“Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэгийн дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгор өөрийн амьдрал, уран бүтээлээ гайхалтай хослуулж чаддаг нэгэн. Олны танил хүн дэгжин, гадаад төрхдөө анхаарал хандуулдаг гэсэн ойлголтыг өөрчилсөн. Түүнийг “Нүүрээ нэг их будаж, элдэв чамин хээнцэр зүйл хэрэглэдэггүй ч цаанаа л намбалаг, сэтгэл татам бүсгүй дээ” хэмээх хүмүүс цөөнгүй. Түүний нэг насны ханиараа сонгосон эрхмийг Жүжигчин Э.Чинзориг гэдгийг хүмүүс мэднэ. Жүжигчин Э.Чинзоригын халуун ам бүл 2018 онд жаргалтай амьдралыг цогцлоож, өнөр бүлийн эзэн болж хуримын ёслолоо хийсэн билээ.
Зохиогч: cool
Загварын ертөнцөд өөрийн нэр алдараа олсон топ модель Д.Пүрэвсүрэн өдгөө “Алдарт эх” болсон. Том охин Мөнхжин нь “алтны магнат” Мянганбаяраас төрсөн охин бол, бага хүүхдүүд нь одоогийн нөхөр “Ханаду майнз”-ын Ганбаярын хүүхдүүд. Гэр бүлийн амьдралдаа сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулах болсон тэрээр Алдарт эхийн одонгоороо гоёх дуртай гэсэн шүү. Ямартаа ч, монголын сайхан бүсгүйчүүдийн нэг түүний амьдралд сайхан бүхнийг хүсэе.
Дуучин Т.Дэлгэрмөрөний хоёр дахь гэргийгээр сонгогдож, хоёр охиныг нь төрүүлж өгсөн Солонгон аашт буюу Т.Анандаа хоёр балчир охиноо үлдээгээд хөдөө нутгаар зугаалж яваад ирээд ковид туссанаа мэдсэн билээ. Тэгвэл тэрээр өөрийнхөө дэмжигч фэнүүддээ зориулан “Дархлаа дэмжих цайгаа” заажээ. Эмнэлэгт хэвтээд цайныхаа ач тусаар амт, үнэр нь сэргэсэн гэнэ шүү. Тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Өдрийн мэндээ манайхаан Бумбаахай бид 2нь дархлаа дэмжих цайгаа бэлдчихлээ.Энэ цайны ач тус ч үнэхээр их шүү.Эхлээд Бумбаахай маань жаахан амсчихаад хэлээ унжуулаад хэлээ арчаад байдаг байсын.Одоо бол ууя ууя болсон.Хамтран мөр зэрэгцэн тулалдаж буй журмын нөхөддөө бас хүртээчихлээ. Бүгдээрээ хөлс нь гараад хамрын битүү нь…
Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хамтлагийнхнаасаа хамгийн сенсацитай нэгэн. Түүний хоёрдахь амьдралын эзнээр сонгогдож байсан Т.Ананда бүсгүй ковидын халдвар авсан бол өдгөө түүний том охин Д.Зөөлөнсий халдвар авчээ. Д.Зөөлөнсий эмнэлэгт ямар байгаа тухайгаа цахим хуудаснаа бичив. Тэрээр “Заа корона тусаад эмнэлэгтээ 1хонолоо. Нарийхан судастай гээд судас маань хагарчих юм.Хажуу өрөөнөөс аавын ярих чимээ сонсогдоод л.Доод давхарт байгаа Бумбардайгаа бодоод л. Хайртай өвөө, ах эгч, найз нөхөдтэйгөө дандаа холбоотой. Өрөөнийхөө 3-эгчтэйгээ найз болчихоод одоогоор дажгүй л байна. Манай өрөөнд би л ганцаараа хоолоо амталж үнэрлэж чадаж байгаа болохоор эгч нартаа амтыг нь хэлж өгөөд л тэд юм амтлахгүй миний хэлсэн үгийг бодож…
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан. Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон. Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг…
НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын хүрээнд ЕБС-ийн багш нарт “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь”, “Коронавируст халдвар (Ковид-19) ба сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар цахим хичээл заасан юм. Түүнчлэн Дүүргийн онцгой комисс, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарыг “Коронавируст халдвар (Ковид-19) илрүүлэх…
Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян”-ыг зохион байгуулж байна. Тус аян нь 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна. Үүнд: 1. 0-16 насны хүүхдүүдэд цаг олголтыг түлхүү олгох буюу нийт цаг олголтын 70 хувийг эзэлнэ. 2. Цаг олголт нь зөвхөн цахимаар олгогдоно. 3. Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн…
Хаанбанк шүүх болчихсон юм бол хуулийн байгууллагуудаа татан буулгана уу, Нямбаатар аа Монголд үргэлж хэл ам таталж, үүдэндээ хүн шавуулж байдаг хоёр газар бий. Эхнийх нь Нарантуул худалдааны төв, хоёр дахь нь Хаанбанк. Дугаарласан хүн өдрийг бардаг, үйлчилгээ авах гэсэн хүн үрэгдээд цуцдаг, олон хүний хөлс хүчийг оломгүй далай шиг залгиж байдгаараа бүр яг адилхан. За гэтэл нөгөө Хаанбанк чинь шүүх прокурорын үүрэг давхар гүйцэтгэдэг болчихсон юм биш үү. Тахлын үеийн улс орны хүнд ачааг нуруундаа үүрч, хөрөнгө оруулалтаа тасралтгүй хийж, татвараа төлж ирсэн томхон компаниуддаа монголчууд бид залбирч явах учиртай. Засгийн газрын нэрээр сар бүр хүүхдийн мөнгө болон тараагдаж…
Бэлгий н дара м т үзүүлсэн нь ХЭҮК-ийн дүгнэлтээр тогтоогдсон МҮОНРТ-ийн тамгын дарга ажлаасаа н.Даваажав ажлаасаа халагдсан байна. н.Даваажав нь Н.Энхболдын хүн гэгдэх бөгөөд Д.Цоодол нэвтрүүлэгчийн татаасаар МҮОНРТ-д орсон гэх мэдээлэл бий. Тухайлбал, түүхч Өлзийбаатар, Цоодол нарын шахаасаар томилогдож байна гэх мэдээлэл саяхан хэвлэлд гарч байсан түүхтэй. Харин “хүчирхийлэ л үйлдэгчий г ” ажлаас халсны төлөө МУСГЗ, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол: “Би бол ҮЗ-ийн гишүүн хүн. Муу бөөсvvд та нарыг яаж л бол яаж чадна. Амьтан болгоно шүү….” хэмээн жирийн ажилтнуудаа загна ж, дарамталса н байх юм. Ямартай ч идээ бээрэндээ идэгдсэн МҮОНРТ бага ч цэвэршиж байгаа бололтой. Харин…
Бөх тайлбарлагч С.Шижирбат өчигдөр өөрийн цахим хуудастаа “форекс” О.Мөнхжин гаргасан койноороо иргэдийг залилж байна гэх утга бүхий мессежийг олон нийтэд хүргэсэн. Уг асуудалтай холбогдуулан О.Мөнхжин С.Шижирбатыг шүүхэ д өгөхөө мэдэгджээ. С.Шижирбат цахим хуудаснаа “ Мөнхжингийн баг буюу койны эзэд өнөөдөр юу хийчихэв? Та нар үнэхээр IHC-г тэр 4 биржээр 100,000,000,000 /нэг зуун тэрбум/ ширхэг зарагдсан гэж бодоод байна уу? Үгүй ээ. Хошгируулаад байна шдээ. Тэд өнөөдөр үсрээд дээд тал нь 30,000,000,000 тэрбум буюу зарахаар амласан нийт койны 30 хүрэхгүй хувийг, нийт өөрсдийн гаргасан койны 5 хүрэхгүй хувийг л гаргаж зарсан. Бусдыг нь өөрсөддөө хав дарчихсан. Тэд хэт зохиомол хомсдол үүсгэчихлээ.…
