Зохиогч: cool

Урлагийн салбарт орж ирэхдээ найруулагч аав, жүжигчин ээжийн нэрээр олноо танигдсан жүжигчин Х.Баярмаа сүүлийн үед фото модель чиглэлээр илүүтэй харагдах болж. Арга ч үгүй биз, дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан намтартай бүсгүй. Өдгөө 27 настай тэрээр бар бүсгүйн төрхийг гаргасан байна. Түүний энэхүү төрх олон хүнд таалагдаж буй бололтой. Үзэсгэлэнтэй, хүчирхэг, өөртөө итгэлтэй түүний гэрэл зургуудийг сонжоорой.

Цааш унших

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөрийг нэмэхгүй байх чиглэлийг БШУЯ барьж байгаа. 2010 онд төрийн өмчийн их, дээд сургуулиудын оюутны дотуур байрны төлбөр 170-220 мянган төгрөг, хувийн сургуулиудынх 170-300 төгрөг байжээ. Одоогийн байдлаар оюутны байрны үнэ ойролцоогоор гурав дахин нэмэгдсэн байна. Энэ жил оюутны дотуур байрны төлбөр 450-700 мянган төгрөгийн хооронд байгаа гэж БШУЯ-ны сайд мэдээлсэн. Тэгвэл оюутны дотуур байрны төлбөр 400 мянгаас 1.8 сая төгрөгийн хооронд байна. 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянга гаруй оюутан суралцана. Үүнээс дунджаар 11 мянга гаруй нь оюутны дотуур байранд амьдарна. Жил бүр хөдөө орон нутгийн оюутнуудын…

Цааш унших

“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв. 2016 оны есдүгээр сарын 13-нд Бразилын Рио-де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадмын зургаа дахь өдрийн тэмцээнүүдийн нэг пауэрлифтингийн спортын төрөлд Монголын тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн түүхт өдөр билээ. Энэхүү амжилт нь Монгол Улсаас паралимпийн наадмаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр Э.Содномпилжээ 88 кг-д өрсөлдөж, 210 кг-ыг өргөж паралимпийн хүрэл медаль медальтан болж, медалийн тавцанд АНЭУ, Бразилийн тамирчдын хамт зогсож, Өмнөд Америк тивд Монгол Улсынхаа Төрийн далбаагаа мандуулсан юм. Тэрбээр эхний захиалгаар 210 кг өргөсөн.…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. ЕТГ-ын дарга Я.Содбаатар “2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Ерөнхийлөгч хоёр зарлигт гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэмжийг бий болгох зарлиг. Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө 21-р зууны Монголын ирээдүй 2100 оюутан үндэсний хөтөлбөр санаачлахаар тусгасан. Нэг ёсондоо 330 сумаас дэлхийн шилдэг сургуулиудад хүүхдүүд суралцуулах тэтгэлэг зарлаж байгаа. Энэ тэтгэлгийн хүрээнд эхний зарлигаа гаргалаа. Хоёрдугаарт, олон улсын олимпиадад хүүхдүүд амжилттай оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч олимпиадад амжилттай оролцсон баг, сурагчдыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр олон улсын олимпиадтай холбоотой тусгайлан зарлиг гаргана гэж мэдээлж…

Цааш унших

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, И.Орхоныг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2-д заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгасан гэнэ. Тэрбээр ХӨСҮТ-д үйлчлэгч, асрагчаар ажилд орох хүсэлт гаргасан цөөнгүй хүнээс хахууль авч, ажилд томилуулдаг байсан бөгөөд түүнд зуучилдаг хүн нь ч гэрчээр мэдүүлэг…

Цааш унших

“Orange entertainment”, “Nomadia Pictures”-ийн хамтран бүтээсэн “Нийслэл хүүхэн” олон ангит кино NTV телевизээр бямба гараг бүр гарч байгаа билээ. Хөдөөгийн аж ахуй, амьдралыг харуулсан тус кино сонирхолтой, хөгжилтэй үйл явдлаар дүүрэн уран бүтээл. Тэгвэл тус бүтээлийн хоёрдугаар цувралд тоглож ахмад уран бүтээлчтэй танилцая.

Цааш унших

“Дэлхийн мисс” тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргасан мисс бол А.Баярцэцэг. Тэрбээр загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Мисс бүсгүй монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэдэх биз. Мисс бүсгүй маркетингийн менежер мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ажээ. Тэрбээр багынхаа мөрөөдлөө биелүүлж, Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д анхны Монгол оюутан болж, суралцаж буй. Тэгвэл тэрээр зөгийчин болсноо цахим хууднаас нийтлэжээ. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ…

Цааш унших

“Шинэ үе” продакшнаар овоглож, хошин урлагт Бооёо ахаараа хөтлүүлэн орж ирж байсан жүжигчин Л.Сөрөлт хамтлагаа орхиод багагүй хугацаа үдэж байгаа. Түүний дараагаар дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран уран бүтээлийн тоглолтоо тавьж, аймгуудыг бүтэн тойрсон ч байх. Түүнийг жүжиглэхээс илүү дуулахад нь үзэгчид дуртай байдаг гэлцдэг юм билээ. Хамтлагаасаа гарсныхаа дараа “Мөрөөдлийн театр”-ыг сонгож, үе тэнгийн залуустайгаа шоу драмаар дагнах болсон залуу уран бүтээлч урлагийн авьяасаас гадна бизнест одтой нэгэн. Тэрээр гэргий Б.Дэлгэрцэцэгтээ зориулж, сайхан хайр байдаг юм шүү хэмээн онцолжээ. Тэрээр “Алдаатай оноотой хамтад нь хайрлая ок чамд баярлалаа. Ёстой л төгс хүн хайх хэрэггүй, төгс бүхнийг төрүүлж олж хараад түүнийгээ илүү…

Цааш унших

“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв. Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв. Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд…

Цааш унших

Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдтэйгээ хүний ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийн талаар ярилцсан уу? хүүхэд тань ангид нь хөдөлгөөний бэрхшээлтэй, аутизм болон даунтай, бүр саажилттай хүүхэд орж ирээд суралцахад шоолж гадуурхахгүй хамт суралцахад, нөхөрлөхөд БЭЛЭН ҮҮ? ТА ӨӨРӨӨ БАС БЭЛЭН ҮҮ? 9 сарын 1 боллоо, миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ. Маш их эмзэглэж байна. Охин маань сурагч болоод сайхан байх ч охины маань ангийн хүүхдүүд, ер нь үеийнх нь балчир үрс намайг харж айгаад охиныг минь ялгаварлан гадуурхаж шоолохвий гэдэг АЙДАС байна. Магадгүй энийг уншиж байгаа та “за юун сүртэй юм, юу гэж тэгэхэв” гэж шоолонгуй бодож суугаа…

Цааш унших