Зохиогч: cool

Бэлтэй айлын эрх хүүг хайрласан гуравхан сарын настай гэрлэлтээсээ болоод залуу халуун насандаа мартагдашгүй гунигт түүх үлдээсэн гэгддэг дуучин, жүжигчин Т.Номин үзэгч фэнүүддээ Мино нэрээр танигдсан бүсгүй. “Хатариш” дуугаараа ёстой л нэг бужигнуулж явсан тэрбээр нөхрөөсөө салсныхаа дараа хэд хэдэн дуу гаргаад амжилт олоогүй. Арга буюу хувийн амьдралдаа анхаарч, урьд нь үерхэж явсан хуучин найз залуугаа сонгож,  хөөрхөн хүүгийн ээж болсон Мино ахиад л бүтэлгүйтэж, өрх толгойлсон ээжүүдийн тоог нэгээр нэмсэн. Тэрбээр төрөөд нэлээд жин нэмсэн байдаг. Гэвч өөрийн залуу нас гоо сайхныг авчрахын тулд иогоор тасралгүй 2 жил хичээллэсний үр дүнгээ гаргажээ. Энэ тухайгаа тэрбээр “Амьдралд алдаж онохыг алийг…

Цааш унших

“Үүлэн үст” гэгддэг залуу жүжигчин Б.Мишээл нөхрөөсөө салжээ. Тэрбээр энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт орохдоо албан ёсоор зарласан байна. Нэг хэсэг мэргэжил нэгт жүжигчин Г.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан Б.Мишээл гэнэтхэн л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон цаг саяхан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн өвлөөс хойш хань ижлээсээ тусдаа амьдрах болсон талаар нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьсан байна. Тэрбээр “Би хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байх дургүй. Хүүгийнхээ ааваас тусдаа амьдарч буй нь үнэн. Хүү маань одоогоор манай ээж аав дээр байгаа. Тиймээс СУИС-ийн нэг ангийг хамтдаа төгссөн, “Мааз” хамтлагийн дуучин н.Жанчивтай хамтарч IPTV-д…

Цааш унших

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй ТҮЦбайршуулах, ил задгай худалдаа эрхэлж байгаа зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөөр байна. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн эрүүл  орчинд амьдрах эрхэд нөлөөлж  байгаа гэсэн үг юм. Энэ асуудал  олон жил төр, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ужгираад байгаа тул одоо мөрдөгдөж байгаа журмаа шинэчилж дээрх харилцаанд оролцогчдын аль аль нийх нь эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлэх шаардлага нэгэнт бий болжээ.Тиймээс НИТХ болон Нийслэлийн захирагчийн ажлын албанаас  “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж төсөлдөө худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” зэрэг бусад холбогдох ТББ-уудын төлөөлөлтэй удаа дараагийн уулзалтуудыг…

Цааш унших

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах, ашиглалтын шаардлага хангахгүй шугам тоноглолтой иргэд, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулах, 35, 10, 6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон цахилгаан дамжуулахкабель шугамын  хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх  ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Цааш унших

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ХУД-ийн усанд автсан орон сууцнуудад ажиллаж, энэ амралтын өдрүүдээр  орон сууцны байруудын СӨХ, Конторуудтай цаашдаа авах арга хэмжээ болон хөрсний усыг тогтоох арга технологийн талаар хуралдаж ажлын хэсгээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж өнгөрсөн 14 хоногийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд долоо дугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 92 иргэнийг авран хамгаалж ажилласан.Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтарсан нийслэлийн Аврах анги 105-ын завьт эргүүл, Баянзүрх,…

Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Эхлээд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил өнгөрсөн 14 хоногт Засаг даргын зүгээс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газрууд мэдээлэл хийв.Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэгт 113521 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 77.6 хувь юм. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн болон төрийн бус өмчийн…

Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралтын талаар танилцуулав. Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан удирдамжийн дагуу “Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн  хөгжлийн газар, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Бутай” “Хун хуа” “Хонг-Да” “Цагаан ташаа” нийт 4 тоосгоны  үйлдвэрийг шалгахад насанд хүрээгүй этгээд хөдөлмөр эрхэлсэн зөрчил …

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. Уламжлал ёсоор лам нар ном хаялцан, мэтгэлцэж, балин тосон урлалын тэмцээн зохиогдсон. Түүнчлэн цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо.Мөн Даншгийн даян аварга Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 256 бөх барилдаж, их нас, жороо морьдын уралдаан болов. Хүй долоон худагт дотоод гадаадын жуулчдад зориулсан аялал жуулчлал, шашны эд зүйлс, Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн болсон юм. “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж…

Цааш унших

“Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд балин болон тосон урлалын тэмцээн боллоо. Тэмцээнд Нийслэл болон хөдөө орон нутгийн сүм хийдийн 9 лам оролцсоноос Улаанбаатар хотын Жүд дацны балинч лам Д.Баасан жаргал, Дэчингалалба дацны балинч лам Д.Цэнд баяр, Нархажид хийдийн балинч лам Х.Амбасэлмаа нар эхний гурван байрт шалгарсан юм. Тэд Лхам, Чойжоо, Очирваань, Жамсран тэргүүтэй Арван хангалын балин урлаж өрсөлдсөн бөгөөд шилдэг балинг цэвэр нямбай хийц, орц найрлага, харагдах байдлыг үндэслэн шалгаруулжээ.Балин болон тосон урлалын тэмцээний шүүгч, Гандантэгчэнлин хийдийн лам Т.Цэрэн пүрэв “Балин урлана гэдэг хамгийн амттай шимтэй бүхнээ бурханд өргөж буй хэрэг юм. Бурхан бүр өөр өөрийн утга агуулга, нарийн хийц бүхий балинтай байдаг. Жишээлбэл Лхам, Чойжоо бурхдын балин гаднаасаа төстэй харагддаг ч жижигхэн чимхлүүр ажил,…

Цааш унших