Өчигдөр нийгмийн сүлжээгээр нэгэн ээж хүүхэд нь товлолт вакцинд хамрагдсанаар тарьсан газар нь буглаа үүсч бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Зарим хүүхдэд вакцин хийлгэснээр улайж хавдах, буглах, хүндүүрлэх, үрэвсэх шинж тэмдэг илэрч байна. Covid-19 өвчний улмаас улс орнууд хилээ хаасантай холбоотойгоор Монгол Улс вакцин авдаг орноо өөрчилсөн байж болзошгүй талаар бичсэн билээ. Тэгвэл энэ асуултад хариулт авахаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма эмчтэй ярилцжээ. О.Дашпагма эмч: “Монгол Улсад хүүхдийн товлолтын дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Учир нь бид товлолт дархлаажуулалтад хэрэглэдэг вакцинаа зургаан сарын нөөцтэйгөөр нөөцөлж авсан. 0-5 насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаануудын…
Зохиогч: Эрхэм админ
Амралтын өдрийн мэнд ! Story дээрээс хараад мушигаа боорцогны жороо өгөөч гэсэн хүмүүс хараарай. 1 кг гурил 1 л ургамалын тос 4~5 ш өндөг Э/чихэр 100-150гр/1 жижиг аяга/ Ванилийн хөөлгөгч 1ш эсвэл/сода 1ц.х/ 100 гр масло 250 мл сүү 1 цайны халбага давс Сүүгээ бага зэрэг халаагаад масло, элсэн чихэр давсаа хийж уустал нь хутгана. Ванилын хөөлгөгчөө гуриландаа цацаад дээр нь өндөгөө хагалан хийгээд сүүгээрээ зуурна. /Нилээд нялцгайвтар зуураарай. Хатуу зуурхаар хөөхгүй/. Маш сайн нухаж тослоод 20минут амраана. Гурилаа тослоод тавихад илдэхэд гампанз дээр наалдахгүй. Зуурсан гурилаа нухахгүйгээр зөөлөн /1см зузаантай нимгэн/элдэнэ. Урт гонзгой хэрчээд мушгина. Тосоо сайн халаагаад боорцогоо…
САЙН Ханийн хажууд саар бүхэн үгүй болж, сайхан бүхэн өөрөө ирдэг Тэнгэрийн умдаг атгасан азтай хүн гэж Монголчууд ярьдаг. Хань сайтай хүнийг л ингэж хэлнэ. Учир нь сайн ханийн хажууд саар бүхэн үгүй болж, сайхан бүхэн өөрөө ирдэг. Хүний хань ижил гэдэг чинь өвдөхөд нь санаа зовинон сэтгэл нь өвдөж эм барьж гүйдэг, уйлахад нь аргадаж нулимсыг нь арчдаг, өдөр бүр аз жаргалтай инээмсэглэхийг нь харах гэж хичээдэг, даарч хөрөхгүй, ядарч сульдахгүй, эрч хүчтэй, өвдөж зовохгүй байгаасай, хайрт минь Аз жаргалтай Гоо үзэсгэлэнтэй улам сайхан байгаасай гээд бүxнээ зориулдаг, хааяа яг л аав шиг ах шиг сургааль айлдаж, чадахгүй…
БАЛЧИР ХҮҮДЭЭ ҮЛДЭЭХ ӨВ МИНЬ ЮУ ВЭ? Өнөөдөр хүүгийн минь төрсөн өдөр. Би гэдэг хүн гурван сайхан охинтой, нэг балчир хүүтэй. Зүдэрч явахад минь учирч, гундсан сэтгэлийг дэвтээж, хазайхад түшдэг, хальтирахад тулдаг ханьдаа баярлалаа! Би хүүдээ юу өвлүүлж үлдээх вэ? гэж үе үе боддог юм. Орон сууц, ганц хөөрөг, хэдэн төгрөгтэй хадгаламжийн дэвтэр үү? Эцгээс үлдэх өв энэ гэж үү? Хүү минь 3 настай, би 48-тай. Хорин жилийн дараа хүүгээ том эр болоход би тэтгэвэртээ гарчихна. Нас дээр гарч, өвчин ороох л байх. Хүү минь намайг үүрээд, охид минь хөтлөөд эмнэлэг бүрийн хаалгыг татан, аавыг минь хэвтүүлээч, гавьяат эмч хүн…
Ажлаа тараад гэртээ ирэхэд хүүхэд тань гүйж ирээд “Ааваа, ээжээ нааш ир хамтдаа тоглоё” гэсээр угтаж байсан уу? Харин энэ үед та “Ядраад байна, тоглоомоороо тогло эсвэл ах эгчтэйгээ тогло” гэсээр өрөө рүү нь явуулдаг юм биш биз? Судлаачдын хэлж буйгаар хүүхэд зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ болон ганцаараа тоглохоос гадна эцэг эхтэйгээ тоглох нь тэдний эрүүл зөв хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Магадгүй зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ тоглох нь цагаа дэмий үрж байгаа мэт санагддаг байж болох ч таны хүүхдийн хувьд энэ нь хорвоотой танилцаж, аливаад суралцаж буй хамгийн чухал цаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд бие даасан хүн…
“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны оролцогч Э.Дашнямын уянгалаг хоолой үзэгчдийн, тэр дундаа бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөнджээ. Өнгөрсөн долоо хоногт түүнийг үзүүлбэрээ үзүүлж, үзэгчдийн саналаар дараагийн шатанд шалгарч үлдсэний дараа хэчнээн олон бүсгүйчүүд “Тэр бол миний краш” гэсэн үгийг фэйсбүүктээ постлов, бүү мэд. Одоо ч мөн Э.Дашнямын крашуудын давалгаа олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр л байна. Уртын дууг залууст таалагдах хэмнэл, мэдрэмжээр хүргэснээрээ илүү олон хүний дэмжлэг авах болсон Э.Дашням 1993 онд төрсөн, 27 настай. Хамгийн гол нь бүсгүйчүүд ээ, тэр одоо ч ганц бие гэсэн. Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн түүнийг хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ…
УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид сурталчилгаандаа сошиал орчныг ашиглах нь тодорхой хэмжээнд ХЯЗГААРЛАЛТТАЙ гэдгийг сануулсан мэдээллийг өмнө нь хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан Хууль бус сурталчилгааг хориглох тухай зүйл заалтыг тодотгон хүргэе. Сонгуулийн зорилго нь иргэдийн шударга сонголтоор төр, засаг эмхлэгдэн байгуулагдах, улмаар улс орны хөгжлийн бодлого, шийдвэрүүдийг төлөөллийн ардчиллын зарчмаар түмнийг төрд төлөөлөн гардан хийх явдал байдаг. Тиймээс сонгууль хуулийн дагуу, шударга явагдах ёстой. Тэрчлэн сонгогч, сонгогдогч бүгдээрээ Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтуудын талаар ойлголттой байх шаардлагатай учраас Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтуудыг цувралаар нийтэлж буй юм.…
Залуу насыг алдаатай нь хамт хайрла… Сүүлийн үед энэ үг аманд их орж ирэх боллоо Алдаа гаргах вий гэж айдаг, бусдад буруу ойлгогдох вий гэж эмээдэг үе гарч ирэх гээд байна уу даа. Сошиал хүчирхэг болох тусам олон нийтийн анхаарал нэг цэг дээр төвлөрч орчин үеийн залуусыг улам хүлж байгаа мэт санагдах боллоо. Намайг идэр залуу байхад сошиал ийм хүчтэй байсан бол баар саванд сууж, ууж идэж явж, найзуудтайгаа дарвиж инээж хөхөрч байсан ихэнх үйлдэл минь хийгдээгүй өнгөрөх байх байсан байна ш дээ “Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө… Найман цагаас хойш хотод минь найр тавих газар үгүй…”…
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон. Улмаар шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Авилгал авсан сонгогч чимээгүй байх ёстой юу УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд байна. Зургадугаар сарын 02-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Сонгууль бүрийн сурталчилгааны үеэр мөнгө төгрөг, эд зүйлс тараалаа гэх маргаан хэл ам дагуулдаг. Тэгвэл энэ жил иргэдийн дунд сонгуулийн үеэр хэн нэгэн нэр дэвшигчээс авилгал бүхий мөнгө авсан тохиолдолд “чимээгүй” байх ёстой гэсэн ойлголт бий боллоо. Учир нь хэн нэгэн нэр дэвшигчээс мөнгийг нь авсан сонгогч хүртэл торгууль төлөхөөр болоод буй. Амжиргааны түвшин доогуур, эдийн засгийн хямралтай дүүргүүдэд энэхүү хууль иргэдэд дээрх сөрөг сэтгэгдэлийг төрүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Мөнгө өгсөн болон…
