Зохиогч: Эрхэм админ

Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,ЗӨСҮТ-ийн Үндэсний лаборатори,Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарчээ.Үүнд: ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор авсан 5 хүн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа,тээврийн 12 жолоочид коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Оросоос ирсэн оюутнууд голомттой газраас ирж байгаа учраас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэлээ. Ингэснээр таван хоногийн хугацаанд нийт 850 гаруй хүнд шинжилгээ хийснээс бүгд халдваргүй гарлаа.

Read More

А.Сүхбатын экс эхнэр Н.Гарамханд өнгө засчээ УИХ-ын гишүүн, даяан аварга А.Сүхбат отгон гэргий болж явсан Н.Гарамханд бүсгүй төрхөмдөө буцаад жил орчмын нүүр үзэж буй. 19-хөн насандаа А.Сүхбатад толгойгоо эргүүлүүлж, хоёр хүүг нь төрүүлж өгсөн тэрээр өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч байна. Салалтынхаа дараа нэг хэсэг сэтгэл санааны байдлаас болж бага зэрэг жин нэмж, өнгө алдаж хэсэгтээ гундуухан явсан. Гэвч тэрээр залуу насны ааг омгоор эргэн өөрийнхөө үзэсгэлэн гоог дахин олж авчээ. Өдгөө 27 настай Н.Гарамханд бүсгүйд даян аварга А.Сүхбат салахдаа Туул голын эрэг дагуу орших Хан ресурс хотхонд дөрвөн өрөө байр авч өгсөн гэдэг. Тэндээ хоёр хүүтэйгээ амьдардаг Н.Гарамхандыг…

Read More

Сүү уудаггүй хүүхдийн яс сийрэгжих магадлалтай юу Хүүхэд сүүнээс татгалзах нь айж сандрах асуудал огтхон ч биш бөгөөд сүү огт хэрэглэдэггүй улс орны иргэдийн яс сийрэгжилтийн түвшин сүүг амин чухал хэрэгцээгээ болгосон улс орны иргэдийнхээс бараг ялгаагүй байдаг болохыг саяхны нэг судалгаагаар баталсан байна. Гэхдээ энэ нь сүүг өдрийн хэрэглээнээсээ бүр мөсөн хасч болно гэсэн үг биш юм. Сүүнд маш их хэмжээний кальци болон витамин Д агуулагддаг. Тэдгээр нь бидний биед маш чухал ач холбогдолтой гэдгийг яав ч мартаж болохгүй. Хүүхдэд өдөрт дор хаяж 200-400 мл сүү уулгахыг эмч нар зөвлөдөг бөгөөд хэрэв таны хүүхэд сүү уух дургүй бол аарц,…

Read More

Мэдээж уур амьсгалын хувьд манайхыг бодвол дулаан, чийглэг учир тэдний арьсанд нөлөөлдөг байх. Тэгвэл Солонгост очсон монгол бүсгүйчүүдийн арьс яагаад тэдэн шиг байж чаддаггүй вэ? Тэгвэл Солонгос бүсчүүдийн гоё арьсны нууцыг naver.com нийтлэжээ Солонгос бүсгүйчүүд нүүрний энгэсэг тавихаас илүү арьсаа маш сайн арчилдаг. Тэд орой бүр нүүрээ 6-8 алхмаар сайтар цэвэрлэдэг. Солонгос бүсгүйчүүдийн өдөр тутмын арьс арчилгааг танилцуулъя. Нүүрээ өөрийн арьсанд тохирох салфеткаар арчих эсвэл нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр арчина. Дараа нь нүүр угаагчаар сайтар угааснаар арьс бүрэн гүйцэт цэвэрлэгдсэн гэж үздэг. Мөн шаардлагатай гэж үзвэл гуужуулагч ашиглаж, үхэжсэн илүүдэл арьсаа цэвэрлэдэг. Нүүрийг хөөсөөр угаасны дараа арьсан дахь “рН баланс”…

Read More

Дуучин Д.Отгонжаргал баячуудын хороололд төвхнөхөөс татгалзжээ Яруу тансаг хоолойгоороо үеийнхээ уран бүтээлчдийг түүчээлдэг дуучин бүсгүй бол Д.Отгонжаргал. Эрх танхи, эрхэмсэг гоо үзэсгэлэнг өөрөөсөө цацруулдаг дуучин бүсгүй баячуудын хороололд төвхнөхөөс татгалзсан сурагтай. Тэрээр өөрийнхөө хуучин байрыг томруулахаар, орон сууцны эрэлд гарсан гэнэ шүү. Тэгж яваад Зайсангын “тэнгэрт хадсан” өндөр үнэтэй орон сууцыг худалдахаар зэхэж буй нэгэнтэй таарчээ. Харин тэрээр “Хөлийнхөө хэрээр хөнжлөө жийе. Тийм их мөнгөөр байр авч байхаар бичил бизнес болгоод хэдэн хүнийг цалинжуулаад, улсдаа нэмэр болъё” гэж ширүүхэн хэлээд гарч одсон аж. Тус байр нь гаднаа бассейн, гүйлтийн зам битгий хэл зүлэгжүүлэлт, харуул хамгаалалтгүй хэрнээ 1,4тэрбумын ханштай хаус хороолол…

Read More

“Хөөрхөн” О.Дөлгөөн хүүгийнхээ боловсролд санаа зовинов Олноо “Хөөрхөн” нэрээр алдаршсан УДЭТ-ийн залуу жүжигчин О.Дөлгөөн алс холын АНУ-д мэргэжил дээшлүүлэн гэр бүлийн хамт амьдарч байгаа. Тэрээр сургуулиа амжилттай үүргэсэн байна. Төлөвлөгөө ёсоор энэ жил эх орондоо бүр мөсөн ирж, хүүдээ Монголд суурь боловсрол олгохоор төлөвлөж байжээ. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас манай улс хил гаалиа хааж, чартер нислэгээр нэр бүхий тооны улсаас иргэдээ татаж буй. Уг чартер нислэг АНУ-д хүрч очихгүй байгаа билээ. Тэгвэл жүжигчин О.Дөлгөөн хүүгийнхээ боловсролд санаа зовинож буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Одоо хүү маань очоод 1-р ангид орно. Энд гацсан хойгуур элсэлт энэ тэрээсээ хоцрохвий дээ.…

Read More

С.Ононбат шүүгч “Говь”-ийн өнгө төрхийг тодорхойлно “On and off”-ийн гэдгээрээ олноо алдаршсан МУГЗ С.Ононбат өдгөө үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэгвэл тэрээр монголын хамгийн том компаниудын нэг “Говь”-ын нүүр царай болж, 2020 оны шинэ коллекцийн өнгө төрхийг тодорхойлж эхэлжээ. С.Ононбатын хувьд загвар өмсөж байсан туршлагаггүй. Харин загвар өмсөгч, урлагийн “од”-уудтай ажиллаж байсан туршлага их бий. Дашрамд дуулгахад, Рок, попын ертөнцөд од болон гялалзаж, аль хэдийнэ өөрийн гэсэн орон зайг буй болгосон С.Ононбат урлагийн сургууль төгсөөгүй нэгэн гэсэн. Тэрбээр МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагчаар ажиллаж байсан бөгөөд энэ тухайгаа “Би сургууль…

Read More

МИНИЙ ИЖИЙ ШИДТЭН ЮМ БИЛЭЭ Ижийг минь маани уншихад Эвхээстэй судар задарч зандангийн навчис хийсдэг Эрдэнийн хүрд эргэж тарнийн аялгуу эгшиглэдэг Торгоны хээ хөвөрч мэгзимийн үсгээр товойдог Тоос буусан хадганд диваажингийн төгөл харагддаг. Миний Ижий шидтэн юм билээ. Ижийг минь маани уншихад Элэнцийн газар анирлаж галбир цэцэгс дэлгэрдэг Эртний домог сэрж ГАНГА-ийн зэгс бөхийдөг Эзгүй тал эгшиглэж сөөг, шинэс нахиалдаг Эмээгийн үлдээсэн таяг лусын дүрд хувирдаг Миний Ижий шидтэн юм билээ. Ижийг минь маани уншихад Хоргой нөмөрсөн бурхадын амьгүй зүрх нь цохилдог Холбоо хоёр уулын эзэд нь дуулж тайвширдаг Холын чимээнд сэрвэлзсэн гэрийнх нь сүнс тайтгардаг Хотол чуулсан дэнжид тогоруу…

Read More

Амжилт дагуулах онч үгс Хүний суу билэг өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ цэнэ гэж үгүй, хүмүүжилдхязгаар гэж үгүй. Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж, хэлэх ярих зүйлгүй бол дууруй бай. Лафатер Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал юм. Э. Лабуле Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ. Л. Монов Зан чанар гэдэг нь зарчмын дагуу ажиллах чадвар юм. Л. Кант Уурандаа хэлсэх зүйл ичиж дуусдаг. Л. Толстой Зоригтны талд дандаа аз жаргал ирдэг. Багриатон Хулчгар зан дайснаас ч…

Read More

“ЭЛГЭНД ХАЙРТАЙ” Ж.ЧИНБҮРЭН Жигжидсүрэнгийн Чинбүрэн эмчийн талаархи 24 баримтыг хүргэж байна. Баримт 1.Ж.Чинбүрэн 1972 оны 4-р сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. Аав, ээж нь хоёулаа Сүхбаатар аймгийн харьяат, эрдэмтэн. Аав С.Жигжидсүрэн нь Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж өвлүүлсэн нэгэн. Ээж Г.Надмид нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Ноос, ноолуурынхан дундаа толгой цохидог эрдэмтэн хүн. Ж.Чинбүрэн эцэг эхээс ах дүү гурвуулаа, айлын дунд хүү. Баримт 2. Ж.Чинбүрэн 3 настайдаа цэцэрлэгээсээ дан дээлтэй дүн өвлөөр гараад даарч төөрч явахад саахалт айлынх нь хүн Дунд голын мөсөн дээрээс олж ээжид нь авчирч өгчээ. Халуун хөнжилд хучаад унтуулахад маргааш нь эв…

Read More