Сүү, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тараг ямар тустай талаар Их Британийн мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна. – Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж, хоол шингээдэг. Бага насны хүүхдийн гэдэс өвдсөн бол эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр лүү тарганд гүйгээрэй. – Тараг хүний дархлааг сайжруулна. Түүний найрлагад өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг. – Таргийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлог. – Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна. – Тарган дахь кальци,…
Зохиогч: cool
Дэнжийн мянгаас гаралтай МУГТ, боксчин П.Сэрдамба сүүлийн үед хаа явсан газраа шинэ эхнэрээ “сүүдэр” мэт дагуулах болжээ. Түүний шинэ эхнэр нь Эрүү нүүрний согог заслын эмч н.Одмаа гэх өөрөөс нь хэдэн насаар дүү бүсгүй аж. Тэд одоогоос 4 жилийн өмнө тоонот гэрт толгой холбосон боловчиг, тамирчин залуу маань олны хэл амнаас жийрэхсэн үү, залуу эхнэрээ тэр бүр ил гаргадаггүй байлаа. Харин сүүлийн үед хаа явсан газраа эхнэрээрээ гангарч явах болжээ. П.Сэрдамбын анхны гэргий С.Золзаяа охин хүү хоёр гаргаж өгсөн ч, гавъяат маань хоёр хүүхэддээ байр сав гээд байдгаа үлдээгээд н.Одмаа гэх бүсгүйг дагаад явсан гэдэг.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, Үер, үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалт, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. 2018 ОНД 18 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО 2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 42 шинэ цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, 10 шинэ сургууль, 24 сургуулийн өргөтгөл, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил, таван спорт заал шинээр барих ажлууд хийгдэж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд таван шинэ цэцэрлэг, 17 цэцэрлэгийн…
Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл хүргэж эхэллээ. Эхний өдрийн байдлаар нийт 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Авто тээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж буйд 2018 оны 09 дүгээр сард удирдамжтай шалгалт хийнэ гэж нийслэлийн Тээврийн…
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн үзлэг шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулна. “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Хэрэглээний стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрвэл сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцно гэж…
2018 оны 08 сарын 08-ны өдөр Дугаар А/713 Улаанбаатар хот Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарсан усыг халдваргүйжүүлэн байгальд нийлүүлэхэд ашиглаж байсан, шингэн хлорын үлдэгдэлтэй контейнер үүдийг устгалд оруулах асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай: Ахлагч…
2018 оны 08 сарын 08-ны өдөр Дугаар А/712 Улаанбаатар хот Сэрэмжлүүлэг тараах материал бэлтгэн хэвлүүлэх тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Гамшгаас урьдчилан сэргийлж, ард иргэдийн…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилготой Нийслэлийн Засаг даргын А/107 дугаар захирамжаар төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Орчин үеийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа цахим мэдээллийн хэрэгцээг хангах, төрийн байгууллагуудын мэдээллийг хурдан шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах асуудал тулгараад байгаад билээ. Нийслэлийн төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо ихэнх нь цаасан суурьтай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чиг…
Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ. ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж хэрэгжүүлсэн. Цаашид бидэнд хийх ажил их байна. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд Агропаркаар өргөн бүрэлдэхүүнтэй очиж зочиллоо. Тус паркад ажиллах хүмүүсийг сургах, тоног төхөөрөмжөөр хангах, тус паркын жижиг музейг тохижуулах ажлыг бүрэн хийнэ гэдгээ амлаж байна” гэлээ. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Бранденбург мужийн Шонофелд дүүрэг нийслэлийн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож…
УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаар Монголын улс төрд нөхөн сонгууль хийх нөхцөл бүрдэж, өчигдөр улс төрийн хүчнүүд бүтцийн байгууллагуудынхаа хурлыг хийж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийллээ. Одоогоор энэхүү нөхөн сонгуульд улс төрийн 4 хүчин өрсөлдөхөөр сонгуулийн төв байгууллагад хүсэлтээ өгөөд байна. Харин нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ хараахан шийдээгүй бололтой. Нэр дэвшигчдийг зарлах хуулийн хугацаа болоогүй байгаа ч улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ дотооддоо тодруулж эхэлсэн нь тодорхой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар хоёроос сонголт хийх бол…
