Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт охинтой болжээ. Түүнд найз бүсгүй Э.Энэрэл нь охин төрүүлж өгсөн байна. Тэдний хувьд гурван жил болзсон. Өдгөө монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд сар гаруйн өмнө төвхөнөсөн билээ. Н.Төгсцогтын хувьд энэ бяцхан охин хоёр дахь хүүхэд нь бол, Э.Энэрэлийн хувьд анхны үр нь. Н.Төгсцогт одоогоос 9 жилийн өмнө “Киви”-гийн Укагийн дүү Уранзаяатай хамтран амьдарч, Гийхнаран гэх хүүтэй болсон.
Зохиогч: cool
АНУ-ын Лос Анжелест гэрийг санагдуулам тухлаг бөгөөд өнгөлөг албан тасалгаа байдаг. Тодруулбал хуучин машины зогсоолд 6500 мод тарьж, хотхон шиг тохижуулсан уг албан тасалгаа юм. Энэхүү оффисыг “Хоёр дахь Гэр” хэмээн нэрлэсэн бөгөөд уг төслийн анх хэрэгжүүлэх санаа, төлөвлөгөөг 2019 оны 6 -р сард Испанийн архитекторууд танилцуулсан бөгөөд таван сарын дараа ийнхүү бэлэн болжээ. “Холливудын хоёр дахь гэр” гэж нэрлэгддэг энэ хотхоэ нь шар дээвэр бүхий 60 хэсгээс бүрдэнэ. Гадна талд байрлах ногоо, ургамал модыг тогтмол усалдаг бөгөөд явган хүний зам, агаарлах сандал ширээ зэргээр тохижуулсан байна. Үүнээс гадна уг оффисийн хотхонд номын дэлгүүр, ресторан, баартай бөгөөд 200 хүний багтаамжтэй…
Улсын Драмын Эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн “Хаадын хаан”түүхэн жүжгийн дүр зарлах үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт УДЭТ-ын тайзнаа болсон. “Хаадын хаан” жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зохиолчоор МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од , хувцасны зураачаар Соёлын тэргүүний ажилтан Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид тайзны бүтээл болгохоор ажиллаж буй юм. Тэгвэл тус жүжгийн гол дүр буюу Чингис хааны дүрд СТА Г.Амгаланбаатар тоглохоор болсон байна.Харин Жамух гүр хаанд СТА М.Түвшинхүү/ дублёр дүрд О. Майдарравжаа, Бөртэ хатанд…
Ерөнхийлөгчийн суудал, тамга тэмдэгээ дараагийн Ерөнхийлөгчдөө шилжүүлээд удаагүй байгаа Х.Баттулгын хувийн амьдрал тун сонирхолтой. Тэрээр эх өөртэй нийт 7-8 хүүхэдтэй гэгддэг. Түүний том хүү Жавхланг Асашёрюү аваргын найз гэдгээр хүмүүс илүүтэй мэддэг. Царай зүс бие хаагаараа аавыгаа гүйцэхгүй ч, бизнес сэтгэлгээ хоч ухаанаараа ааваасаа дутахгүй гэгддэг Жавхлан өөрийн хүргэн дүү О.Тэнүүнтэй их ойр дотно гэдэг. О.Тэнүүний хувьд “Оюуны ундраа”-гийн Отгонбаярын ихрүүдийн өрөөсөн юм. Тэрээр хадам ах Жавхлантай найз нөхөд мэт маш дотно харилцаатай гэсэн.
УДЭТ-ийн жүжигчин асан Г.Отгонцэцэг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Эд мандаж байхдаа АНУ-руу мэргэжил дээшлүүлэхээр явсан тэрээр эргэж ирэхдээ хөөрхөн хүүгийн ээж болж, намба суугаад ирсэн. Оюутан ангийнхаа Одбаяртай анхны амьдралаа зохиож явсан тэдний хүү өдгөө дунд сургуулийн сурагч болохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна.
Монголын кино урлагийг цоо шинэ түвшинд аваачсан уран бүтээлчид бол Фантастик продакшин. Үеийн шижгэнсэн залуусаар багаа бүрдүүлсэн тэд шинэ уран бүтээлдээ зориулж үс сахал үсээ хамтдаа ургуулж эхэлсэн. Тэдний сахал үсний талаар үзэгчид өөр байр суурьтай байгаа ч, тэд чанартай уран бүтээл хийхийн тулд гоо сайхан төрхөө түр таягдаад буй. Угийн хошин мэдрэмжтэй гэдгээрээ гайхагддаг тэд хард рок хамтлаг байгуулахад бэлэн гэдгээ сошиал найзууддаа илэрхийлж, хошигножээ. Тус уран бүтээлийн нэгдлийн хувьд одоогоос 15,16 жилийн өмнө оюутан байхдаа Boom town хамтлаг байгуулж, чамлахааргүй уран бүтээлийг тууривжээ.
37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан залуу жүжигчин Р.Отгонбаяр өдгөө ганц бие эрийн амьдралаар амьдарч, охидын харааг булаах болсон. Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлж, охинтой болсон ч хоёр тусдаа амьдрах болсон. Тэдний салалтыг жүжигчин Б.Мишээлтэй холбох хүн олон. Учир нь жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн. Харин жүжигчин Отгонбаярын хувьд сайн аав гэдэг. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Даахины_үнэр_нялхын_сэвлэг Амин_хайр_миний_үргэлжлэл, Ганцхан_насны_минь_энгэрийн гоёл Идэрхэн_зүрхний_мөнхийн урсгал Нарт_амьдралын_амьсгалын_учир Аавдаа_ирсэн_анхилхан үр…Аз_жаргалын_амьд_хэлхээ” гэжээ.
Маргааш шинэ хичээлийн жилийн эхний өдөр. Уг үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын төв талбай дээр хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болсон. Мөн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн нам хүртлэх замыг явган зорчигчдод нээлттэй болгон, автомашингүй өдрийг зохион байгуулсан. Уг үйл явдалд иргэд ихээхэн талархалтай байгаа. Тэдний дунд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин гэр бүлээрээ очиж, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэж буйгаа цахим хуудаснаа онцолжээ.
УИХ-ын гишүүн асан О.Содбилэг гэргий Э.Туулыг “Брэнд хатагтай” хэмээн хочилдог. Тэрээр 6 үйлдвэр, 20 гаруй бүтээгдэхүүн, Тахианы аж ахуй, Оргио Китчен, Сэтгүүл, Туул Ядуурлыг бууруулах сан, Хайрын хурим салон зэрэг олон ч байгууллагыг удирдан чиглүүлэхийн зэрэгцээ дөрвөн хүүхдээ өсгөх нөр их ажилтай бөгөөд энэ их ажлаас нь нугалж өгдөг гэрийн үйлчлэгчдээ байр бэлэглэж байсан. Монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд дээгүүр байр эзэлдэг эхэмсэг хатагтай. Тэрээр фитнессээр хичээлэхээс гадна төмөр хүлэгт нугасгүй нэгэн гэдэг. Өдгөө далайн орнуудад хайрттайгаа аялж амарч яваа түүний трэндлэг хувцаслалттай танилц.
Монголын рок попын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол дуучин А.Хишигдалай. Бараг л барби мэт харагддаг тэрээр царай зүс, бие хаандаа хамгийн их мөнгө цацдаг гэнэ лээ. Тэр хэрээрээ элдэв компани, аж ахуйн нэгжийн оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний нүүр царай болж, “мөнгийг хүүлдэг”. Дуучин бүсгүйн хувьд хамтран ажилладаг байгууллагууддаа тодорхой хэмжээний шаардлага тавьдаг бөгөөд тус шаардлагыг биелүүлээгүй компаниудтай гэрээгээ шууд дуусгавар болгодог гэсэн шүү.
