Хүүхэд залуусын дунд ихээхэн хит болж буй “UB Comedy” клубын хамгийн чадварлаг комедиан хэмээгддэг Б.Идэр-Од салбар бүрд өөрийгөө сорьж яваа тун ч хөдөлмөрч нэгэн. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү тэрээр ээжийнхээ тухай үе үе комедидоо оруулдаг нэгэн. Харин ээж нь түүний тухай “Анх яана аа, миний хүүгийн ярьж байгаа юманд хүн инээх юм болов уу? гээд ичээд үзэж чадахгүй байсан. Хүмүүсийг инээгээд байхаар нь овоо зориг ороод цуг инээгээд түүнээс хойш үзэгч нь болсон доо. Миний дэмжлэг гээд байх юм байхгүй. Бүх юмыг өөрөө хийдэг. За гэсэн бол хариуцлагатай. Манай гэрт хамгийн их хэлэгддэг үг нь “амьдрах чадвартай бай, хариуцлагатай…
Зохиогч: Эрхэм админ
Нийт нутгаар өнөөдрөөс эхлэн гурав хоногийн туршид эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурна гэдгийг ОБЕГ болон УЦОШГ анхааруулж буй. Тодруулбал, өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, гамшгийн түвшинд хүрнэ. Ойрын гурав хоногт болох байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байх ажээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж,…
Жүжигсин А.Ганчимэг “Хэцүү анги” киногоор танигдаж дэлгэцийн олон бүтээлд ур чадвараа харуулсан. Тэрбээр 2010 оноос эхлэн УДЭТ-т ажиллахдаа “Гамлет” жүжгийн Офелиа, “Ромео Жулета” жүжгийн Жулета гээд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн билээ. Тэр саяхныг хүртэл “Хувьсал” продакшнаар овоглож байсан ч өнгөрсөн оноос “Хувьсал”-аас өрх тусгаарлаж “Аримун” нэртэй продакшн байгуулан ажиллаж байна. Үеийнхэн дундаа сайхан хосууд гэгдэж байсан жүжигчин А.Ганчимэг, Г.Энхтүвшин хоёр харамсалтай нь тусдаа амьдардаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрээр нэг сэтгүүлд ярилцлага өгч байхдаа “Би өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэй сайхнаар хараад л явж байна. Охиноо эрүүл энх өсгөхийг хичээж байна. Миний охин л эрүүл…
“Х-Түц” продакшны жүжигчин Ононгийн эхнэр Сарансүх нь АНУ-д хуульч мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн аж. Тэрбээр хүмүүс түүнийг тэр бүр мэддэггүй, олны өмнө гараад ч байдаггүй нууцлагдмал энгийн зантай нэгэн. Ононгийнх хүү 2 охинтой бөгөөд эхнэр Сараа нь ар гэрийн бүх асуудлыг зохицуулдаг, ханьдаа халамжтай үр хүүхэддээ энэрэлтэй сайн ээж. Тэд хүүхдийнхээ ирээдүйд маш анхаарал тавьдаг төдийгүй урлагийн хүн болгохгүй гэж боддог гэнэ. Өнөөдөр Ононгийн хүү 17 нас хүрчээ.
Охин үрээ хүчирхэг сайхан эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай Хүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг бөгөөд эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна… 1. Нүүрээ будах Охид мэдээ оров уу үгүй юу будгаар тоглож эхэлдэг. Тэд одоохондоо хөгжилдөж л байг, цаг нь ирэхээр өөртөө тааруулаад хэрэглэчихдэг болчихно. Гэхдээ үүнд таны туслалцаа багагүй хэрэгтэй юм шүү. 2. Сарын тэмдгийн тухай ярих Охинтойгоо сарын тэмдгийн талаар ярих амаргүй, бас эвгүй байх…
Өвөрт чинь өндөгөө шахдаг яруу алдарт бүлэглэлүүд… Монголд улс төрийн нам гэж байхгүй. Аль эрт байхгүй болсон. Улс төр, бизнесийн нам дамнасан бүлэглэл л гэж бий. Улс төрийн намуудын сүүлчийн буурийг сахин үлдсэн энэ хоёр хүн өөр өөрийнхөө аргаар тогтолцоогоо авч үлдэх гэж хичээж байна. Хоёр өөр аргаар тэмцэж байгаа боловч тэд нэг л зүйлийн төлөө адилхан хүч үзэж, хүнээ тооцож, хүрээллээ бэхжүүлж буй юм. Хүрэлсүх нэр дэвшигчдээсээ татаас авахгүй гэж мэдэгдсэнээрээ намаа авч үлдэх эрхийг өөртөө хаяглалаа. Эрдэнэ 100 саяын босго тавьснаараа АН-д хилийн дээс татах боломжийг өвөртөө үлдээв. Үүний нөгөө талд улс төрийн нам хэмээгддэг МАН, АН-д хүнээ…
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсож, мэргэжлийн байгууллагын өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг…
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр үдээс хойш гарсан шинжилгээний хариуг танилцуулж, 16:46 цагт мэдээлэл хийв. Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа. Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илрээд байсан. Ингэснээр өчигдөр ОХУ-аас ирсэн сонсогчдоос халдварын 55 тохиолдол илэрлээ. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна. Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байна” гэв.
Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлаж байна. Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн” гэв. Давтан шинжилгээгээр коронавирусийн…
Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ энтэртаймэнт”-ийн хамт олон “Амьдрах Тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн Нис” зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тус студийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл бол МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул болон түүний нөхөр Ш.Доржсүрэн нар юм. Тэдний хамгийн сүүлд туурвисан “Элэг нэгтэн” хэмээх уран сайхны кино нь олон улсын тэмцээнээс томоохон шагналуудыг хүртсэн билээ. Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй авьяаслаг жүжигчин МУСТА, А.Мөнгөнзул сэлэх дуртай нэгэн. Тэрээр цахим худаснаа “Чи юу хүснэ,чиний бие түүнийг хийж чадна.Тиймээс би эмээ болтлоо сэлнэ. Xaрин чи дуртай спортоороо хэр удаан хичээллэх вэ?” хэмээсэн байна. Улам залуужин…
