Зохиогч: cool

“Даншиг наадам- Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээнд жороо морь, их насны морьдын уралдаан зохион байгуулсан юм.Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүүлсэн бол аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Д.Амар мэндийн зээр морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр морь хурдлав. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавьд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Н.Даваа нямын бор морь тус тус хурдаллаа.Хурдан их насны морьдын уралдаанд 108 морь бүртгүүлж, 104 хурдан хүлэг шандас сорьсон юм. Уралдааны үеэр хүүхэд унасан, морь бахардсан тохиолдол гараагүй байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цааш унших

“Даншиг наадам Хүрээ цам- 2018” шашин соёлын наадмын жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцов. Үүнээс Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатарын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг морь айргийн тавд хурдаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цааш унших

“Даншиг наадам -Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээд зохион байгуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Даншгийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншгийн дархан аварга цол хүртлээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншгийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангасан юм.Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардуулав. Ийнхүү Хүй долоон ухдагийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр үргэлжилсэн “Дашиг наадам-Хүрээ цам” шашин наадам дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Цааш унших

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээнд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Унзад, Голч нарын тэмцээн зохион байгуулсан. Уг тэмцээнд нийт 7 лам оролцсоноос хоолойн цар хүрээ, номын эрдмээрээ нийслэлийн Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар тэргүүн байр эзэлж, Дондүнлин хийдийн лам Ч.Батбаатар удаалав. Харин Дундговь аймгийн Дашгэмпэлин хийдийн лам Э.Чимэд гутгаар байранд шалгарсан юм. Сүм хийдүүдийн хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан бол Унзад болон Голч нар юм. Унзад нь хийдэд ном хурж буй лам нарыг удирдан уншигч байдаг. Тиймээс Унзад хүн бол хоолойн цараа өндөртэй, чанга эвлэг дуу хоолойтой байх ёстой аж. Харин Голч лам гэдэг бол унздын хамжаа түшиг юм. Өөрөөр хэлбэл, унздын дуу…

Цааш унших

2018 оны 08 сарын 03-ны өдөр                           Дугаар А/705                                                    Улаанбаатар хот Захирамж хүчингүй болгох тухай  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Үндэслэл болгосон хууль нь хүчингүй болж, тухайн харилцааг өөр захиргааны хэм хэмжээний актаар зохицуулсны улмаас эрх зүйн ач холбогдлоо алдсан тул Нийслэлийн Засаг даргын 2004 оны “Цэцэрлэгжүүлэх ажлыг урамшуулах тухай” 295 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 2.Энэ захирамжийн…

Цааш унших

2018 оны 08 сарын 03-ны өдөр                           Дугаар А/706                                                      Улаанбаатар хот Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22, 02/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  1.Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны 32, 33 дугаар гудамж,…

Цааш унших

Маргааш буюу 2018 оны 08 дугаар сарын 04-ний 23:00 цагаас 08 дугаар сарын 05-ны 08:00 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг, 11-р хорооллын 34-р байрны урд талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Цааш унших

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг санаачлан эхлүүлсэн. Уг давлагаанд Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан нэгдсэн байна. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдийн нөөц бололцоог ашиглан таг үйлдвэрлэж, Сүхбаатарын гудамж-7, Жуулчны гудамж-21, Их тойруу гийн гудамж-51, Баруун Сэлбийн гудамж-12, Энэбишийн өргөн чөлөө-40, Чингэлтэйн өргөн чөлөө-150, Бага тойруу гийн гудамж-1, Лааганы гудамж-5, Хуульчдын гудамж-8, Галданбошигтын гудамж-60, Дамбын пост-44 нийт  Чингэлтэй дүүргийн 11 гудамжны 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгосон байна гэж ЗХУТ-өөс мэдээлэв.

Цааш унших