Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-ийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрсөн эгч Э.Золзодмаа нь гүйцэтгэх захирлаар ажилладаг, Ж.Төгсбаяр гэх хүний нэр дээр байгуулсан “Түмэн наяд хайрхан” компанид давуу байдал бий болгож, дээрх зөвлөлд 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна. ХСУХАТАҮЗЗ-ийн даргыг Ерөнхий сайд томилдог аж. Э.Пүрэвжавын хувьд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны 51 дүгээр захирамжаар уг албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа уг хэргийг өдүүлсэн аж. Тодруулбал, иргэн Ж.Төгсбаярын нэр дээр 2016 оны тавдугаар сарын 20-нд…
Зохиогч: Эрхэм админ
“Volume plus” телевизийн захирал, хөтлөгч гэхээсээ илүү дуучин Укагийн дүү, боксчин Н.Төгсцогтын анхны эхнэр гэдгээрээ олонд танигдсан Д.Уранзаяа өдгөө Тайланд, Вьетнамаар аялал хийж явна. Өдгөө 30 насны босго давсан тэрбээр өөрийнхөөрөө, хүслээрээ амьдрах дуртай. Тиймдээ ч гэр бүл зохиож, Гийх-Од хүүдээ “хань” гаргаж өгөхгүй өдий хүрч явна. Үнэндээ түүнд дахин амьдрал зохиох бодол байдаггүй бөгөөд барууны бүсгүйчүүд шиг болзоот залуутай байхыг эрхэмлэдэг гэсэн. Багаасаа дуучин эгчийгээ даган олны дунд орсон үзэсгэлэнт түүний сүүлийн үеийн гэрэл зургуудийг сонирхуулж байна.
Монголын урлагийн ертөнцөөс төрөн гарсан олны танил миссүүдийн нэг бол П.Шүүдэрцэцэг. Өдгөө АНУ-д ажиллаж амьдарч буй тэрбээр эксүүдээсээ дутахгүйг хичээж гоолиг булбарай биеэ булчинлаг чийрэг болгохоор зориг шулууджээ. Тэрбээр фитнес бодибилдэнгээр эрчимтэй хичээллэж, биеэ урлаж байна. Өдгөө ганц бие үзэсгэлэнт бүсгүй байх сонголтыг хийсэн тэрбээр ойрын жилүүдэд эх орондоо ирэх бодолгүй байгаа гэсэн. Харин түүний эксүүд болох дуучин Темпо өдгөө охидын краш болж, булчинлаг биеэ гайхуулан фото моделийн карьеараа эхлүүлээд буй. Жүжигчин Тодоогийн хувьд мөн л найз бүсгүйгээсээ салсныхаа дараа эрчимтэйгээр “төмөр өргөж” өнөөгийн бие галбираа олоод буй. Шүүдрээгийн эксүүдийн хэн хэн нь өдгөө болзоод бүсгүйтэй болсон гэсэн шүү.
Ард санхүүгийн нэгдлийн тэргүүн хатагтай Г.Уянга хэзээнээс өөрийнхөө зэрэг зиндааг тодорхойлж ирсэн гэдгээрээ алдартай. Энгийн нэгэн банкны ажилтнаас баян залуугийн хайрыг булааж, эхнэрийн сэнтийд суусан нь Үнсгэлжингийн үлгэр гэлтэй. Өдгөө 40 нас зооглож буй Г.Уянга хатагтай дөрвөн хүүхэд төрүүлсэн ч овор нэмж, намба суугаагүй. Харин ч улам өнгө нэмж жавхаалаг харагдах болсон. Магадгүй нөхрийн хайр халамжаар тэтгэгдэж ийнхүү золбоолог алхдаг байж болох. Үргэлж брэндлэг хувцасладаг тэрбээр энэ удаад Говийн ноолууран цамц, цагаан алтан бүрмэлтэй сувдан зүүлт, нэр хүндтэй брэндийн цагаан ковтоор гоёсон нь ванлий харагдаж байна. Сүүлийн жилүүдэд урт үстэй харагдахаа больсон тэрбээр энэ удаагийн үс засалтдаа сэтгэл дундуур буйгаа…
Мисс гэхээр хөөрхөн, сайхан, гоолиг байхаас гадна дотоод гоо үзэсгэлэн, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцдог бүсгүйг хэлдэг. Тэгвэл яг л энэ жишгээр олны хайр хүндэтгэлийг хүлээж буй мисс бол Б.Бадамцэцэг. Шүдний эмч мэргэжилтэй тэрээр мэргэжлийнхээ шугамаар сайн дурын ажлыг зохион байгуулж, найзуудтайгаа нийлэн алслагдсан аймаг, хөдөө орон нутаг, хотын захын дүүргүүдийн хүүхэд багачуудыг үнэ төлбөргүйгээр үзэн оношилж, эмчилдэг. Уг ажлынхаа хүрээнд саяхан Булган аймгийн Баяннуур суманд очиж 241 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шаардлагатай эмчилгээнүүдийг үнэ төлбөргүй хийж өгчээ. Мөн гэрээсээ гарах боломжгүй тусгай асаргаанд байдаг болон нярайн гэрт очиж үзлэг хийж, эмчилгээ зөвлөгөө өгсөн байна. Мисс бүсгүйн хувьд өдгөө…
МУГТ Э.Бадар-Ууган МҮОХ-ны дэргэдэх “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ын зориулалтаар баригдсан барилгыг хувьдаа авч, 2015 онд Япон улсын иргэдтэй хамтарч “Өөжинмед” гэх үр шилжүүлэн суулгах эмнэлэг болгон үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр өөрөөр тус эмнэлгийг хувьдаа хууль ёсны дагуу хувьчилж авсан хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэн ч, ганц ч баримт нотолгоотой зүйл дэлгэж үзүүлээгүй юм. Тус эмнэлгийг МУГТ Э.Бадар-ууганы эхнэр Х.Азжаргал хариуцан ажлуулдаг. Анх “Тамирчны нөхөн сэргээх сувилал” нэртэй таван давхар,1980 мкв барилгыг МҮОХ-ны хөрөнгөөр барьж байсан ба тус холбооны нэр дээр байдаг байжээ. Энэхүү 4 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй барилгыг Э.Бадар-ууган “МҮОХ-ны өмнөх удирдлагуудаас худалдан авсан хулгайлаагүй” гэдэг боловч хэдэн төгрөгөөр…
Монголын хошин урлагийнхан ирэх дөрөвдүгээр сарын 1-нд зориулж Big Show нэгдсэн шоу тоглолт хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.Тоглолтод хошин урлагийн үе үеийн “томчууд” болон “Х-Түц”, “Эрхэм элч”, “Эмоци”, “Мөрөөдлийн театр”, “Маск”, “Фантастик” зэрэг хамтлагийн уран бүтээлчид нэгдэн нийлж оролцож байгаа юм. https://youtu.be/n7v1AGNGgTo
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа энэ сарын 25-ны өдөр Япон улсын Нагояагийн их сургуулийн докторын зэргийг “Development of Real Property Law in Mongolia: Toward a Uniform Foundation” буюу “Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн эрх зүй: Нэгдмэл суурийг бүтээх нь” сэдвээр хамгааллаа. Япон улсын Нагояагийн Их Сургууль нь Азийн шилдэг сургуулийн нэгд зүй ёсоор тооцогддог. Нагояагийн Их Сургууль нь 2014 оноос “Азийн орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү докторын хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулсан төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах…
Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд 2022 оны гуравдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд, Тоёота приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Мерседес бенз маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрсэн. Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн…
Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр “Хөгжлийн Банканд 110-аад ажилтан дөрвөн дэд захирал, нэг гүйцэтгэх захиралтай баг ажиллаж байна. Хийж байгаа ажилдаа тохирсон баг ажиллах ёстой. Тус банканд хийсэн удаа дараагийн шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн байдал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээлийг олгоод байна. Өнгөрсөн хугацаанд: Ким Жан Жин гэдэг…