Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, БОАЖ-ын Сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (JICA)-ын Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын…
Зохиогч: cool
“Тал нутгийн марафон-Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь энэ жил Богдхан уулын Шавартын аманд 8 сарын 19-ний өдөр Ням гаригт зохион байгуулагдана. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Уламжлал ёсоор 3 км, 5 км, 10км, 21км-ийн зайн уралдаан зохион байгуулагдахаас гадна энэ жилийн гүйлтийн тэмцээний томоохон онцлог нь Монгол улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрөл зохион байгуулагдана.…
2018 оны 08 сарын 10-ны өдөр Дугаар А/719 Улаанбаатар хот өрөнгө гаргах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих…
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Эхлээд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн ажилтай танилцлаа. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна. Тэнд өдөрт Улаанбаатарын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний тулд анхдагч бохир хүлээж авах дөрөв, хоёрдогч бохир усыг цэвэршүүлэх таван тогоо бүхий тунгаагуур ажилладаг юм байна. Анх байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн сайжруулалтын засварууд хийгддэг ч аеротенкийн бетон хийцийн засвар огт хийгдээгүй байна. Одоогийн байдлаар 1-р аэротенкийн засвар бүрэн хийгдэж, хоёрдугаар аэротенкийн засварын ажил 50 хувьтай байна.…
Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоны үеэр энэ жил Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна. Ултра трайл төрлийн марафон нь Богд хан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богд хан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулан олон орны тамирчдад Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм. Харин хөл…
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаныхан өнөөдөр “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг юм. Байгууллагын тэргүүн Г.Загдаагийн танилцуулснаас үзвэл тус төв 250 орчим иргэнийг дахин нийгэмшихэд нь ямар нэг байдлаар тусалж дэмжжээ. Өнөөдрийн…
2018 оны 08 сарын 09-ний өдөр Дугаар А/716 Улаанбаатар хот Барилга балансаас балансад шилжүүлэх тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 108 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 124.0 /нэг зуун хорин дөрөв/ сая төгрөгийн үнэ бүхий, хавсралтад заасан цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгыг Чингэлтэй дүүргийн 174…
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017 онд tsetserleg.ulaanbaatar.mn систем хийгдсэн. 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд тус системийг өргөтгөн, нэмэлт хөгжүүлэлтийг хийж 2-5 настай шинээр цэцэрлэгт орох хүүхдийг бүртгэх боломжтой болсон. Мөн анги дэвшин суралцах хүүхдүүдээ цахим системээр бүртгэлийг нь баталгаажуулж байгаагаараа онцлог юм. Наймдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд нийслэлийн есөн дүүргийн Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд болон цэцэрлэгүүдийн хэсэг (бүс)-ийн төлөөллийг хамруулсан цахим бүртгэл, цахим элсэлтийн үйл…
Торой банди нь “Төрийн бөөс” хэмээн алдаршсан Нанзад /1834-1904/ юм. Тэрээр 1860-аад оны үед Цахар найман хошуунд төдийгүй Халхад ихэд нэрд гарсан шилийн сайн эр байжээ. Нанзадын уг гарал нь Цахар хүн. Тэрээр 1830 онд одоогийн Бударын чулуу” хэмээх газар төржээ. Нанзадыг бага байхад эцэг нь насан өөд болж эхийн хамтаар ядуу тарчигхан амь зууж байв. Эхийн хүсэлтээр багадаа “Бургасан дуганд” шавилан сууж байсан боловч лам багшийн элдэв харгислалыг үл тэвчин дуганаасаа оргон гэртээ иржээ. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл ойшоогч ноёд баяд, харийн худалдаачдын эсрэг эр бяр, зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ. Түүний энэ тэмцэл нь зөвхөн…
Хувийн амьдрал хувьсгалын ажил нь хэзээд нууц байсаар ирсэн Гонио ноёнтон буюу Р.Гончигдоржийн том хүү Г.Эрдэмхишиг ч аавынхаа замналаар явж байгаа нэгэн. Улс төрийн талбарт Гонио ноёнтоны хүү гэхээс биш хувийн болоод хувьсгалын ажил нь тун нууц. Тэгвэл түүний гэргий Энхлүүүн гэх загвар өмсөгч бүсгүй бий. Монгол модель агентлагт харъяалагддаг тэрбээр өдгөө Монгол HD телевизэд цаг агаарын мэдээ хөтөлдөг. Өдгөө хөөрхөн охин, хүүгийн ээж түүнийг загварынхан “халуухан ээж” хэмээн хочилдог юм билээ. Хаана ямар загварынханы холбоотой үйл ажиллагаа болон тэр бүхэн дээр явж байдаг . Ямартаа л, зүс таних нэг нь Р.Гончигдоржийн гоё бэр нь энэ явж байна хэмээн шивэр авир…
