавилаа.…
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллахдаа Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өглөө. Энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. Цаг үеийн нөхцөл байдал, хаврын хуурайшилт эрт эхэлж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан ой хээрийн түймрийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эргүүл постыг ажиллуулах, түймэр гарсан тохиолдолд аймаг, сум орон нутаг, онцгой байдлын байгууллагууд унтраах арга хэмжээг богино хугацаанд зохион байгуулах, түймэртэй тэмцэх хүн хүч техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын, Сүхбаатар Шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэд хэдэн төсөл хэрэгжих гэж байна. Энэхүү төслийн талаар Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргалаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжих төслүүдийн талаар тодрууллаа. Тэрээр, Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хилийн боомтыг хөгжүүлэх чиглэлээр үндсэндээ хоёр төслийг хэрэгжүүлэх гэж байна. Нэгдүгээр төсөл нь ургамал малын эрүүл ахуй, түүний арга хэрэгслийг сайжруулахад дэмжсэн төсөл байгаа. Энд 15 сая ам.долларын санхүүжилттэй. Үүний хүрээнд МХЕГ, ХМХА-ны лабораторийг хилийн боомтод…
Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж Алтанбулаг сумын Чөлөөт бүсийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтанбулаг хилийн боомт, Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албыг түшиглэн хэрэгжүүлж буй Хилийн үйлчилгээг сайжруулах төсөл, Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төслийн явцтай газар дээр нь танилцлаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэе. -Сайн явж байна уу? Та Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Холбогдох хүмүүсийн мэдээллийг ч сонслоо. Таны хувьд цаашид чухам юуг онцолж хиймээр санагдав. Энэ олон жил чөлөөт бүсийн үйл ажиллагаа урагш ахихгүй зогсонги байж ирсний…
