Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян. Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм олны нүдэн дээр нэг их ил гараад байдаггүй. Гавьяат ажилтан цол тэмдэгээ авахдаа сэтгүүлч нараас нуугдан байж дуртай дургүй шагналаа аваад үзэгдэж харагдахгүй ордноос арилаад өгсэн удаатай. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар хүү нь нэр дэвшсэн ч “аав”-ынд хоригдож байсан тул олны өмнө гэр бүлээрээ гарч ирэн, “цээжээрээ хүүгээ хамгаалж” эцэг хүний үүргээ гүйцэтгэж явсан удаатай. Түүнээс хойш эргээд л нам гүм амьдралдаа “шумбасан” тэрбээр “Мазаалай 2022” бартаат замын уралдааны…
Зохиогч: Эрхэм админ
Уртын дууны урлагаас зохиолын дууны талбарт гарч ирсэн энгийн хэрнээ энгүүн төрхтэй дуучин бүсгүй бол Г.Эрдэнэчимэг. Өдгөө 37 настай дөрвөн хүүхдийн ээж тэрбээр сүүлийн жилүүдэд эрчимтэй уран бүтээл хийх болсон. Түүнийг ийнхүү урлагтаа эргэн зүтгэж эхэлсэнд гавьяат дуучин нөхрөөсөө салсан юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байв. Гэвч Г.Эрдэнэчимэг гавьяатын өрхийг татсанаасаа хойш эхнэрийнхээ үүргийг төгс төгөлдөр гүйцэтгэж, УИХ-д суухад нь ч ар талыг бүрэн даан хариуцаж байсныг уншигч та анзаарсан биз ээ. Тэгвэл энэ удаад урлагтаа цаг заваа зориулах болсон дуучин бүсгүйн энгийн төрхийг сонирхуулж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-тэй холбогдуулан сэрэмжүүлэг хүргэжээ. Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан. Гэвч “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их байгаа аж. Ихэнх бэлэгт, 1 жүүс, 1 жигнэмэг, 1 шоколад, 3 төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлгэнд энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагдаж буй тул бэлэг сонгохдоо сахарын агууламж багатай бэлэг худалдан авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Сахарын агууламж өндөртэй…
Монголын шинэ дуу хоолой, үндэсний шилдэг дуучин шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын ялагчаар Г.Даваадалай тодорлоо. Тэрбээр үзэгчдээс 66.7 хувийн санал авснаар шилдгийн шилдэг оролцогчоор шалгарч, MG RX 5 автомашин, уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.
Мазаалай 4х4 сup 2022.05.28-29-нд Морингийн даваанд 4 ангиллаар зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд тэмцээнд УИХ-ын гишүүн асан, Монголын бартаат замын авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр оролцжээ. Нам гүмхэн байсан тэрээр саяхан спортын мастер болсон билээ. Бүтэн жил нарсанд хоригдсон тэрээр гарч ирсэн даруйдаа аав ээжийнхээ амьдардаг Хар зүрхний хөх нуурын эрэг дэх тансаг харшдаа нам гүм амьдрах болсон гэлцдэг. Тэгвэл тэрээр өдгөө улс төр биш өөрийн хобби сонирхолоо хөөн нам гүмхэн амьдарч байна. Манай гэрэл зурганд хэрхэн буусныг харцгаая.
Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд болж өндөрлөв. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдлөө. Өнөөдөр тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Үүнээс өмнө 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Энэ амжилт түүний ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байв.
Реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ. Түүнийг сайн аав, сайн хань гэдгийг ойр дотны хүмүүс нь бахархан ярьдаг. Аз жаргалыг мэдрүүлж буй зүйл бол үрс минь юм хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Тэрээр цахим хуудаснаа нэгэн зүйлийг онцолжээ. “Big Gee’s Foods-ийн ах эгч нараас нь бяцхан хүүхдүүддээ зориулж 2 өдөрт, 4 цэгт нийтдээ 2 мянган пиццаг бэлэглэлээ. Монголын минь үрс ухаан саруул, бие эрүүл, эрдэм боловсролтой мундаг хүмүүс болох болтугай. Хүүхдийн баяраараа сайхан баярлаарай” гэжээ.
“Х-Түц” продакшний захирал, Гавьяат жүжигчин Н.Онон 1987 онд 23 дугаар сургууль төгссөн. Анх Театрт байхдаа жүжигчин И.Одончимэг, Аглуу буюу Л.Баттулга нартай хамтран тоглолт хийж үзье гэж шийдэж “Х-Түц” нэртэй тоглолтыг анх хийсэн нь одоогийн “Х-Түц” продакшныг байгуулах эхлэл байсан гэдэг. Тэрээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн болсон билээ. Орчин цагийн кино урлагийн түүхэнд шинэ өнгө төрхийг гаргаж ирсэн бүтээл бол “Тэгри чину” олон ангит кино юмаа. Кино нээлтийн үеэр МУГЖ Н.Онон 22 дахь жилдээ өмсөж буй цамцаараа гангарч ирсэн нь манай дуранд буусан юм. Тэрээр цахим хуупаснаа “22 дахь жилдээ өмсөж буй анд нөхөр цамц минь. Надаасаа нэг ч урваагүй…
Дуучин Т.Дэлгэрмөрөн Дорноговь аймгийн 14 сумдаар “Хайртай шүү ээжээ” аялан тоглолтоо амжилттай тоглож өндөрлөөд Сайншанд хотноо нээлт хаалтын тоглолтоо нижгэр хийжээ. Түүний гэргий Ананда бахархаж хайрлаж байгаагаа цахим хуудсаараа өдөр бүр илэрхийллэг. Өмнө нь хэд хэдэн удаа ширүүн муудалцаж, нэг нэгийнхээ эсрэг бичлэг задалж, хэсэгтээ л хэрэгт дуртай хүмүүсийн нүд чихийг дэлдийлгэсэн. Бүр шүүхээр орж, дуучин Т.Дэлгэрмөрөн 750 мянган төгрөгөөр торгуулсан удаатай. Жил дараалан төрсөн хоёр бяцхан охинтой хос хүүхдүүдээ бодоод эргэж эвлэрсэн биз ээ. Тэдний гэр бүлийн аз жаргалтай зургаас сонирхье.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа “Нэг ч хүүхэд хүчирхийллийн золиос болох ёсгүй” гэх мэдэгдэл гаргажээ. Тэрбээр, амралтын өдрүүдэд орон нутагт ажиллах зуур Дорнодын багш хүүхдүүдээ зодож буй, Эрдэнэтийн сургуулийн сурагч ахлах ангийн ах нартаа зодуулж тархины хүнд гэмтэл авсан тухай эмгэнэлтэй гэмт үйлдлүүдийн тухай мэдээллүүд сошиалаар цацагдсанд салбарын сайдын хувьд, эцэг хүний хувьд ч гүнээ харамсч, сэтгэл зовнин сууна. Хүчирхийллийн золиос болсон сурагчид мөн тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас нь гүн хүлцэл өчье. Багш сурагчаа зодсон асуудал удаа дараа гарсаар байна. Энд тохиолдолд багшийн 100 хувь буруу. Багшид арга хэмжээ авагдах нь зүй. Гэхдээ бид тогтолцоогоо бас…
