Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон байдаг. Салхины шилэнд тень наасан автомашины жолооч нь “гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэх бодлоор хөдөлгөөний үед утсаар ярих, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн тээвэр хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээр зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор мөн туршлага багатай, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, шинэ залуу жолооч нар автомашинаа гангалах гэсэн сэдлээр урд салхины шилэндээ төрөл бүрийн өнгөт хальс нааж зөрчил гаргах явдал түгээмэл байдаг. Иймд…
Зохиогч: cool
Ц.Элбэгдоржийн “ТАМЫН ТОГОО” БА ЗҮРХНИЙ ӨЧИЛ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна 1991.01.22 Цагаан морин жил хүнд суртлын тухай бид хэчнээн ч их ярив даа. Коммунист дэглэмийн аймшигт улаан мөр үлдээгүй, түүний шимт хөрс болох хүнд сурталд автаагүй байгууллага гэж уудам Монголд алгаа. Лех Валенса “Хүнд сурталтай тэмцэнэ гэдэг тамын ажил” гэж хэлсэн билээ. Хүнд суртал оршсон газар бүрийг тогоо гэвэл Монголд байсан, байгаа “Тамын тогоо” бүрийг бүртгэж дуусна гэж үү! Нэг нь тогооноос гарах гээд авирч явтал нь нөгөө нь татаад унагачихдаг болохоор “Монголчуудыг хорьсон тамын тогоог чөтгөр манадаггүй” гэсэн явган шог ч бий. Үнэхээр монголчууд сталинизм гэгч аюулт…
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан…
2019 оны Гуравдугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гуравдугаар багийн малчин Буйманжавын Эрдэнэбаярын шар халзан хонь ДӨРВӨН ихэр хурга гаргажээ. Дөрвөн ихэр хурга гарах нь тун ховор үзэгдэл хэмээн малчид үздэг байна. Малын сүргийн минь буян хишиг дэлгэрэн дээшлэхийн билэгдэл бизээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч эмэгтэйгээ алсан хэрэгт бүх насаар хорих ял оногдууллаа. Тодруулбал, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газраас хүний дутуу шатсан яс олдсон байна. Талийгаач Н-нь шүүгдэгч С.Б-тэй 2015 оноос эхлэн хамтран амьдарч дундаасаа нэг охинтой болсон бөгөөд 2018 оны 5 сарын 30-31-нд шилжих шөнө гэр бүлийн маргаанаас үүдэн Н-ийг шүүгдэгч С.Б-нь толгой цээжин хэсэгт цохиж алаад цогцсыг нь тэргэнд хийж зөөвөрлөн ойролцоох жалганд оруулан шөнийн турш цогцосыг шатааж, үүрээр талийгаачийн ясны үлдэгдэл болон үнсийг шуудайнд хийж, шатаасан газраасаа 2-3 км-т байх уулын модон…
“Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд-II” сэдэвт хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан сургалт өнөөдөр ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд эхэллээ. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ энэхүү сургалт нь анх 2016 онд ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-д орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарыг хамруулан амжилттай зохион байгуулсан.Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч энэ нь аймаг, бүс нутаг бүрд харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд…
Орхонтуул сумын “Гангранд”ХХК-ий механикжуулагч С.Оюун-Эрдэнэ “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ” боллоо. Тэрээр 2000 оноос хойш өнөөг хүртэл тус компанийн трактор, комбайнчаар ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр 7046 га талбайд трактороор хөрс боловсруулалт хийж, 1825 га талбайд ангилан болон шууд хураалт хийсэн байна. Аймгийн аварга тариаланчдаа улсын аварга болохын ерөөлийг өргөе.
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнгөрсөн хугацаанд МАН дотор өрнөсөн эрх мэдлийн төлөөх “зодоонд” У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгууллаа гэж харж болохоор байна. УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга гэх мэт томоохон албан тушаалуудад өөрийнхөө төлөөний хүмүүсийг томилуулж чадлаа. Энэ үйл явцыг таны зүгээс хэрхэн харж байна вэ? Тэд эрх мэдлийг авсан шигээ ажил хийж чадах болов уу? -Яг үнэндээ энэ бол эрх баригч намын л дотоод асуудал шүү дээ. Эрх баригч нам ард түмний толгой дээр яаж тонгочиж байгааг бүгд л харж байна. Одоо хийх л хэрэгтэй. Чадахгүй бол ард түмэн амбаардаад л явуулна…
Өнөөдөр тусгаар Монгол улсынхаа бүрэн эрхт байдал, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн аугаа их “Эх орончдоо алдаршуулах өдөр”. Их Монгол Улсын өнөөдрийг хүртэлх өрнүүн их түүхэн замнал олон арван баатарлаг эх орончдын цусан гавьяатай салшгүй холбоотой юм. Сэлэнгэ нутаг бол ардын хувьсгалын ялалтын буухиатай тэмцэгч, ялагч партизануудын өлгий нутаг, их түүхийг хадгалж үлдсэн газар нутаг. Энэ л сайн сайхан энх цагийг бидэнд авчирсан тэрхүү “Эх орончдын өдөр”-т зориулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд аймгийн удирдлагууд, ахмад буурлууд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Мөн эх нутгийнхаа төлөө баатарлагаар тэмцэж явсан партизануудын үр хүүхдүүдийн дурсамж уулзалтыг зохион байгуулав.
