Зарим салбарын ААН-ийн ажилчин ажилтнууд энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авна. НДЕГ-ын мэдээллээр, нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэдийн энэ оны 5-12 дугаар сард төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох юм. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэ тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна. Засгийн газраас төсөвт байгууллага болон газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад салбарын ААН-ийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр…
Зохиогч: Эрхэм админ
Дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин С.Хангай эргэн барилдаж эхэлжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тэрбээр саяхан Дархан-Уул аймагт болсон тойргийн барилдаанд зодоглон арван даваа, нэг унаатайгаар түрүүлсэн байна. Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Г.Одбэйс дэд байр, гутгаар байранд Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн харцага Э.Түмэн-Өлзий нар тус тус шалгарчээ. Дархан аварга Х.Баянмөнхийн ач хүү С.Хангай 2015 онд 19 насандаа Сэргэлэн сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байв. Үүнийхээ дараа 2017 онд Төв аймгийн баяр наадамд улсын начин Ч.Баянмөнхөөр тав давж, аймгийн начин цол хүртэж байсан юм. Хэсэг хугацаанд бөхөөсөө хөндийрөөд байсан юм.
Урлагийнхан дунд царайлаг, авьяаслаг, дур булаам залуу бүсгүйчүүд олон бий. Тэднийг гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ манлайлдаг бүсгүй бол “Хөөрхөн” тодотголтой О.Дөлгөөн яахын аргагүй мөн. Өдгөө 31 настай тэрбээр АНУ-д мэргэжил дээшлүүлж ирснээсээ хойш уран бүтээлд тоглохгүй удсан ч “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрээр дахин үзэгчидтэйгээ уулзсан юм. Ялдам ааль, гоо төрхөөрөө БНСУ-ын кино одыг санагдуулам нүүр будалт, стиль имидж бүрдүүлсэн түүнийг манай папараци дурандаа буулгажээ.
Монголын кино урлагийн алтан үеийн нэг МУГЖ Ё.Цог гуайг танихгүй хүн ховор. 80 гэх өндөр насыг зооглож буй хэдий ч реклам сурталчилгаанд тоглож харагддаг. Түүнийг хүмүүс “Рекламны өвөө” хэмээн нэрлэдэг гэнэ. Ялангуяа нэгэн хэсэг “….Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ. Цогоо гуай….” гэдэг Хүрлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бүр ч андахгүй. Түүний үеийн хөгшчүүд тэтгэвэртээ гарч, гэртээ сууж байхад харин Ё.Цог гуай урлагтаа л үнэнч зүтгэсээр. Түүний тоглосон кино, жүжиг гэвэл маш олон. Үүний дотроос “Богд хаан”-ы дүрээр хүмүүс сайн мэднэ. Ё.Цог гуайн авьяасыг түүний хүү МУСТА найруулагч Ц.Хүсэлбаатар, ач охин Х.Баярмаа нар өвлөж буй. Тэднийг удам…
Теартын урлагаас дэлгэцийн бүтээл рүү хөрвөж яваа хүн бол найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эби. Нэгэн цагт хүүхнүүдийн хүсэмжит залуугаар тодорч явсан тэрбээр 40 гарсан насандаа “Belgute pictures”-ыг бий болгож “Аав”, “Хийморь” зэрэг киног хийж байв. Харин тэдний ээлжит бүтээл “Тэгри чину” хэмээх олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж эхлэв. Тус киног найруулагч Г.Эрдэнэбилэг найруулж, мөн өөрөө гол дүрд нь тогложээ. Уг киноны гол дүрийг Монголын сор болсон уран бүтээлчид амилуулжээ. Тухайлбал, АнГол овгийн тэргүүн Засаг Жарайн дүрд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Хэрээ овгийн Тахилчийн дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, “Цагаан гавал” овгийн үхэшгүй Азарын дүрд Г.Эрдэнэбилэг, Хадаан овгийн…
Нууц амраг, халуухан бүсгүйн дүрээр анхлан олонд танигдаж өдгөө кино урлагт өөрийн орон зайгаа бий болгоод буй бүсгүй бол жүжигчин Пүрэвжаргал буюу Пунтик. Өдгөө 30 нас руу дөхөж яваа тэрбээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Урлагийнхан дундаасаа Пунтик шиг сайн дурын ажил, сайн үйлсийн аянд гар бие оролцдог бүсгүй ховор байдаг гэнэ лээ. Айлын бага охин болоод ч тэрүү, олонтойгоо явахыг хичээдэг түүнийг сайхан сэтгэлтэй гэж тодотгох нь ч бий.Түүний сүүлийн үеийн гэрэл зургийг уншигч танаа сонирхуулж байна. Ямартаа ч, авьяаслаг царайлаг, сайхан сэтгэлтэй жүжигчин бүсгүйдээ амжилтын дээдийг ерөөе.
Монголын кино урлагт шинэ цагийн хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг бол Р.Отгонбаяр. Багаасаа л кино урлагт дурлаж, тогоонд нь ажиллаж амьдарч яваа тэрбээр шинэхэн дурлалтайгаа учраад халуухан дээрээ яваа. Тэгвэл манай сайтын папараци дуран анх удаагаа түүнийг шинэ найз бүсгүйтэй нь дурандлаа. Тэдний хувьд шинэ хүнээ өлгийдөхөөр зэхэж буй гэх мэдээлэл бий. Гэвч үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ. Жүжигчин Р.Отгонбаярын хувьд хэдэн жилийн өмнө “Мөрөөдлийн театр” ийн шинэ жүжигчдийн нэг Гэрлээтэй хамтран амьдарч, дундаасаа охинтой болж байсан. Бяцхан охин нь өдгөө 3 настай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улсад суугаа гадаад иргэдийн төлөөлөл өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ICPark Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэнд мод тарьлаа. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах British school болон Sakura дунд сургуулийн Амeрик, Япон, Солонгос, Ирланд, Нигeр зэрэг таван орны багш нар нэгдэж 20 орчим модыг тарихад гар бие оролцлоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд мод тарихад идэвхтэй оролцож байгаа билээ.
Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс,…
Эрүүл мэндийн яаманд байрладаг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус салбарт хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-ын ажилтнууд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр албадан саатуулжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль авч, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй гэнэ. А.Мөнхтайван нь уг төслийн зохицуулагчийн албан тушаалыг эрхэлж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосныхоо төлөө өндөр үнэтэй орон сууц авсан гэж буруутгасныг ч ЭМЯ-ны хэд хэдэн эх сурвалж хэллээ. Тэд “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг ЭМСХХ-5 төслийн нэгжийн байранд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж холбогдох бичиг…
