Зохиогч: Эрхэм админ

Өчигдөр сошиал хуудаснаа дуучин А cool буюу Анхбаярыг цагдаагийн Сүлд чуулгын дарга болж, цэрэг аримын цолтой болсон гэх шуум дэгдсэн. Тэгвэл уг асуудалд дуучин залуу “муу нуухаар сайн илчил” гэдэгчлэн үнэнээ өчжээ. Тэрбээр “Амьдралд алдаж эндсэн олон нийгмээс тусгаарлагдсан хүмүүс байдаг юмаа! Тэдгээр улсууд нийгэмдээ эргэж гарч ирээд бид бүхэн хүлээж авахад сэтгэл зүйн урлаг соёлоор дамжуулан соён гэгээрүүлэх зорилготой #Соёмбо чуулга урд нь үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй! Тиймээ би Даргаар нь томилогдсон үнэн Хошууч цол авсан нь бас үнэн! Энэнд нууж хаах зүйл огт байхгүй ! Офицер, ахлагчийн курс суусан дүрмийн дагуу л ажил төрөлд орсон нь үнэн!…

Read More

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Япон улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын бизнес, хувийн хэвшлийн байгууллага, Монгол дахь суурин төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй барилга, банк санхүү, хууль эрхзүй, электроник, инженерчлэл, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарын төлөөлөгчдөөс бүрдсэн баг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, тус үйлдвэрийн түүхэн замнал, хөгжил дэвшлийн үүх түүхийг харуулсан музейг үзэж сонирхсон юм. Зочдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д. Үүрийнтуяа, Гадаад харилцааны бодлогын газрын дарга С.Энхмандах…

Read More

  Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2021 онд хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхэлсэн юм. Өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнд цаашид үргэлжлүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлсон тул 2022 онд “Залуу ажилтны хөтөлбөр” дахин ийнхүү хэрэгжиж байна. Энэ жилийн хөтөлбөрт эхний хөтөлбөрийн манлайлагч оролцогчдоос гадна үйлдвэрийн цех нэгжийн 35 хүртэлх насны шилдэг 100 ажилтан шалгаран, хамрагдаж байгаа аж.  Хөтөлбөрийн үйл ажиллагааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Хүний нөөцийн албаны дарга Д.Одгарьд нар нээж, зорилго ач холбогдлын талаар онцолсон юм. Залуу ажилтнуудын хүсэл зорилго, тэмүүллийг үйлдвэрийн цаашдын бодлого, зорилтод шингээж, хөгжүүлэх, тэрхүү хөгжсөн залуу ажилтнуудаар хүний нөөцөө…

Read More

Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн Залуучуудын холбоо Эрдэнэт хотын Соёл, амралтын хүрээлэнд өөрийн хариуцсан талбайтай болжээ. Эрдэнэтчүүд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо очиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулах цогц орчин бүрдсэн тус хүрээлэнд Автотээврийн цехийн залуус хариуцан авсан газраа өөрсдийн хүчээр тохижуулан, жил бүр сэргээн засварлах санаачилга гаргасан нь дэмжигдсэн байна. Хот хооронд зорчих төв зам дагуу байрлалтай учраас орон нутгийн зорчигчид, аялж яваа жуулчид үзэж танилцан, үдэлж амраад гардагтай холбогдуулан үйлдвэрээ сурталчлах нэгэн боломж гэж залуус харжээ. Залуус нэрэмжит талбайдаа явган хүний зам тавих, бутлаг мод тарих зэрэг эхний ээлжийн тохижилтын ажлаа энэ…

Read More

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. – БНХАУ чингэлэг тээврээр мөнгө угаасан хэргээр Эрээн боомтын хил гаалийн удирдлагуудыг баривчилсан. Энэ хэрэгт Монголын талаас таны нэр холбогдсон гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу? – Эрээн дэх хил гаалийн хүмүүсийг барьсан болон шалгаж байгаа гэдэг мэдээллийг би цахимаар олж харсан. Өөрөөр хэлбэл, албан ёсоор тийм мэдээлэл аваагүй байна. Харин Гадаад харилцааны яамнаас энэ тухай лавлаж болох л байх. Намайг ямар байдлаар хил гаалийнхантай холбоотой гэж хэлж байгааг мэдэхгүй байна. Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад нүүр бардам…

Read More

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой мэдээллийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням өглөө. Тэрээр ““Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдтэй хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авдаг байсанАвсан мөнгөө нэг сарын дотор 30 хувиар өсгөж, буцааж олгодог байсан. Энэ нь хууль бус үйл ажиллагаа болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар нийт 15 мянга орчим тухайн компанид мөнгө өгсөн нь тогтоогдсон. Тэдний 12 мянга орчим нь мөнгөө буцааж авсан. Харин гурван мянга орчим иргэн…

Read More

“Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор буюу “Цэнхэр үст” Цэрэн сошиалд алдартай нэгэн. Нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлд шүгэл үлээж түрүүлж дуугардаг түүнийг дэмжигчид нэлээгүй байхад үзэн ядагсад ч бишгүй. Анхны амьдралаасаа Нямдорж гэх хүү төрүүлсэн тэрбээр хоёрдахь амьдралаа Рик хэмээх гадаад эрийг сонгож ханилсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр “Алдарт эх”-ийн одон хүртэж, хажуудаа ханиа дагуулан гангарч яваа нь манай сайтын папарацийн дуранд өртжээ. Э.Цэрэнг хүмүүс бусад гадаад эртэй ханилсан эмэгтэйчүүдтэй ижилсгэж “ад үзэх” нь бий. Гэвч үнэндээ харьд бэрлэсэн, эх орондоо үнэнч гэдгийг олон үйлдлээрээ тэр харуулж яваа. Түүний нөхөр Рик 1992 онд дэлхийг унадаг дугуйгаар тойрох аялалын маршрутаараа Монголд ирж Э.Цэрэнтэй…

Read More

Улс төрд цахиур хагалан гарч ирсэн нэгэн бол яах аргагүй Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ юм. Тэрбээр гудамжны улс төрөөс их улс төрд үсрэн орж олны анхаарлын төвд орж байсан цаг тэртээ 2014 он. Өөрийгөө “зууны азтай эмэгтэй”-гээр тодруулж явсан З.Баянсэлэнгэ өнгөрсөн хугацаанд нөхрөө сольж амжсан гэнэ шүү. Тодруулбал, тэрбээр Солонгосын гоо сайхны эмнэлгийг монголд оруулж ирсэн гоо сайханч, эмч залуутай суусан гэнэ шүү. Одоогоор шинэ нөхрийнх нь нэр ус тодорхойгүй ч, монгол хүн гэдэг нь баттай. Түүний шинэхэн нөхрийн гоо сайхны эмнэлэг “баячуудын хороолол” гэгддэг Зайсанд байрладаг. Шинэ нөхрийнх нь талаар З.Баянсэлэнгээс тодруулахад “Амьдрал баялаг шдээ. Салж нийлж…

Read More

Сүүлийн үед “МИК мангас байжээ” гэх мессэж хүчтэй явж байна. Хэн, хаанаас, ямар зорилгоор гэдэг бараг тодорхой. Уг нь цаад “бай” нь өөр юм байна лээ. Харин МИК зүгээр л хавчуулагдчихаад байгаа бололтой. Хамгийн харамсалтай нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдгийг үлгэр МИК-ийн асуудал буучихаж мэдэхээр болжээ. Ер нь Монголын төр МИК-ийг яагаад байгуулсан юм бэ. Энэ маш чухал. Яасан бэ гэхээр, МИК байгуулагдахаас өмнө банк, иргэн хоёр хоорондоо харилцаж зээл хуйны асуудал ярьдаг байсан. Ийм бүтэцтэй байх үед банк богино хугацааны эх үүсвэртэй учир иргэдэд 20-30 жилийн урт хугацаатай зээл олгох боломжгүй байв. Банк нь богино…

Read More

Та бидний байртай болох мөрөөдлийг ипотекийн зээл л шийдэж байна. Үүнээс сайн хувилбарыг Монголын төр одоогоор олоогүй байна гэсэн үг. Гэхдээ тухайн үеийн засаг төр, шийдвэр гаргагчид үүнийг тэнгэр харж байгаад эхлүүлчихээгүй байгаа юм. Ялангуяа орон байрны нэн эрэлттэй нийслэлчүүдийн хүсэлтийг хамгийн богино хугацаанд шийдэж чадсан нь энэхүү ипотекийн зээл болсон. Засгийн газар 2004 онд 40 мянган айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Тэгтэл түүнийгээ яаж иргэдэд худалдах вэ гэдэг асуулттай тулсан байдаг. Банкуудын эх үүсвэр ердөө1-2 жилийн эргэлттэй. 20-30 жилээр иргэдэд зээлдүүлэх боломжгүй. Тэгээд бас эх үүсвэрийнх нь өртөг өндөр, өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй. Тэгэхээр ямар нэг арга хэмжээ…

Read More