MGL-1 FC-ийн 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв “One Championship”-ын анхны тулаанаа хийлээ. Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг One Championship өнөөдөр “Battleground 3″ арга хэмжээгээ зохиож байна. Тус арга хэмжээний эхний тулааныг Bantamweight жинд О.Пүрэв Тайландын “Phuket Top” багийн харьяа Их Британи улсын тамирчин Бэн Ройлтой хийлээ. Тэрээр тулаан эхлээд удаагүй эхний минутад дараалсан цохилт оруулж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа.
Зохиогч: cool
Наймдугаар сарын 28, 29-ний өдрүүд буюу бямба, ням гарагт “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдааг нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд гаргах бэлтгэлийг бүрэн хангажээ. Сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх тогтоосон зургаан байршилд гарах юм. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн…
Гурван охин хамтлагийн ахлагч Солонго буюу Соко “Монгол хьюндай” компанийн эзэгтэй болоод удаагүй. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эртэй нэр холбогдож байсан ч, одоогийнх шиг нэг гэрт орж байгаагүй гэдэг. Тэрээ өдгөө 37 насандаа эхнэр болсон тэрээр хаана ч, хэзээ ч халууха н гэдгээ харуулдаг болжээ. Өөрийн цахим хуудаснаа төгөлдөр хуур тоглож байгаа гэрэл зургаа оруулахдаа ч, мөрөө нvцгэлэхэ э мартсангүй. Халууха н бүсгүй түүний хувийн амьдралд сайхан бүхнийг ерөөе.
Бразилийн иргэн Паола Антонини амьдралд хайртай, бусдад эрч хүч, урам зогиг өгсөн бүсгүйүчүүдийн нэг юм. Тэрбээр автын ослоор өрөөсөн хөлөө тайруулж загвар өмсөгч болох боломжгүй болсон. Гэсэн ч тэрбээр асуудлаас зугтах биш нүүр тулах ёстойгоо ухаарч мөрөөдлөө биелүүлсэн байна. Өдгөө тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх зорилгоор цахим орчинд идэвхтэй байдаг бөгөөд Инстаграмд 799 026 дагагчтай, YouTube суваг нь 80 000 гаруй полловтой ажээ. Ингээд хөлөө алдсан ч мөрөөдлөө орхиогүй дайчин бүсгүй Паола Антонини бүсгүйн зургуудаас хүргэе.
Америкийн Нэгдсэн Улсын Баруун Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс бол Аризона юм. Аризона 1912 оны хоёрдугаар сарын 14-нд Холбоонд нэгдсэн, АНУ-ын эх газрын муж улсуудаас хамгийн сүүлийн буюу 48 дахь муж улс болсон. Аризона нь цөлийн уур амьсгал, ялангуяа халуун зун, өнтэй өвлөөрөө нэртэй. Гэвч хойд зүгт байх өндөрлөг нутгаараа цөлөөс сэрүүн уур амьсгалтай нарсан ой, уул нуруудтай. Ингээд Аризонагийн үзэсгэлэнт байгалийн зургуудаас хүргэе.
Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын дарга Ц.Ганхүү болон түүнтэй садан төрлийн холбоотой “Морьтон групп”, “Инэл” ХХК, “Эфэс” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн нэг С.Мөнхбат нарын гэр, албан өрөөнд АТГ-ын мөрдөгчид уржигдар орой нэгжлэг хийжээ. Улмаар Ц.Ганхүүгийнхээс 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, ам.доллар, евро зэрэг валют хураан авсан байна. Түүний хүү, найз, садан төрлийнх нь хүн барилгын компанитай, албан тушаалаа ашиглаж тэдэнд давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн нэлээд хэдэн сарын өмнө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдгийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд бидэнд мэдээллээ. Ц.Ганхүү ГЗБГЗЗГ-ын даргын албан тушаалыг 2015 оноос…
Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Чигжийн гол гэх газарт энэ сарын 23-ны өглөө “Ланд круйзер-200” загварын автомашин онхолджээ. Улсын чанартай Улаангом-Улаанбаатар чиглэлийн А-17 дугаартай замаар дээрх автомашиныг Арабын Бүгд Найрамдах Сири Улсын иргэн 46 настай A.H гэх эр жолоодож явсан бөгөөд ослын улмаас түүний хөлийн арьс зулгарсан бол зорчигч 28 настай Х.А хэмээх залуугийн хүзүү, эгэм нь гэмтсэн гэнэ. Сирийн иргэн A.H нь шонхор барихаар Увс аймгийг зорьсон хэмээн мэдүүлж буй аж. Шалгалтын явцад түүнд манай улсын БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр Увс аймгийн нутаг дэвсгэрт шонхор шувуу барих эрх олгосон нь батлагдсан гэнэ. Монголын үндэсний бахархалт шувуу шонхрыг…
Коронавируст халдвар (Ковид-19)-ын шинэ хувилбарууд хурдацтай тархаж, хоруу чанар болон халдварлуулах чадвар өндөртэй “Дельта” хувилбарын өвчлөл нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг эхлүүллээ. Эхний ээлжинд коронавируст (Ковид-19) халдварын эсрэг хариу арга хэмжээний багт үүрэг гүйцэтгэж байгаа онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн юм. Түүнчлэн энэ сарын 25-наас эхлэн “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдийг гурав дахь буюу дархлаа сэргээх тунд хамруулж байна. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очих бөгөөд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой юм. “АстраЗенека” вакцины…
Жүжигчин гэхээсээ илүү дуучин гэдгээрээ үзэгчийн анхаарлыг татсан залуу уран бүтээлч бол С.Идэрмаа. Оюутны ширээнээс салаагүй байхдаа “Зүрхний хилэн” киноны Сүглэгмаагийн дүрийг бүтээсэн тэрээр “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийн дуу, “Нүд” зэрэг соло уран бүтээлийг гаргасан. Аав ээж нь боломжийн амьдралд охиноо өсгөсөн гэдгийг түүний эдлэж хэрэглэж буй зүйлс, биеэ авч яваа байдал, уран бүтээлд хандах хандлагаас харж болно. Тэрээр өөрийнхөө ертөнцийн талаар хэвлэлд ярихдаа “Үнэн байх юм сан гэж хичээдэг. Би үнэн, худлын талаар цөөнгүй ном уншсан. Үнэн гэдэг энгийн юм шиг хэрнээ гүнзгий агуулгатай үг. Хүн худлаа хэлэх болгондоо хүнд өртэй болж амьдардаг. Нэг л удаа хэлчихсэн бол түүнийгээ…
Ая зохиогч Балхжавын бэр гэдгээр олонд танигдсан жүжигчин Цэрэндолгор буюу Цэдо өдгөө түүхэн кинонд тоглож буй. ОХУ-ын театр урлагийн сургууль дүүргэж ирсэн тэрээр үеийнхээ уран бүтээлчдээс гоо сайхан, гоолиг бие, урт хөлөөрөө ялгардаг. Боломжтой айлын бэр болоод ч тэр үү, брэндийг бол ёоз ёозоор нь сонирхолтой сонголт хийж өмсөнө. Өндөр нуруу, тэгш хөлийнхөө өөгүй сайхан харагдуулж, тодруулсан түүний гэрэл зургийг сонирхуулж байна.
