Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Н.Дашдаваа: Н.Энхбаяр тэтгэвэртээ сууж, У.Хүрэлсүх өмнөх ажлаа ахиулсан нь дээр
нийтлэлчид

Н.Дашдаваа: Н.Энхбаяр тэтгэвэртээ сууж, У.Хүрэлсүх өмнөх ажлаа ахиулсан нь дээр

coolBy cool03/01/2019Updated:03/01/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

–Өнгөрсөн хугацаанд МАН дотор өрнөсөн эрх мэдлийн төлөөх “зодоонд” У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгууллаа гэж харж болохоор байна. УИХ–ын дарга, Нийслэлийн Засаг дарга, НИТХ–ын дарга гэх мэт томоохон албан тушаалуудад өөрийнхөө төлөөний хүмүүсийг томилуулж чадлаа. Энэ үйл явцыг таны зүгээс хэрхэн харж байна вэ? Тэд эрх мэдлийг авсан шигээ ажил хийж чадах болов уу?

-Яг үнэндээ энэ бол эрх баригч намын л дотоод асуудал шүү дээ. Эрх баригч нам ард түмний толгой дээр яаж тонгочиж байгааг бүгд л харж байна. Одоо хийх л хэрэгтэй. Чадахгүй бол ард түмэн амбаардаад л явуулна шдээ. Ард түмэн тийм том эрхтэй. Эрх баригч намд зөвлөхөд их олон юм барьж авч матарлаад хэрэггүй тодорхой юм аа барьж аваад сайн хийх хэрэгтэй. Ядаж л утаа, ядуурал, ажилгүйдлээ барьж аваад шийдээд хийчих хэрэгтэй.  Үнэн хэрэгтэй эрх баригчид үлдэж буй энэ хугацаанд эрүүл мэндийн тогтолцоог өөрчилж чадахгүй, боловсролын тогтолцоог өөрчилж чадахгүй, Үндсэн хуулийг өөрчилж чадахггүй, эдийн засгийн тогтолцоог өөрчилж чадахгүй, нэг ч үйлдвэр ашиглалтанд оруулж чадахгүй, авилгаа ч цэвэрлэж чадахгүй. Энэ бүхнийг хийхэд тэдэнд цаг хугацааны боломж байхгүй. Яг үнэндээ цаг хугацаанаас гадна шинжлэх ухаанчаар төрийг удирдах мэдлэг дутаж байна. Шинжлэх ухааныг сонсоогүй төр бол хол явахгүй л дээ.

–Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг улстөрийн хүрээнд хамтарсан тоглолт хийж байна хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна. Энэ хоёрын хослол хэр хол явах боломжтой вэ?

-Хамтарсан тоглолт байгаа эсэхийг би мэдэхгүй. Төрийн гурван өндөрлөг  улсын язгуур эрх ашгийн төлөө нам, хүнээс үл хамааран нэг шийдвэр, бодлоготой бол 4 жилд их ажил амжуулах хугацаа. Ерөнхийлөгчид 24 сар, Ерөнхий сайдын танхимд 17 сарын хугацаа байна. Өнгөрсөн хугацаанд ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх яг энэ гэх ажил хийгдсэнгүй. Үлдсэн хугацаанд их зүйл хүлээхэд хэцүү. Олон амралт, олон найр наадам байна шүү дээ. Хүсэвч хугацаа хүрэлцэхгүй байх. Улсыг сайн удирдаж байгаа нь ард түмний амьдрал хэрхэн сайжирч байгаагаар л тодорхойлогдоно. Түүнээс их ярих, их амлах бол биш шүү дээ. Би лав хувьдаа эрх мэдлийн тэмцэл л харж байна. Тэрэндээ ард түмнийг хоморголон хамруулж талцуулж зөрчилдүүлдэг үзэн ядалт бий болгодог увайгүй үйлдэл гэж харж байна.

–Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахин гишүүнээр элсэх нь зүйтэй гэсэн байр суурийг албан ёсоор болон албан бусаар илэрхийлэх болж. Нэр бүхий цөөн сэхээтнүүдийн зүгээс үүнийг эсэргүүцэж, ШХАБ–т Монгол улс элсвэл улсаа худалдсан хэрэг болно хэмээн анхааруулж байна?

-Монгол улс гадаад бодлого дээрээ нэгдсэн байр суурьтай байх нь чухал. Гадаад бодлогод илүү консерватив хандах ёстой. Төрийн залгамж бодлогоо баримтлах зүйтэй гэж харж байгаа. 2000 жил дамжсан төрт ёстой улс бол түүхийн сургамжийг сайтар тооцох ёстой. Түүх бол бидний хамгийн том гадаад бодлогын баримжаа юм. Дэлхийн хөгжлийн чиг баримжааг ч бас тооцох ёстой. Монгол Улсын хувьд ШХАБ бол сайн сонголт биш. Одоо дор хаяж 10 жил ажиглах хэрэгтэй. Бид хоёр хөрштэйгээ хамтран ажиллах улс хоорондын гэрээнүүд, эдийн засгийн гэрээнүүдийнхээ хүчин чадлыг үзээгүй байгаа. Тэр боломжуудаа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. ШХАБ-д элссэн элсээгүй бидэнд хангалттай боломж бий. Орчихоод гарч болдоггүй олон улсын байгууллагуудын хавх олон бий гэдгийг бид мартаж болохгүй.

–Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ? Өнгөрсөн нэгдүгээр сард “Нэхүүл” нэртэй хөдөлгөөн УИХ–ын дарга М.Энхболдыг огцруулахын төлөө УИХ–ын нэр бүхий гишүүдтэй хамтран талбай дээр жагсаал зохион байгуулсан. Одоо харин ЖДҮ зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох жагсаалыг “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн зохион байгуулах гэж байна?

-Хөдөлгөөнүүдийн гол зорилго бол нийгмээ эрүүлжүүлэхийн  төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл байх ёстой гэж хардаг. Энэ зорилгодоо үнэнч хөдөлгөөнүүд хэзээ ч зогсдоггүй. Харин манайд бол эрх мэдэлтний эрх ашгийн төлөө, намын эрх ашгийн төлөө, албан тушаалтаны эрх ашгийн төлөө мөнгөөр тэмцдэг, жагсдаг үзэгдэл гарч байна. Энэ нь эргээд нийгэмдээ эрүүл хөдөлгөөнүүдийн нэр хүндийг унагаах зүйл ажиглагдаж байна. Хөдөлгөөнүүд олноор бий болох тусмаа сайн. Цаг нь болохоор нэгдэж үндэсний язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцэж чаддаг саруул тэмцэлтэй байх хэрэгтэй. Тийм саруул тэмцэл л үр дүнд хүрч энэ нийгмийг эрүүлжүүлж чадна.

–Хэнтийн нөхөн сонгууль ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах товтой байна. Энэ сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ? Зарим нь энэ сонгуульд МАХН–ын дарга Н.Энхбаяр, МАН–ын дарга У.Хүрэлсүх хоёрын нэг нь ялалт байгуулна хэмээн таамаг дэвшүүлж байгаа. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Нийгмийн сэтгэл зүйн хөгжил тэс өөр болж байна. Хуучинтайгаа зууралдаад суух биш тэднийг бүр мөсөн төрөөс үлдэн хөөхийг хүсэж  байна шдээ. Дээд тал нь 28 жил төрд суучихаад одоо хүртэл ард түмний төлөө дорвитой зүйл бүтээгүй байна. Тэд олигтойхон сэтгэлтэй байсан бол Монгол улс азийн бар байтугай болох байлаа. Одоо тэд мянган удаа хөхөө шиг донгодоод сонсохгүй л болов уу. Н.Энхбаяр тэтгэвэртээ сууж, У.Хүрэлсүх өмнөх ажлаа ахиулсан нь дээр болов уу. Хэнтий нутгийнхан чинь Их Монголын галыг сахисан төр ёсоо мэдэх ард түмэн. Монголын цусны шударга, хөдөлмөрч Буриад ястанууд бий. Тиймээс сонголт бол төсөөлөөгүй сонголт байгаасай гэж хүсэж байгаа.

–Цаг гарган ярилцсанд баярлалаа.

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.