Автомашиын “азын” гэх дугаарыг албан тушаалтнууд зарж, мөнгийг нь өөрсдөдөө завших явдал байсаар. Уг нь АТГ-аас энэ асуудлыг цэгцлүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн сайдад удаа дараа албан мэдэгдэл хүргүүлж, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хандаж байсан билээ. Сайд Л.Халтар автомашинд улсын дугаар олгох журамд өөрчлөлт оруулан, “азын” гэх дугааруудыг дуудлагаар худалдаж, орлогыг нь Хүүхдийн төлөө фондод хандивлахаар болсон. Уг нь АТГ-ынхан Л.Халтарт хүргүүлсэн саналдаа Автозамыг засаж сайжруулах, шинэчлэхэд дуудлага худалдаанаас олсон орлогыг ашиглахыг сануулсан гэдэг. Сайд нь автомашинд дугаар олгох журмыг шинэчилсэн ч удирдлагад нь ажилладаг албан тушаалтнууд түүнийг нь өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглаж мөнгийг нь завшиж байсан…
Зохиогч: Эрхэм админ
Засгийн газраас бага насны хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах үүднээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 420 орчим цэцэрлэгт сар тутам хувьсах зардал олгодог байна. Ингэхдээ тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тооноос хамаарч төсвөөс мөнгө өгдөг. Гэтэл энэ мөнгө хүүхдэд биш, хувийн цэцэрлэг нэртэй ямар ч хүүхэдгүй, албан тушаалтнуудын танил талын байгуулсан хэдхэн аж ахуйн нэгжийнхний халаасанд орж байсныг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний санхүүжилт авч завшсан асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.…
Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар тооцсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар НПГ-ын хяналтын прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан”, 22.10-2-т заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх…
“Саруул талын ерөөл” киноны Нацагдоржийн дүр, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүр, “Чин Ван Ханддорж” киноны Ханддоржийн дүр, “Говийн зэрэглээ”, “Би нисэх дуртай”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг кинонуудад эсрэг талын дүрд тоглож залуу насаа дэлгэцэнд үлдээсэн ахмад уран бүтээлчдийн нэг бол Ардын жүжигчин Д.Гүрсэд. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлүүдэд ихэвчлэн өвгөний дүр бүтээх болсон тэрбээр монгол аавын гүндүүгүй, шударга сайхан дүрийг бүтээхийг зорилгоо болгож яваа гэнэ лээ. Хамгийн сүүлд түүний тоглосон “Тэгри чину” киноны нээлтийн үеэр АЖ Д.Гүрсэдийг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Сонирхуулахад, эрхэм жүжигчин Д.Гүрсэд та бидний сайн мэдэх АЖ Д.Мэндбаяртай ээж хүү болж олон дүрийг бүтээжээ.…
Монголын театрын урлагт өнгө нэмж, авьяасаа тодруулан яваа залуу уран бүтээлч бол Б.Шинэбаяр. Их сургуулийн ширээнээс гарсан даруйдаа тэрбээр УДЭТ хэмээх босго өндөртэй “их айл”-д бүл нэмсэн. Анхлан “Шинэ цагийн Ромео Жульятта” жүжигт гол дүр бүтээж байсан түүнийг шинэ цагийн шилмэл жүжигчдийн нэг гэдэгт мэргэжлийнхэн нь зүй ёсоор оруулдаг. Түүний гэрэл зургийг манай сайтын папараци хэрхэн дурандаа буулгасныг сонирхуулж байна.
ДОЗ энтертайментийг үүсгэн байгуулагч гэдгээр залууст танигдсан СТА Ш.Доржсүрэн буюу Дооёо “ясны” уран бүтээлч. Олон жилийн турш тайзнаас хөндийрч дэлгэцийн бүтээлд тоглож явсан тэрбээр “Гэм зэм” жүжгийн Лужины дүрээр тайзнаа эргэн ирсэн нь өнгөрсөн өвлийн явдал. Харин өдгөө жүжигчин Дооёо “Тамгагүй төр” жүжгийн том хүү Ачирын дүрээр өөрийгөө дахин тамгалав. Тэрбээр хүүгийн дүрд хөгшдөх ч 24 жилийн өмнөх тэр мэдрэмжийг үзэгчдэдээ дахин бэлэглэж, төрмөл жүжигчин гэдгээ батлах нь тэр. Тэрбээр жүжигчин хүн дүрдээ хэрхэн орж, шандсаа шавхаж тоглодгийг үзэгчдэд мэдрүүлж, гайхашруулж байсныг онцлох хэрэгтэй. Үеийн уран бүтээлчдийн дийлэнх нь хэдийнээ “Монгол улсын гавьяат жүжигчин” цолыг хүртсэн бол авьяасаараа гайхагдаж яваа…
МАН-ын хурган дарга нар өөрсдийн ашиг сонирхолоос гадна “эзэн”-нийхээ ивээл “хайраар” суудал сэлгэж явдаг нь гэм биш зан болсон. Тэгвэл саяхан МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од “тушаал дэвшиж”, Нийслэлийн МАН-ын хэрэг эрхлэх газрын даргын суудалд тухлах сурагтай. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны Ерөнхийлөгчийн суудлыг нийслэлийн МАН-ын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаар солино гэсэн үг. Харин түүний оронд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар буюу намынхандаа Сергей нэрээр алдаршсан эрхэм Монголын залуучуудын холбоог удирдахаар болсон байна. Б.Сэргэлэнбаатарын хувьд урьд өмнө нь МЗХ-г хууль бусаар авахыг оролдож, тамга тэмдэгийг нь “хүчингүй” хэмээн шүүх цагдаад өргөдөл гомдол гаргаж, шинэ тамга тэмдэг хийлгэх…
Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu” хамтлагийн Монгол талыг хариуцсан менежер хамтлагийнхаа хүч хөдөлмөрөө зарж олсон их хэмжээний мөнгийг залилж, хүний нутагт шившгээ тарьж яваа сурагтай. Түүний хувьд хамтлагийнхаа АНУ дахь орчуулга, санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан ч ийнхүү уран бүтээлийн бүх орлогыг нь дураараа хувьдаа захиран зарцуулах эрхтэй нэгэн байсан бололтой. “The Hu” хамтлагийн хувьд Монголынхоо үндэсний хөгжмийг дэлхийд таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж буй. Гэтэл итгэл даасан гэх Монгол менежер нь хамтлагынхаа уран бүтээлийн орлогыг нь залилан мэхлэх замаар өөртөө ашигласан нь хамтлагийн залуус хийгээд АНУ дахь Монголчуудыг цочролд оруулаад байгаа аж. Түүний уг үйлдэл…
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Амартүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцжээ. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Г.Амартүвшинд өчигдөр буюу 2022…
Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна. • БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан…
