Дуучин Т.Ариунаа багадаа тийм ч мундаг сурлагатай байгаагүй гэдэг. Онц сурдаггүй ч гэлээ түүнд уйгагүй оролдлого, хэзээ ч шантардаггүй зан чанар байжээ. Тэрийг нь ч бага ангийн багш нар нь анзаарч алтан дундын эзэн хөдөлмөрч, шаргуу Т.Ариунаа хэмээн нэрийддэг байсан гэнэ лээ. Энэ хичээл зүтгэлийнхээ хүчээр тэр Монголын нэртэй дуучдын тэргүүнд эгнээнд нэрээ бичүүлж чадсан ч биз. Сэтгүүлч, жүжигчин болох хүсэл сонирхолтой байсан Т.Ариунаа арван жилээ төгсөж сэтгүүлчийн ангид орох гэсэн боловч тэнцээгүй. Ийн сэтгүүлч болох мөрөөдөл нь талаар болсон тэрбээр жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Ингээд Драмын театрт жүжигчин болохоор шалгалт өгсөн ч мөн л тэнцээгүй. Гэвч тэр өөрт байдаг…
Зохиогч: Эрхэм админ
Кейти буруу зуршилтай, уур уцаар ихтэй, гүн депресст орсон байсан үеийнхээ өглөө сэрээд бүх зовлон шаналал сөрөг бодлоос эхтэйг ойлгожээ. Үл хөдлөх хөрөнгийн брокер, гурван хүүхдийн ээж Кейти Байрон 1986 онд буюу 30 жилийн өмнө “The Work” аргачлалаа боловсруулж, бестселлер ном болгон бичсэн байна. Буруу зуршилтай, уур уцаар ихтэй, гүн депресст орсон байх үедээ Кейти нэгэн өглөө сэрж бүх зүйлийг ойлгожээ: бүх зовлон шаналал сөрөг бодлоос эхтэй. Time сэтгүүл түүнийг “Шинэ зууны оюун санаачлагч” гэж нэрлэжээ. “The Work” номноос иш татвал: Амьдарч буй хорвоо ертөнцийг танин мэдэхийг хичээвэл бидний бодсоноос илүү сайхан гэдгийг олж мэдэх болно. Би – өөрийнхөө бүх…
Эмэгтэйчүүд өдөрт хэр их зүйлс боддог гээч? Эмэгтэйчүүдийн тархинд өдөрт дунджаар 60 мянган бодол орж ирдэг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Харин тэрхүү олон бодлыг сэтгэл зүйн хувьд хүчтэй эмэгтэйчүүд зөв залж “Зорилгодоо хүрэх ёстой” гэдэгт төвлөрүүлж чаддагт тэдний нууц чадвар оршдог аж. Өөртөө итгэлтэй, сэтгэлийн хаттай, ухаалаг эмэгтэй байхын тулд бодохоос зайлсхийх хэрэгтэй 5 төрлийн бодол бий. Үүнд, 1. Тэд бусдыг буруутгадаггүй Ухаалаг эмэгтэйчүүд бурууг бусдад тохдоггүй. Тэд бусдын зан авирыг өөрийн сэтгэл хөдлөлөөр шүүж тунгаахын оронд тухайн нөхцөл байдлыг ойлгож, бодитоор ханддаг. Мөн ямар ч нөхцөл байдлын 50 хувийг хянаж чаддаг, үүрэг хариуцлагаа ч 100 хувь хүлээдэг. 2. Бусдын…
Гэрэл зурагчдаас анхны мастерууд төрлөө Гэрэл зурагт дурлагсад, хобби сонирхолоо болгосон хүмүүс нэмэгдэхийн хэрээр гэрэл зургийн тухай ойлголт, фото зургийн үнэлэмж, бүтээгчдийн тухай ойлголтыг шинэ түвшинд гаргаж, ялгамж ангиллыг тодорхой болгох шаардлага гарч ирж байна. Гэрэл зургийн аппарат барьсан бүхнийг гэрэл зурагчин гэх үү, эсвэл урлагийн энэ төрлөөр бүтээл туурвиж, ажил мэргэжлээ болгодог, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлдэг тэр тодорхой хэсгийг хэлэх үү гэдэгт ч анхаарал хандуулах цаг болжээ. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо нийгэмд энэ талын нэгдсэн, тодорхой ойлголтыг бий болгох, холбооныхоо гишүүдийн нэр хүндийг өсгөх, амжилт бүтээлээр нь урамшуулах, мэргэжил нэгтнүүдэд нь үлгэр жишээ болохуйц арга туршлагыг дэлгэрүүлэх зэрэгт…
Асашёорюү аварга өөрийн баримлаа бэлэглэж явна Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн баримлаа ойр дотныхондоо бэлэглэж яваа сурагтай. Уг нь дэлхий дахинаа танигдсан уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/ одоогоос 4 жилийн өмнө Аса аваргад зориулж баримал барьсан байдаг. Гэвч мэргэжлийн сумогийн их аварга тэрхүү баримлыг олны өмнө нэг их гаргаад байдаггүй. Ямартаа ч, УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас Өвөрхангай аймагт өрсөлдөхөөр яригдаж буй Асашёорюү Д.Дагвадорж аварга бэлгээ тарааж эхэлсэн бололтой. Их аваргын хувьд сүүлийн үед газар тариалангийн ажилдаа анхаарлаа хандуулаад завгүй гүйж яваа сураг дуулдсан.
Амьдрах гэж тэмцэн буй эр хүнийг хайрла Асгарах гэж мэлмэрч буй эм хүнийг хайрла Ангирхан үр чинь торойтол үлдэх амьдралыг хайрла Анд нөхдийнхөө дааж ядан унагасан нулимсыг хайрла Агуу орчлонд өчүүхэн бүү амьдар. Анир тасран уйлж буй гол мөрнийг хайрла Амьсгал татран нурж буй уул талыг хайрла Угсаа залгах гэж тэрслэн буй хөвгүүнээ хайрла Удам залгах гэж тэвчин буй охиноо хайрла Уудам орчлонд өчүүхэн бүү амьдар Өнчин сэтгэлийн өмөлзсөн гунигийг хайрла Өнөр сэтгэлийн өмөрсөн хагацлыг хайрла Өт шиг мөлхөж туулсан мөч бүрийг хайрла Өнгөнд бүдрэн өвдөг бохирсон алхам бүрийг хайрла Өндөр орчлонд өчүүхэн бүү амьдар Харийн салхинд дохилзон гундсан хүний…
Машагийн дүрд дуу оруулсан охин үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн кино нь дэлхий даяар сая сая багачууд болон эцэг эхчүүдийн хайрыг татсан билээ. 2008 – 2015 оны хооронд Алина Кукушкина нэртэй охин Машад дуу оруулсан юм. Алина Кукушкина нь 6 настайгаасаа алдартай болсон байна. Үүний шалтгаан нь сая сая хүүхдүүдийн хайрыг татсан “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киноны гол дүр болох Машагийн хоолой юм. 2007 онд Алина ээжийнхээ хамтаар шалгуулахаар очиход зохиолч, найруулагчид огтхон ч эргэлзэлгүйгээр сонгожээ. Хүүхэлдэйний эхний 3 улиралд тэрээр дууг нь гэсэн дуулдаг байлаа.Юу юунаас илүүтэйгээр охин өөрөө үүнийг хийж байгаадаа тун баяртай байсан байна. Гэвч…
Иог эрчүүдийн түрүү булчирхайнд сайнаар нөлөөлдөг Сүүлийн хэдэн жил иогоор хичээллэх сонирхолтой хүн олширсон. Гэвч тэдний дийлэнх нь бүсгүйчүүд байдаг. Эрчүүд иогоор хичээллэхээсээ ичдэг төдийгүй, иогийн дасгалыг хэт нуршуу зарим нь амар хялбар гэж боддог судалгаа гарчээ. Тэгвэл иог эрчүүд гэлтгүй хүнд ямар сайн нөлөөтэй талаар RUBY иогаас дараах зөвлөгөөг хүргэж байна. 1. ДАРХЛААГ ДЭМЖИЖ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БОЛНО. Иог хийснээр биеийн дархлааны тогтолцоо сайжирч, эсийн төвшинд дархлаа сайжирдаг. 2. БИЕ УЯН ХАТАН БОЛНО. Иог хийснээр хөдөлгөөнгүй үе мөч хөдөлгөөнд орж идэвхжинэ. 3. ФИТНЕССЭЭР ХИЧЭЭЛЛЭХ ҮЕД ГАРЧ БОЛОX БЭРТЛЭЭС СЭРГИЙЛНЭ. Иог хийснээр өөрийн биеэ мэдэрч эхэлдэг ба биеэ хэт шахаж хүчлэхээс…
Түргэн хоол нүүрэнд батгашилт үүсгэдэг Өдгөө түргэн хоолыг идэх хүмүүс улам ихэссээр байгаа нь нэг талаар сэтгэл зовооно. Учир нь түргэн хоол гэгдэх энэ зүйл бидний биед ямар их хохирол учруулж, эрсдэл дагуулж байдгийг төдийлэн анзаардаггүй. Тэгвэл бургер, хотдог, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, сүүтэй шейк зэрэг калор, өөх тос, нүүрс усаар баялаг хоолнууд нь нүүрэнд батгашилт ихээхэн нөлөөлдөг байна. Эх сурвалжийн мэдээлснээр залуучууд, өсвөр насныхны дунд хийсэн нэгэн судалгаагаар байнга өөх тос ихтэй хоол идэх нь батга гарах эрсдэлийг 43 хувиар нэмэгдүүлсэн байна. Харин тогтмол түргэн хоол идвэл батга гарах эрсдэл 17 хувиар нэмэгддэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Хэдийгээр түргэн…
Модны тарьц суулгац ямар үнэтэй байгаа вэ? Маргааш бүх нийтийн мод тарих үндэсний өдөр. Ерөнхийлөгчийн санаачилсан “Мод тарих үндэсний өдөр” маргааш буюу энэ сарын 9-нд тохионо. Энэхүү арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зуслан болон хашаа хороондоо мод тарихыг уриалаад байна. Иймд уншигч ТАНД модны суулгац, бут, сөөг худалдаалж байгаа үнэ тарифын дундаж судалгааг хүргэж байна. 2020 оны модны тарьц суулгац борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн дундаж үнэ тарифыг хүргэж байна Д/д Нэр Нэгж Өндөр.м (хүртэл) Нас Үнийн санал /төг/ Навчит мод, сөөг 1 Бургас ш 0.6 2 2000 ш 1 3 3000 ш 1.5 4 3500-4000…
