Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр өмгөөлөгч М.Цэндсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэрбээр “Салхитын мөнгөний орд”-ын гэх шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн офицер, алтны компанийн эзэд зэрэг албан тушаалтан холбогдсон дуулиант хэргийн нэг яллагдагч байсан юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн эрх бүхий албан тушаалтан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас хахууль авч, тэдэнд ашигтай шийдвэр гаргуулахад оролцсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатарт өмгөөлөгч М.Цэндсүрэн хахууль зуучилсан хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, иргэн Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэг, “Техник форум” ХХК-д холбогдох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлүүлэхийн тулд шүүгч Б.Цолмонбаатарт 35 сая төгрөгийн хахуулийг зуучлан…
Зохиогч: cool
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Зөөлсий саяхан ковидын халдвар авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл бяцхан охины аав ковидын халдвар авсны дараа хэрхэн амрахыг зөвлөжээ. Тэрээр “Өглөөний мэнд ах дүүсээ. /Корона/ вирүсийг халдварлаад эдгэрч байгаа болон эмчлүүлж байгаа хүмүүсийн баримтлах алтан дүрэм бол ; “Доошоо буюу түрүүлгээ харж хэвтэх , унтах явдал” гэж эмч зөвлөж байна. Учир нь хүний нуруу араараа бөгтөр байдаг тул уушиг тэр хотгорт нь их зай эзэлж вирүс үржих боломжийг олгож байдаг тул доошоо харж хэвтсэнээр тэр боломжийг нь үгүй хийж хамгаалдаг тухай бидэнд сургалт хийлээ.Хүний биед байрлах уушигны урд хэсэгт вирүс үржих боломжгүй байдаг гэнэ шүү. Үүргээ ухамсартайгаар…
Олноо эгч дүү Нандиа хэмээн танигдсан “X Vit” хамтлагийнхан анх МУСГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн үеэс урлагийн каррьераа эхлүүлсэн. Ижил төрх, уянгалаг сайхан хоолойгоороо олон нийтийн анхаарлыг татаж, залуусыг байлдан дагуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл тэд уран бүтээлээ хийхийн сацуу иогоор хичээллэж, иогийн төвөө нээн ажлуулж байгаа билээ. Даруу төлөв хэрнээ ихэмсэг төрхтэй тэдний том Нандиа ганц охинтой. Тэрээр охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ илгээж ЦОРЫН ГАНЦ БҮТЭЭЛ минь хэмээн онцолжээ
Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон “Долче & Габбана” брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа загвар өмсөгч Ж.Энэрэл алхжээ. Гараар урласан тансаг хээнцэр бүтээлүүд толилуулсан “Долче & Габбана”-гийн энэхүү кутюр шоуг Женнифер Лопес, Шон Комбс, Дожа Кэт, Крис Женнер, Кортни Кардашиан, Сиара, Моника Беллуччи, Кристиан Бэйл, Дама Хелен Миррен, Китти Спенсер зэрэг 400 гаруй зочин үзсэн байна. 120 бүтээл толилуулсан энэхүү шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл гялалзсан бор даашинзтай тайзнаа алхсан бөгөөд тэрээр Инстаграмдаа “Долче & Габбана. Мөрөөдөл минь байлаа” хэмээн бичжээ. Ж.Энэрэл Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай ба MIRRRS MODELS, Special Management, New York Models, Oui…
“Тусгай салаа” олон ангит киноны Түвшин хэмээх даруухан, турьхан залуугийн дүрээр олонд танигдсан уран бүтээлч бол Т.Баттөр. Олон кинонд тоглож сүйд болоогүй ч түүнийг хаана ч, хэн ч Түвшин гэдгээр нь мэднэ. Түүний хувьд эхээсээ ихэр төрсөн. Түүний төрсөн ихэр хэдийнэ гэр бүл зохиосон бол, жүжигчин Баттөр 30 нас хүрсэн хойноо эхнэр авч, дэрсхэн охидтой болсон. Өөрийнхөө сошиал хуудсыг өөрийнхөө булчинлаг биеэр чимдэг байсан тэрээр сүүлийн үед цэцэг мэт энхрий охидоороо гоёдог болжээ.
Монголын зохиолын дуучдаас төрсөн өнгөлөг, “мөнгөлөг”, нэгнээ гэсэн сэтгэлтэй үлгэр жишээ хосуудыг танилцуулж байна. Хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөч гаруй жил амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн үгүй бизээ. Тэдний урлагийн замналын үргэлжлэлийг хүү Баттулга, ач охин Б.Дуулим нар үргэжлүүлж яваа. МУГЖ, дуучин С. Жавхалн, гэргий уртын дуучин Г. Эрдэнэчимэг Тэдний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнө хамтын амьдралаа эхлүүлсэн. Өдгөө дундаасаа дөрвөн хүүхэд төрүүлсэн. Дуучин Г.Эрдэнэчимэг нөхрийгөө ахаа хэмээн хүндэлж харилцдаг байсан ч яваандаа нэг нэгэндээ сэтгэлтэй болж харилцаагаа гүнзийрүүлсэн тухайгаа нуудаггүй. Одоог хүртэл эр нөхрөө…
Кино урлагт өөрийгөө сойж яваа жүжигчин Золзаяа гоо үзэсгэлэнгээрээ онцгойрдог. Бага залуу насандаа найруулагч Б.Тамиртай ханилж явсан тэрээр сүүлийн үед дуучин Укатай алил төрхтэй болжээ. Бусдын дотоод ертөнцийг илэрхийлэх имиджийг ийнхүү “булаасан” нь түүнийг Укагын “улаан фен” байж магадгүй гэх ойлголтыг төрүүлээд буй юм. Жүжигчин бүсгүйн хувьд оюутан байхдаа охидын хамтлагт дуулдаг байсан. Гэвч гэр бүл зохиосноор дуулах карьераа өнгөрлүүлсэн билээ.
Сайхан гэдэг үг өргөн утгатай. Гадаад гоо үзэсгэлэнгээс илүү дотоод сэтгэлийн гоо сайхан энэ хорвоог улам өнгөтэй болгодог. Ийм л гоо үзэсгэлэн, сайханыг агуулсан бүсгүй бол топ модель О.Пүрэвдулам. “Гоёл” наадмын 25 жилийн ойгоор топ модель болж, загварын ертөнцөд нэрээ тахалж чадсан тэрбээр өөрийн гэсэн өнгө төрх, орон зайтай. Хов живэнд дургүй, эршүүд араншинтай Пүүжээ аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, амар амгалангийн туйл. Шулуун шударга зан нь түүний өвөрмөц, содон түр төрхийг улам тодотгох мэт. Монголын “алтны” магнат гэгдэж явсан Ц.Мянганбаярын гэргий гэдгээр нь хүмүүс түүнийг танимхайрдаг. Гэвч үнэндээ түүний дотоод сэтгэл, мөн чанарыг огтоос мэдэхгүй гэдгээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг.…
Комедиан “Хар” Төөгөөгийн хувьд уг нь санхүүч мэргэжилтэй. Гэвч мэргэжлээрээ ажиллахаасаа илүү өөрийн сонирхолоороо ажиллаж өнөөгийн өндөрлөгт хүрч, олонд танигдсан тэрээр туйлын хошин мэдэмжтэй нэгэн. Тэрээр саяхан монголд салбаруудаа нээсэн CU түргэн хоолны газрын танилцах өдөрлөгт оролцох үедээ ийнхүү бичжээ. Тэрээр “Яг адилхан хувцас өмссөн мөртлөө нэг нь мах эвддэг хүн шиг, нөгөө нь ариутгалын хүн шиг үлдсэн нь хип хоп дуучин шиг болчих үед… Энэ ямар учиртай вэ?” гэжээ.
Эрийн сайхан бөхчүүдийн дунд, эхнэрийн сайхан бүжигчдийн дунд гэдэг үнэн үг. Даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэзээд бүсгүйчүүдийн хүсэмжи т болсон дүр байв. Цагийг эзэлсэн үндэсний бөхийн аваргад бурхан хүү заяагаагүй ч тэр охидоороо үргэлж бахархдаг. Бөхийн удам эхээс улбаатай байдаг гэдэг утгаараа аваргын охинтой гэрлэж ирээдүйн хүчтэнг төрүүлэх шунал хүсэлтэн олон байх. Тэгвэл эрхэм аваргыг эд мандаж явахад төрсөн нууц хүү байдаг гэнэ. Аав шигээ арал, чацтай, хальт харвал өвчсөн мэт ижилхэн гэнэ. Тэрээр энэ хүүгээ ихээхэн нууцалдаг бөгөөд гэр бүлийнхэн ч хэдийнээ хүлээн зөвшөөрсөн аж. Түүний ганц хүүг Санчир гэдэг аж. Тэрээр эгэл даруухан залуу…
