Зохиогч: cool

Машинаасаа эд зүйл хулгайд алдаж хаширсан хүн бололтой. ШТС-ийн зогсоолд машинаа гурван түгжээгээр ингэж түгжиж орхисон хүн байна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдгийг баталгаа болсон зургийг нь хүргэж байна.

Цааш унших

Зам тээврийн ослын улмаас олон хүн эрүүл мэнд амь насаараа хохирдог. Тэгвэл хохирлын хэмжээг багасгахын тулд Данийн зурагчин  Николай Ховальт  ослын дараах машин хэмээх төсөл хэрэгжүүлсэн байна. Жолоо барьдаг хэн бүхэнд сэрэмжлүүлэг болгох зорилгоор ослын дараа машин ямар болдгийг хүргэж байна.

Цааш унших

Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсийг тогтоож өгсөн. Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Мал бүхий иргэдийг СХД-ийн нарийны хэсэг, СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж буй ажлын явцтай танилцав. Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, төвийн зургаан дүүргээс ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулдаг байна. “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ нь “Нийслэл хот орчмын бэлчээрийг сайжруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Австри Улсын техник, технологийг нутагшуулах замаар нийслэл орчмын байгалийн бэлчээрийг сайжруулан, тэжээлийн олон наст ургамлын холимгийг тарьж, чанар сайтай  хадлан,  тэжээл авч, нэг үнээнээс саалийн хугацаанд авах сүүний гарцыг нэмэгдүүлэн, нийслэлийн иргэдийн сүүний хангамжийг дээшлүүлэх зорилготой юм. Нийт 150 га газартай, энэ жил 80 га-д Австри үрийн холимгоор тариалалт хийсэн байна. Жилдээ хоёр удаа хадлан авдаг аж. Сайн чанарын хадлан авснаар үнээнээс гарах саалийн хэмжээ ч нэмэгдэх ашигтай гэж төслийн нэгжийн…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм. “МБҮ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн “Мах бэлтгэх үйлдвэрийг Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бодлогын түвшинд хотоос дэмжлэг үзүүлсэн. Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд баригдаж байна. Өдөрт 7500 бог, 1500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай. Монгол…

Цааш унших

Нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран “Залуучуудын орон сууцны цогцолбор”-ын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг захиргааны V байрны хурлын танхимд зохион байгуулав. Тус уулзалт хэлэлцүүлэгт нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Доржхорол, нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Энхмандах, Ж.Рэнцэн-Амгалан, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Газар зохион байгуулагч А.Энхханд болон барилгын компанийн төлөөллүүд, дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид оролцож, “Залуучуудын орон сууц цогцолбор”-ыг хэрхэн бүтээн байгуулж…

Цааш унших

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ  өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГА-ны дарга Э.Болорчулуун болон бусад албаныхан оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болж байна. БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Өнөөдөр бид Нийслэл…

Цааш унших

“Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар,  “Цацрах эгшиг” ТББ-тай  хамтран “Гэрэлтүүл” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хоёр дахь амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 19-нд “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулах бөгөөд “Something’s Brewing”, “Even Tide”, “After Taste”, “Silhouette Tuesday”, “The Vintage” хамтлагууд оролцох юм. “Гэрэлтүүл” аяны хүрээнд нээлтийн амьд хөгжмийн тоглолтыг “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатайгаар…

Цааш унших