Герман, Нидерланд, Дани, ОХУ, Малайз, Сингапур, Филиппин, Вьетнам, Турк, Саудын Араб, Өмнөд Солонгос, Бразил, Болгар зэрэг дэлхийн 20 гаруй улсаас бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг монголын томоохон худалдааны компани болох “Алтан жолоо” импексийнхэн өөрсдийнхөө үнэн төрхийг ил гаргав. Тэд өөрсдийн нийлүүлдэг Haribo брэндийн үүсгэн байгуулагсний 100 жилийн ой, компанийнхаа 20 жилийн ойг удахгүй болох Эх үрсийн баяртай давхцуулан, компанийнхаа албан ёсны фэйсбүүкийн пэйж хуудаснаа зургийн уралдаан зарлаж, ялагч нараа тодруулжээ. Улмаар ялагчид болон оролцогч нартаа гарын бэлгээ гардуулах гэж буйгаа зарлаж, “Зургийн эх хувийг авч ирээд бэлгээ аваарай” хэмээн зар тараажээ. Гэтэл хүүхдүүдэд өгсөн бэлэг нь ердөө 2000 төгрөгийн үнэтэй ганц ширхэг…
Зохиогч: Эрхэм админ
2020 оны сонгуулиар “өрсөлдөгчгүй” сонгуульд ялалт байгуулсан цөөн тооны гишүүдийн нэг яахын аргагүй мөн. Монголын эрүүл мэндийн салбарт тулгараад буй хавдрын асуудлыг олон нийтэд дэлгэж, бодит мэдээллийг өгдөг байсан учраас иргэд түүнд “вазари” үнэлгээ өгсөн гэхэд болно. Тэгвэл өдгөө УИХ-ын сэнтийт суусан тэрбээр ярьдаг асуудлынхаа талаар гарц, шийдлийг шинээр бий болгон ажил хэрэг болгохгүй яваа харагдана лээ. Сонирхуулахад, эрхэм гишүүний хувьд өөрийн эрүүл мэнд гоо сайхан бие бялдараа авч үлдэхийн тулд ширээний теннисээр эрчимтэй хичээллэдэг бөгөөд мастер цолтой гэсэн шүү.
Сүүлийн жилүүдэд монголд заслын эмнэлгүүд борооны дараах мөөг шиг олширсон. Үүний үр дүнд охид бүсгүйчүүд бүү хэл, өөртөө арчаатай залуус арьсны арчилгаа, унжилт, үрчлээндээ анхаарч нүүрэндээ гоо засал хийлгэх болсон. Тус эмнэлгүүдийн зарим нь олны танил уран бүтээлчдийг онцолж, рекламдаа тоглуулан гоо заслыг нь үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлттэй үнээр хийж өгч буй. Тэгвэл тэдний нэгээр Go студийн найруулагч Д.Галбаяр тодорчээ. Өдгөө 42 настай тэрбээр 20 орчим кг-ийн жинг богино хугацаанд хаясны улмаас арьс нь нэлээдгүй үрчийж, унжсан тул ийнхүү гоо засал хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бололтой. Түүний өөрчлөлтийг сонирхуулж байна.
UBS телевизээс зохион байгуулсан “Universe best songs” наадмын хөтлөгч, загварлаг, заримдаа хэтэрхий галзуу мэт хувцасладаг хөтлөгч Н.Хулан гэх бүсгүйг эчнээ танихаас бус нүүр тулж уулзаж байсан хүн цөөн биз ээ. Хэзээ мөдгүй амаржих дөхсөн тэрбээр номын баярын үеэр өөрийн гаргасан номнуудаа асарт өрөн тавьсан нь олон хүний анхаарлыг татаж байв. Номнуудаасаа илүү гадаад төрхөөрөө олонд танигдсан түүнийг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Түүний хувьд СУИС-ийн харьяа Радио, телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд өдгөө “Гүмүда” сэдэвчилсэн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, “Гамма”-гийн амьдрал судлаач, “Богд” банкны маркетингийн менежерээр ажилладдаг гээд нийгэмд идэвхитэй амьдардаг, манлайлагч залуу бүсгүйчүүдийн нэг юм. Олон ажлаа амжуулахын…
Сүүлийн үед хүүхэд залуусыг санхүүгийн сахилга баттай байхыг уриалж, хурдан баяжих арга ухааныг нийгэмд түгээж яваа залуу бол А.Идэрбат. Дөнгөж 35 насны босго алхаж яваа тэрбээр ажлын гараагаа “Таван Богд Групп”, санхүүч, бизнес хөгжлийн менежерээр эхлүүлж, цаашлаад “Ард Санхүүгийн Нэгдэл”, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байв. 2017 оноос эхлэн хөрөнгө оруулагч, энтерпренер чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нэлээн хэдэн тэрбумын үнэлгээтэй Апекс Капитал, Томүжин Альтернатив Сургууль, Аурум Групп болон Акумулус Капитал компаниудыг амжилттай үүсгэн байгуулах/хамтран үүсгэн байгуулаад байна. Сүүлийн арван жилийн хугацаанд тэрээр компани, хувь хүмүүст хөрөнгө оруулалт, мөнгөний менежментийн талаар зөвлөгөө өгч олон зуун хүнд санхүүгийн эрх…
Эх үрсийн баярт зориулсан “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдоно. Тус шоуны хамгийн сонирхолтой, хөөрхөн дүрийг залуу жүжигчин Бээтий бүтээж буй ажээ. Түүний бэлтгэлийн үеийн гэрэл зургуудийг уншигч танаа сонирхуулж байна.
Эх үрсийн баярт зориулсан “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдоно. Тус шоуны гол дүр болох хөөрхөн тролл бүсгүйн дүрийг эгдүүтэй хөөрхөн гэдгээрээ алдартай жүжигчин Жерри буюу Бадамжав бүтээж буй ажээ. Тэрбээр тоглолтынхоо үеэр гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд циркчдээс дутахгүй гэдгээ харуулах гэж бэлтгэлээ эрчимтэй хийж буй аж. Түүний бэлтгэлийн үеийн гэрэл зургуудийг уншигч танаа сонирхуулж байна. Ташрамд дуулгахад, “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолт таныг болон таны бяцхан үрсийг нэг ч хором уйдаахгүйгээр троллын ертөнцөд аялуулж, гайхамшигт циркийн үзүүлбэрээр ангайтал гайхшруулах болно.
“Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны залуус “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг зохион байгуулахаар болсон. Залуу уран бүтээлчдын өөрсдийн бие даасан тус шоу тоглолтын бэлтгэлийн үеэр манай папараци дуран тольдлоо. Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, монгол уран нугараачийн ур чадвар авьяасыг гайхуулж яваа “Монгол Aquaman” буюу Э.Лхагва-Очир, авьяаслаг, эгдүүтэй уран бүтээлч Жерри буюу Т.Бадамжав нар “Хүн аалз” ба хөөрхөн тролл бүсгүйн дүрийг бүтээж, гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх бол хөгжилтэй Бээгий мөн этгээд донжтой троллын дүрийг бүтээжээ. Харин бондгор сармагчны хааны дүрийг хэн бүтээсэн бол?түүний бодит төрхийг уншигч танаа сонирхуулж байна. Тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын…
Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг гавьяат цолоо хүртээд хэдэн сарын нүүр үзэж буй. Өөрийн оюуны бүтээлээрээ уншигчдын ухааны цангааг тайлдаг тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Үндэсний номын өдрүүдээр өөрийн биеээр уншигчидтайгаа уулзаж, учиг юугаа тайлж зогсоо харагдсан. Өдгөө 50 насны босгыг алхсан тэрбээр гурван охины ээж. Өөрийн биелшгүй мөрөөдлөө сэтгэл дотроо тээсээр, эцэстээ түүнийгээ зохиолоороо дамжуулан илэрхийлж, мөрөөдлөө биелүүлсэн гэдэг. Зохиолч бүсгүй хүүхэд ахуй наснаасаа л сансрын нисгэгч болохыг хүсч мөрөөддөг байжээ. Тиймээс тэр хүсэл нь дотроос нь хатгаж, “Ану хатан” романаа бичихэд хүргэжээ. Нэг үгээр хэлбэл, хүсэл мөрөөдөл нь түүнд сэдэл төрүүлж, түүхэн домогт “Ану хатан” романыг бичихэд хүргэсэн байх нь.…
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 6-р сарын 15-аас эхэлнэ. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн ажилтнууд өмнө нь үзлэг шинжилгээнд хамрагдахдаа багцаа өөрөө сонгодог байсан бол энэ удаа өмнөх жилүүдийн үзлэгийн дүгнэлтэд үндэслэсэн, цехийн эмчийн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн үзлэгийн багцаа сонгож үйлчлүүлэхээр болсон байна. Түүнээс гадна уурхайчдын өмнөх жилийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, зонхилж буй өвчлөлтэй уялдуулан шинэ багцууд гаргажээ. “Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд орж, төрийн өмчит төрөлжсөн эмнэлэг болсонтой холбогдуулан эмчийн хяналтад байдаг, онцгой анхаарах шаардлагатай, суурь өвчтэй ажилтнуудын эмчилгээний хяналт дээр хамтарч ажиллах саналыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос тавьжээ. Түүнээс гадна ажилтнуудын…
