Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан зохион байгууллаа. Хуралдааны эхэнд өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон иргэдтэй харилцах 70353511 дугаарын утсанд иргэдээс ирсэн санал, хүсэлтийг холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд танилцуулав. Мөн зарим хэлтэс агентлагийн удирдлагууд цаг үеийн шинжтэй мэдээлэл хийлээ. Манай аймагт тусгаарлан ажиглах байранд 119 иргэн байснаас шинжилгээгээр 2 иргэний шинжилгээ эерэг гарч, ХӨСҮТ-д тус 2 иргэнийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар нийт 117 иргэн тусгаарлан ажиглах байранд байрлаж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн, зовуургүй байгаа бөгөөд өнөөдөр давтан шинжилгээ авчээ. Хаврын тариалалт манай аймагт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт 4370.8…
Зохиогч: Эрхэм админ
Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзан, зарим асуудлаар санал солилцлоо. Майкл С. Клечески нь АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Филиппиний Манила дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөхийн албыг хашиж байсан аж. Мөн Казахстаны Астана дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөх, ОХУ-ын Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд Улс төрийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд 6 дахь жилдээ “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө. Цахимаар зохион байгуулагдах уг үзэсгэлэнгээр төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг…
Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн.Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч…
Юу идвэл ХӨХНИЙ СҮҮНИЙ ГАРЦ сайжрах вэ? • Манай уламжлалт хүнс шар будаа, гүзээний шөл, шар будааны зутан • Шар лууван, навчит байцаа, нохойн хошуу, цагаан лууван, шидийн самар • Ногоон гоньд, зираа /шүхэртний овгийн жижиг цагаан эсвэл ягаан цэцэгтэй, анхилуун үрийг нь хүнс ба эмнэлэгт хэрэглэх нэг наст өвслөг ургамал/, халгай, гоньд /салаат чагирам/ зэргийг хандалж уух • Гэр бүлийн тайван байдал • Гэр бүлийнхэн эх, хүүхдийн дэргэд тамхи, архи хэрэглэхгүй байх • Хүрэн манжин, гишүүнэ, шанцайд бага зэрэг нитрат агуулагдсан байдаг тул хязгаартай маш багаар хэрэглэнэ. ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД ХОРИГЛОХ ХҮНС • Хөхүүл үед утсан, лаазалсан мах, лаазалсан загас,…
Топ Пүүжээгийн “Их багш”-тай танилц Топ модель Д.Пүрэвсүрэн сүүлийн хэдэн жил иогийн урлагт хамаг бие мах бодь, зүрх сэтгэлээрээ “уусан шингэсэн”. Тиймээс тэрээр хоёр жилийн өмнөөс эхлэн өөрөө багш болж, шавь төрүүлэх болсон. Тэгвэл түүнийг энэхүү дасгал хөдөлгөөнд дурлуулсан хүн бол иогчин П.Наранчимэг. Тэднийг багш шавь гэхээс илүү дотны найзууд гэдэг юм билээ. П.Наранчимэгийн хувьд өдгөө 33 настай, 3 хүүхдийн ээж, бас “Нараа иога” төвийн эзэн.
З. Энхболдын зүүдний “мангаа” Урд насандаа өстөн байсан болов уу гэмээр хоорондоо хонзонтой хүмүүс бол З.Энхболд, Л.Наранбаатар нар. Хэдэн жилийн өмнө З.Энхболдыг УИХ-ын дарга байхад оймсоо авч шидээд, Wikipedia-д бүртгэгдсэн хүн бол Л.Наранбаатар. Түүний энэ үйлдэл олон улсын анхааралд хүртэл орсон. Тухайн үед түүнийг Төрийн ордоноос гавтай ачигдсаныг тэр бүр хүн мэдээгүй. Түүнээс хойш З.Энхболдын нүдэнд “хог” мэт үзэгдэх болсон Л.Наранбаатар МАК-т хэсэг хугацаанд ажиллаж, чимээ сураг алдарсан. Гэвч сонгуулийн чимээнээ ахиад л “Зи”-тэйгээ тэрсэлдээд унах нь тэр. Тавантолгойн тойрсон асуудлаар З.Энхболдыг сандаргаж эхэлсэн тэрээр “Зи” аль тойрогт дэвшинэ, яг тэнд нь очиж “булайг нь дэлгэнэ, шавар хаана” гэдгээ мэдэгдэж,…
Австралийн Войсын эхний шатанд монгол залуу https://www.youtube.com/watch?v=7iKV-54DL7w
Тахианы шөлөөр тамиржуулж яваа Э.Туул Хөл хорио тогтоонгуут хүнсний хомсдол бий болох вий гэсэн айдас иргэдийн дунд бий болсон. Тиймээс хүнсний зах, хүнсний бөөний дэлгүүрүүдийн лангуу хоосорч орхисон. Энэ үед “Оргио” тахианы махаар үйлчилгээ үзүүлдэг Э.Туул хатагтай “Үндэсний үйлдвэрлэгчийн нийгмийн хариуцлагаа хүлээн үнээ нэмэхгүй, өөрийн гэрт тань хүргэж өгнө” гэж хэлээд үйлчүүлэгчдээсээ КОКО үнэлгээ авсан. Тус мах өдгөө дэлгүүрүүдээр зарагдахын хажуугаар гэрээр хүргэлт хийгдэж байгаа гэнэ лээ. Туйлын брэндлэг гэгддэг Э.Туул хатагтай өдгөө өөрөө АНУ-д байгаа билээ.
Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана. Ном уншдаггүй хүн маш мулгуу нэгэн байдаг. Мулгуу хүн залхуу, хармаа хоосон, аливааг ухаж ойлгох чадвар муу, эдийн шуналтай, уур омог ихтэй, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүй хүргэдэг, бие сэтгэлээрээ эрүүл бус, хүний ач тусыг хэзээ ч боддоггүй, бусдын муу нөлөөнд автамхай, амьдралын зорилгогүй, улс орондоо болон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон, сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй, ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан нэгэн байдаг юм. Тэгэхээр ном уншдаггүй хүнтэй хэзээ…
