Замын тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригтыг зурагчин гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэгвэл түүний том хүүгийн эхнэр Ө.Содгэрэл тун содон хүний нэг гэж хэлж болно. Төдийлөн олон реклам, шоунд оролцож байгаагүй ч түүнийг мэдэх хүн нэлээд олон билээ. М.Зоригтын том хүү загвар өмсөгч Ө.Содгэрэлтэй гэрлэж, охинтой болон эрхэм гишүүн М.Зоригтыг өвөө болгосон. Ө.Содгэрэл 2003 онд Топ Болормаатай хамт “Еластин” шампунийн рекламанд тоглож байсан сайхан бүсгүй. Харин 2004 онд дөнгөж УИХ-ын гишүүн болсон М.Зоригтын хүүтэй үерхэж, хамтдаа Америкт сурахаар явж, Америкт сурахын зэрэгцээ загварын агентлагт бүртгэлтэй, үе үе загвар өмсдөг байжээ. Харин одоо эх орондоо ирж, загварын buro 24/7 сайтыг үүсгэн байгуулж,…
Зохиогч: cool
Зарим хүнийг шумуул хаздаггүй хэрнээ зарим хүнтэй энэ жижиг шавьж “найзлах” тун дуртай байдаг. Америкийн шумуулыг судлах албаны мэргэжилтэн Жосеп Конлон шумуул таниас салдаггүй таван шалтгааныг нэрлэсэн байна. Жирэмсэн эмэгтэй бол Эрдэмтэд олон тооны судалгаагаар шумуулнууд бие давхар хүний цусанд илүү дурладаг гэдгийг тогтоожээ. Эмэгчин шумуулд нүүрс төрөгчийн давхар исэл хэрэгтэй байдаг тул хүүхэд тээж буй эмэгтэй хүнийг гол байгаа болгодог гэнэ. Ялангуяа 28 долоо хоногоос хойш төрөх дөхсөн эмэгтэйчүүд шумууланд хазуулах магадлал бусад эмэгтэй хүнийг бодвол 21% их байдаг аж. Түүнчлэн бие давхар эмэгтэйчүүдээс гардаг дэгдэмхий үнэр шумуулыг өөртөө татдаг байж болно хэмээн Корнелл их сургуулийн доктор Лаура Харрингтон…
Монголын Беккэм гэгддэг “News” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Г.Анархүү ээлжит хоббигоо задаллаа. Тэрбээр өдгөө цас мөсний оронд аялал хийж буй бөгөөд Баян-Өлгий аймагт байрлах Алтай таван богд руу аялал хийж, байгалийн гайхамшгийг гэрэл зурагт буулгаж яваа сурагтай.
“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь Богд хан уулын Шавартын аманд энэ Ням гаригт зохион байгуулагдана. Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Рэнцэндорж Эрдэнэ-Оргил Өнгөрсөн жил “12/24 цагийн гүйлтийн УАШ тэмцээн”-д 24 цагийн турш 154 км туулж дэд байр эзэлсэн. 2018 оноос эхлэн “Монголын хэт холын зайн гүйлтийн холбоо”-ны тамирчин болсон бөгөөд энэ жил “Чэжү ОУ-н хэт холын марафон 100км”-т 2-р байр, “14 дэх удаагийн Пусан далайн эргийн хэт холын марафон 50км”-т 6-р байрыг тус тус эзэлсэн. Ёошино Цүёоши Япон Улсын “Хөл нүцгэн гүйлтийн холбоо”-ны тэргүүн. “Хөл нүцгэн ханхүү” нэрээрээ алдартай. Тэрээр хөл нүцгэн гүйгч бөгөөд…
2018 оны 08 сарын 17-ны өдөр Дугаар А/740 Улаанбаатар хот Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.15, 7.16, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн…
2018 оны 08 сарын 17-ны өдөр Дугаар А/739 Улаанбаатар хот Хөрөнгө гаргах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, 32.1.12, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2018 оны 08 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд…
“Сибирь Авто Зам” авто сургууль нь оюутан залуус болон бүх насныханд зориулан төлбөрийн хувьд хаана ч байхгүй хямдралыг зарлалаа. B ангилал 280000-аас 200000 болж хямдарлаа. Дүрмийн хичээлд суух боломжгүй сонсогчиддоо ном сурах бичгээр хангаж сургалтад хамруулж байна. Жолооны үнэмлэхтэй ч автомашин удаа бариагүй хүмүүст чадварлаг багш нар сургалт зохион байгуулж байна. Та бүхнийг хямд үнэ чанартай сургалт найрсаг хамт олон урьж байна. Бүртгэлийн тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. Холбоо барих утас: 99071423, 88094635 88115984
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1104 ажил төлөвлөсөн. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэн байна. Нийт 65.5 хувийн биелэлттэй байгаа аж. Мөн “Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй 1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай явж байгаа. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Өнөөдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа. Энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж танилцуулга хийв. “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Замын цагдаагийн газраас ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа” хэмээв. Мөн Замын цагдаагийн газраас энэ сарын 25, 26-ны бямба гарагт авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан…
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Япон Улсын ардын урлагийн “Мүгэнжүкү” хамтлаг 8 дугаар сарын 20-ны Даваа гаригт 17:00 цагаас Багануур дүүргийн соёлын ордонд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах гэж байна. Мөн 8 дугаар сарын 21-ний Мягмар гаригт 19:00 цагаас Төмөр замын соёлын ордонд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй тоглоно. Мүгэнжүкү хамтлаг нь 2000 онд Нагоя хотын Нагакүтэ-д байгуулагдсан. Японы Тоохокү бүс нутаг буюу зүүн хойд нутгийн ардын дууг голлон тоглодог хамтлаг юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
