Жүжигчин Н.Ариунболд эхнэртэйгээ ханилаад 25 жилийг ардаа үджээ.
Түүний гэргий Ганцэцэг нөхрөө халамжаар хайраар дутааж байгаагүй тухай цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “Намайг хайртаа болгож, ээж, эхнэр болгож энэ хорвоод хамгийн сайхан нэршил бүхнээр дуудуулж яваа.
Халамж хайр хүндлэлээр дутаагаагүй насан туршийн түшиг тулгуур болж байгаа чамдаа анх бие биенээ олж харж, харсан харц нь хайр болж, хайр нь амьдрал болсон тэр сайхан өдрийн мэнд хүргэе.
Сайхан хайраа олсоон, сайхан хайраасаа 4 цэцэг ургуулсаан.Чамдаа мундаг сайн хань байдагт хором мөч бүр талархая”гэв.
Монголын нэгэн үлгэр жишээ сайхан гэр бүлд аз жаргал хүсье.