“Боолын гэрээ”, “Сайна уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоороо олны танил болсон жүжигчин О.Цэнгэл зуны сүүлчийн өдрүүдийг зүрхний хэдэн андуудтайгаа өнгөрүүлжээ. Түүний найзууд дотор жүжигчин Бадамжав буюу Жерри, мисс Аззаяа нар багтдаг. Хэзээнээс найз нөхдийн нандин харилцааг эрхэмлэдэг түүний гэрэл зургаас сонирхоорой.
Зохиогч: cool
Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын хайрын баталгаа болсон том хүү болох Анар-Од ‘ Эр цэргийн баяр’-аар төрж аавынхаа насан туршийн баярын бэлэг болон “ирсэн” гэдэг. Тиймээс жүжигчин О.Тэмүүжин удам залгах хүү, аавынхаа насан туршийн бэлэг хэмээн билэгшээж Т.Анар-Од нэрийг өгсөн тухайгаа хэвлэлд ярьсан байдаг. Аав ээжийнхээ сайхан бүхнийг дууриасан Т.Анар-Од хүү ээж шигээ царайлаг, аав шигээ өндөр сайхан залуу болж өсч байгаа ажээ. Тэрээр энэ жил ахлах сургуулийн 11-р анги.
Монголын хошин урлагт цоо шинэ салхийг сэвэлзүүлсэн уран бүтээлчид бол “Макс” хамтлагийн жүжигчин Жижигээ, “Эмоци” хамтлагийн жүжигчин Цогтоо нар. Тэд одоогоос гурван жилийн өмнө “+17” цуврал контентоороо үзэгчдийг байлдан дагуулж, хэд хэдэн уран сайхны бүрэн хэмжээний кино хийсэн. Тэгвэл тэд дээрх цувралынхаа үргэлжлэлийг хийхээр болжээ. Улмаар зураг авалтаа хийж эхэлсэн байна. Тус зураг авалтынхаа үеэр жүжигчин Цогтоо “айхтар аниа”-гийн дүрийг бүтээсэн бололтой. Донж хэв маяг ванлий ванлий…
Юуг тэр вэ? гэвэл их энгийн. Ковидын вирус таныг, чамайг, намайг, бид бүгдийг дадал хэвшилээ шинэчлэхийг шаардаж байна. Ариун цэвэр ахуйгаас эхэлнэ. Эрүүл мэнд амны хөндийгөөс эхэлнэ. Бага насны хүүхдийг амнаасаа хооллохоо боль. Насанд хүрсэн хүний амны хөндий дэхь бактери хүүхдийн амны хөндий дэх бактери ижилхэн байх ямар ч боломжгүй. Аав, ээжийнхээ өгснийг ангаахай шиг залгидаг нялх үрээ эрүүл өсгөхийн тулд “өөрөөсөө” ч хамгаалаарай. Өөрийнхөө хэрэглэсэн буюу амандаа хүргэсэн халбага, сэрээгээр хоолны тогоо, дундын хоолноос шүүрч, самардах хэрэггүй. Түрхэж иддэг жимсний чанамал, өтгөрүүлсэн сүү, хайлсан тос, өрөм гээд дундын олон хэрэглээнд энэ хамаатай шүү. Хүртэх хэмжээгээрээ таслан аваад өөрийн халбага,…
Өнөөдөр би танд аюултай “хортой” тусламжийн талаар ярих болно. Тусламж биш. Бүүр эсрэгээрээ танд гай ч болж болох “тусламж”. Үүнийг ярихын өмнө тусламж гэж юу вэ? гэдгийг тодорхойлъё. Тусламж бол хэн нэгнийг анхаарч, өөрийн нөөц боломжийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх үр дүнтэй арга юм. Аз жаргалтай ч зүйрлэж болно. Цагаа олсон тусламж хэн нэгэнд аз жаргал болж очдог. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, эмч дуудах, өлссөн хүнийг хооллох зэрэг энгийн тусламж л даа. Харин энэ удаа бид огт өөр тусламжийн талаар ярих гэж байна. Эртнээс тодорхой болсон нэг зүйл бол тусламж авсан өгсөн хүмүүст үл үзэгдэх холбоос, харилцан хамаарал үүсдэг.…
Жүжигчин А.Ганчимэг охинтойгоо амьдардаг. Тэрээр охиныхоо нэрийг олноос нууцалж, Оюухай хэмээн өхөөрдөн дууддаг байсан. Тэгвэл түүний охины жинхэнэ нэрийг Г.Гэрэлт-Оюу гэдэг ажээ. Гэрэлт-Оюу охин өдгөө дунд сургуулийн 2-р анги, долоон настай. Жүжигчин бүсгүйн хувьд охиныхоо ааваас холбоогоо таслаад олон жил болж буй. Охиныхоо ааваас өмнө Л.Балхжавын хүүг хойноосоо хэсэг гүйлгэснээс бусдаар эрчүүдтэй нэр холбогдож ч үзээгүй хөөрхөн А.Ганчимэг энэ тал дээрээ ёстой л онгон Мария байлаа. Харин нэг л өдөр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон жүжигчин залуутай романс хэлхэж, удаа ч үгүй хөл хүнд болсон. Киноныхоо нээлтэнд залуу хосууд хөтлөлцөн ирж, хайр сэтгэлээ бататгаж, тунхаглаж байсан цаг тэртээ найман…
Монголын хошин урлагт өөрийн өнгө төрхөө тодорхойлж яваа хамтлаг бол “Мөрөөдлийн театр”. Тус уран бүтээлийн нэгдлийн тулгын гурван чулууны нэг бол Г.Алтаншагай. Өдгөө 37 настай тэрээр өнгөрсөн хавар Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртэж ах дүү, аав ээж, элгэн садан, үзэгч фенүүдээ баярлуулсан. Жүжигчин залуугийн хувьд Хэнтий аймгийн харъяат, буриад ястан гэдгээ хэнээс ч нуудаггүй. Тэрээр өөрийнхөө хайртай ээжээр нүүр номоо чимжээ.
Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Цар тахлын үед нээж буй 2021-2022 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын орчинд мөрдөгдөх зарим онцлох дүрэм журмыг хүргэж байна. ЦЭЦЭРЛЭГ БУЮУ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ Нийслэлийн 60 сургуульд багш нар хоёр ээлжээр ажиллана Нийслэлийн 60 цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулна. Ингэхдээ эхний ээлжид энэ хичээлийн жилд 6 дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна. Ингэснээр цэцэрлэг 07.30-19.00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг тул ийм шийдвэр гаргажээ. Ямар тохиолдолд цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ? Энэ…
Шинэ сарын мэндийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Шинэ сард ажил үйлс, сурлага хөдөлмөрийн амжилт хүсээд шинэ сарын зурхайг хүргэж байна. Хонь Энэ сарын эхээр өөрийн хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй болно. Зарим үед ширүүн өрсөлдөөнд оролцох бэлтгэлтэй бай. Амьдралын хэв маягаа цэгцэл. Та нөлөө бүхий хүмүүсийн сонирхлыг өөрийн төсөл төлөвлөгөөнд хандуулж чадна. Гэхдээ элдэв эрсдэлтэй харилцаанд орооцолдохоос болгоомжил. Өөрийн сул болон давуу чанарыг ухаалгаар хүлээн зөвшөөр. Эрүүл мэнддээ сайн анхаарал тавих хэрэгтэй болно. Сайн эмчээс зөвлөгөө ав. Хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьж болохгүй. Сарын дунд үед санаандгүй учрал, гэнэтийн мэдээлэл зэргийг тэвчээргүй хүлээн…
Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг ганц бие ээжийн амьдралаар гурван жил амьдарсан. Нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсан “Outlaw“ хамтлагийн гишүүн Чинзоотой эхнэр нөхөр бололцож, хөөрхөн гүнжтэй болсон. Гэвч Чинзоо мөрийтэ й тоглоомон д донто ж ,их хэмжээний мөнгөний асуудалд орооцолдсон учир тэд хоёр тийш болсон юм. Хэн хэн нь тус тусынхаа зам мөрийг хөөхөөр шийдсэн байдаг. Жүжигчин Ариука өөрийн амьдралын хоёр дахь ханиар М.Энхтөр гэх залууг сонгосон. Тэгвэл Чинзоо 9 сарын 1 өдөр охиноо цэцэрлэгт нь хүргэж өгхийг хүсэж экс эхнэрийнхээ нөхөрт хэдэн мөртийг хандаж бичив. Тэрээр “9 сарын 1-нд үр үндэсээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж хэдэн…
