2018 оны 08 сарын 07-ны өдөр Дугаар А/711 Улаанбаатар хот Гадаад томилолтын тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод болох 8 дахь удаагийн “Зүүн хойд Азийн агаарын чанарыг сайжруулах олон улсын форум”-д оролцуулахаар Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацралыг зохион байгуулагч талын зардлаар 2018 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай. 2.Томилолтоор ажилласан…
Зохиогч: cool
2018 оны 08 сарын 07-ны өдөр Дугаар А/710 Улаанбаатар хот Гадаад томилолтын тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгуулагдах “Хятад, Монгол, Орос 3 улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт”-д оролцуулах зорилгоор Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарыг зохион байгуулагч талын зардлаар 2018 оны 08 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай. 2.Томилолтоор ажилласан тухай тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны…
САНГИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ/ЗАХИРАМЖ 2018 оны 08 сарын 07-ны өдөр Дугаар А/710 Улаанбаатар хот Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.98, Нийслэлийн…
2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгдлээ. 8 настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчилрхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна. Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна. Тухайн тохиолдолд сэжигтэн ээж аавын хамт…
Олны дунд сайн муугаараа дуудагддаг дуучин Нара буюу М.Нарантуяа мэргэжлээ сольжээ. Тэрбээр Сөүл плазад “Nara Boutique” бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулж, зөгийний аж ахуй ч эрхэлж байна. Мөн давхар “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-т зөвлөхөөр ажилладаг болсон байна. Урлаг, улс төр, бизнес гээд салбар бүрт хүчээ сорьж яваа дуучин бүсгүй маань зөгийчдийн нийгэмлэгт зөвлөж байгаа нь олны сонирхлыг их л татаж байгаа аж. Тэрбээр зөгийн аж ахуйн талаар сонирхосон хэн бүхэнд зөгийн балтай холбоотой танин мэдэхүйн заавар зөвлөгөөг өөрөө өгч эхлээд байгаа аж. Тэрбээр “Манай аж ахуйн зорилгод зөвхөн зөгийн бал худалдаалах бус цэвэр онгон байгалиа үр хойчдоо үлдээх, байгаль эх дэлхийгээ хамгаалах…
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тамгыг хүлээлгэн өгч, албанаасаа бууснаас хойш юу хийж байгаа тухай олон нийт сонирхон хүлээж байсан нь мэдээж. Ингэхдээ хилийн чинадад ажиллах уу, Монголдоо байх уу гэсэн хоёр асуултад тэрбээр “Монголоосоо холдохгүй ээ” гэдэг хариулт өгснөөр тодорхой нэг таамаглал дэвшүүлэх боломжийг олгосон. Гэсэн ч улс төрд эргэн ирэх эсэхийн тухайд цаг хугацаа болон олон олон хүчин зүйлээс шалтгаалах тухай бүдэг, бадаг тайлбар өгсөн нь бий. Тэгвэл тэрбээр бусдаас зугтах маягтай, гадна төрхөө нууж, зүүн бүсийн орон нутгаар аялаж яваа гэнэ. Ингэхдээ аймаг орон нутгийн төвөөр дайрахгүй, байгалийн үзэсгэлэнт газруудаа сонирхосон шигээ аялж яваа аж. Тэрбээр…
Энэ зуны хамгийн тансаг, хамгийн “үнэтэй” хуримыг Ерөнхий сайд асан Сү. Батболдын ууган хүү Б.Баттүшиг, монголын толгой тэрбумтан “МАК”-ын Нямтайширын “эрх гүнж” Н.Цэлмүүн нар хийлээ. Тэдний хурим энэ сарын 5-нд буюу өнгөрсөн амралтын өдөр монголын хамгийн үнэтэй амралт зугааллын цогцолбор гэгддэг Terelj Hotel-д болсон юм. Өндөр харуул хамгаалалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотны хүмүүсээс бүрдсэн ойролцоогоор 500 орчим зочинтой болсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн, хуримын зардал нэг тэрбум төгрөг давсан гэдгийг ч хэлж байна. Хуримын ёслол монгол ба европ ёслол, үдшийн парти гэсэн гурван хэсэгт багтаан тансаглуулжээ. Хуримлагч хосуудын хувьд монгол…
Үнэндээ Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч , Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа. Дондогдулам багадаа Дунгаа нэртэй явсан хэмээн зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдгаас үзвэл Дондогдулам гэж түүний сахилын нэр байж болох юм.…
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид хавтаст хэргүүдээс хүргэж байгаа билээ. Энэ удаад Моннис Интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б. Чулуунбаатар гадаадын иргэнд их хэмжээний мөнгө залилуулсан хэргийг онцолж байна. Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мохаммед Ибрахим Мунши /Mohamed Ibrahim Munshi/ нь Монгол Улсад болон Олон улсад бүртгэлтэй “Гоби Коал энд Энержи” /Gobi Coal and Energy LTD/, “Зараяа Холдингс” ХХК /Zaraya Holdings LTD/ компаниудын захирлаар ажилладаг. Дээрх компаниуд нь Монгол Улсад уул уурхайн чиглэлээр их ашигтай том төсөл хэрэгжүүлж байгаа, ирээдүйтэй компани, оруулсан хөрөнгөө хэд дахин өндөр ашигтайгаар эргүүлэн авах боломжтой, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани…
БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн /Woo Jong Soon/ “Эрхэт Монгол” группын урилгаар 8 сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Уг айлчлалын үеэр “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал, хатагтай С.Мөнхзул, БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд сэтгүүл зүйн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгоход харилцан дэмжлэг үзүүлэх, сэтгүүлч болон контент солилцох зэрэг олон асуудлууд тусгагдсан юм. “Asia Today” сонины Ерөнхийлөгч Ү Жон Сүн Монгол Улсад хийж буй ажил хэргийн…
