БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр мэдэгдэл хийх үеэр их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар явуулна гэдгийг мэдээлсэн. Ингэснээр энэ хичээлийн жилд 95 их, дээд сургуулийн 22 мянган төгсөгч зургадугаар сарын 1-нээс 15-ны хооронд цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах юм байна. Дээрх асуудлаар тус яамны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Э.Батсэлэмээс тодруулахад “Энэ хичээлийн жилд оюутнуудын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна гэсэн шийдвэр гарсан. Энэ оны хоёрдугаар сараас хойш Боловсролын яамнаас цахим сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр хоёрдугаар сараас хойш их сургуулиуд явцын шалгалтаа цахимаар зохион байгуулсан. Тиймээс цахимаар шалгалтаа өгөхөд хүндрэл үүсэхгүй. Зургадугаар сарын…
Зохиогч: Эрхэм админ
Хамгийн сүүлд “Бүтэн амьдрал” олон ангит дэлгэцийн бүтээлд тоглосон “Маск” продакшины жүжигчин Золзаяа үснийхээ өнгийг солонгын долоо өнгөөр өөрчиилдөг болжээ. Магадгүй түүний ийнхүү гадаад төрхөндөө өөрчлөлт хийснийг хувийн амьдралтай нь холбох хүмүүс мэр сэр буй. Харин тэрээр энэхүү өөрчлөлтөө өөрийн хобби хэмээн ойр дотны найзууддаа тайлбарлаж яваа сурагтай. Түүний хувьд хэдэн жилийн өмнө “Zolo’s” нэртэй гоо сайхан, үсчний салон байгуулж боссоор нь ажиллаж байсан. Эх сурвалжийн мэдээллээр Б.Учрал хэмээх баян айлын бандгар хүүтэй үерхэж байхдаа бэлгэнд авсан салон байсан гэдэг. Гэвч хосууд хоёр тийш болоход жүжигчин бүсгүй салоны хаалгаа барьсан сураг сүүлд сонсогдсон. Дээрх явдлын үнэн худлыг хэн мэдлээ. Ямартаа…
“Honeymoon”-ны Б.Солонго уран бүтээлдээ эргэн оржээ Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНСУ-аас чартер нислэгээр хошин урлагийн “Маск” хамтлагийн жүжигчин, охидын Honeymoon хамтлагийн ахлагч Б.Солонго уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. Б.Солонгын хувьд БНСУ-д эрүү нүүрний гажиг засах мэс засалд ороод удаагүй байхад тус улсад коронавирусын халдвар хүчтэй тархсан байдаг. Тэрээр Монголд ирж, онгоцноос буухдаа эх орондоо талархаж ёсолсон нь олон хүний сэтгэлийг огшоосон билээ.
Монголчуудын хамгийн ихээр үзэх дуртай телевизийн контентээр тодроод буй “The Voice Of Mongolia” шоуны онцлох нэгэн шүүгч бол С.Ононбат. Түүнийг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэхэд хилсдэхгүй. Учир нь түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний “On”n Off” продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн. Гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй шүүгч С.Ононбатын гэргийг Т.Нансалмаа гэдэг бөгөөд уншигчид маань “Mongolian next top model” нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь илүүтэй мэдэх биз. Тэрбээр FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцаар дурлаж байсан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ. С.Ононбат “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө сайн…
Монголын ард түмний төдийгүй монгол туургатан улсуудын сэтгэлд хоногшсон олон сайхан дуутай монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургаадугаар сарын 6-нд онлайн тоглолт хийхээ зарлалаа. Хамтлагийн албан ёсны цахим хуудсанд бичсэнээр онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсантай холбоотой аж. Тус төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо хийхээр болжээ. Тэд Монголын ард түмний сэтгэлд эгшиглэдэг “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн…
Монгол улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, шуурхай болгох үүднээс цахимжуулах ажлыг шат дараатайгаар хийж байна. Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, Үндэсний танилт нэвтрэлтийн “ДАН” систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдийг бий болгосон. Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын ажил зохион байгуулж байгаа.…
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд: 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо. 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Хүнсний талоныг 32,000 төгрөг болголоо. 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Монгол Улсын Ерөнхий…
Орхон аймаг Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ нийслэл, 21 аймгаа тэргүүллээ. Энэхүү амжилтаараа “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа. Орхон аймаг 2017, 2018, 2019 онуудад гурван жил дараалан Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, шударга байдлын үнэлгээ, хөндлөнгийн байгууллагын үнэлгээ гэх мэт арван нэгэн үзүүлэлтүүдээр улсын шилдэг аймгийн болзлыг хангажээ. Тодруулбал, 2019 оныг Монгол улсын засгийн газраас “Иргэн…
Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын тэргүүний сумдыг шалгарууллаа. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Орхон аймгийн Жаргалант сум, Ховд аймгийн Булган сум, Хэнтий аймгийн Баян-Овоо сум Улсын тэргүүний сумд боллоо.
Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар өнөөдөр /2020.05.06/-өөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв. Сургалтын төвүүд 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгасан байна. Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо. Сануулахад, Улсын онцгой комиссын шийдвэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа…
