Монголын кино урлагт сүүлийн жилүүдэд туслах дүрүүдийг гол дүр шиг чимж явдаг авьяаслаг уран бүтээлчид олон төрсөн. Тэдний нэг бол жүжигчин О.Дуламсүрэн. “Бүтэн амьдрал” киноны дэлгүүрийн эгчийн дүрээр олны анхаарлыг татаж, хайр хүндэтгэлийг хүлээж яваа тэрбээр өнгөрсөн хугацаанд “Наран мандах нутаг”, “Бүтэн амьдрал”, “Хавтаст хэрэг”, “Эрвээхэйн сүүдэр”, “Миний хайртай Пабло” зэрэг 20 гаруй дэлгэцийн бүтээлд ихэвчлэн “чимэг” болсон дүрүүдийг бүтээсэн. Өдгөө 50 насны босго алхсан тэрбээр үеийнхэн дундаа жавхаалаг, царайлаг, хөөрхөн, хөгжилтэй, золбоолог гэх “өнгө”-өөр ялгардаг. Жүжигчин бүсгүйн хувьд МУГЖ П.Эрдэнэзаантай СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн ангижавууд. Их сургуулиа төгссөний дараагаар П.Эрдэнэзаан урлагтаа үнэнчээр зүтгэсэн бол, түүний ангийн найз О.Дуламсүрэн амьдралын…
Зохиогч: Эрхэм админ
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч Г.Ган-Утас, тус хэлтсийн хороо хариуцсан бүртгэгч асан С.Энхчимэг нарыг хууль зөрчин харийн оронд амьдардаг В.Алтангэрэл гэдэг иргэнд гадаад паспорт гаргаж өгсөн хэрэгт холбогдуулан шалгажээ. С.Энхчимэг нь нөгөө бүртгэгчээсээ гуйснаар 2020 оны аравдугаар сард ийнхүү албан тушаалаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг гаргаж, В.Алтангэрэлийн гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар Е серийн паспорт олгосон байна. Тиймээс НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн…
“Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалын эзэмшлийн “Нэкст стар” компанийн караоке баар энэ оны хоёрдугаар сард цар тахлын улмаас хөл хорионы дэглэм үйлчилж байхад цаг хэтрүүлэн ажилласан учраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.13-2 дахь хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Цагдаагийнхан энэ заалтын дагуу караоке баарыг нь торгосон бол өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах…
Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Сургалт, судалгаа, гадаад харилцааны албаны дарга асан О.Баярсайханыг эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас түүнд яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлсэн байна. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглан эмч нарын төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын төлбөрийг номын санч М гэх хүний дансанд хадгалж байгаад авч үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, УХТЭ-т өнгөрсөн оны едүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад 86 эмч хамрагджээ. Тэдний сургалтын төлбөрт 101.3, бусад төлбөрт 11.7 сая гаруй төгрөг цугларсан…
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, тэднийг оролцуулж садар самуун сурталчилсан, бусдыг заналхийлсэн, бага насны хүүхэд хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон Ш.Алтангэрэлд холбогдох хэргийг түүний болон өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Тэрбээр найман хүүхдийг садар самуунд уруу татаж, хоёрыг нь хүчирхийлснийг анхан шатны шүүх тогтоосон юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын хаалттай хэлэлцээд бусдыг заналхийлсэн үйлдэлд нь дөрвөн сар зорчих эрх хязгаарлах ял оноосон байна. Хүүхэд садар самуунд уруу татсан хэрэгт нь нэг, тэднийг оролцуулж садар самуун сурталчилсан хэрэгт нь тав, хүүхэд хүчирхийлсэн үйлдэлд…
Өнгөрсөн оны трэнд дуунуудын нэг болох “…Сэтгэл санаа тайван Өглөө сүүтэй цайтай цуйван Амьдрах ер нь сайхан Өгзөг шигдэж ордог буйдан…” гэсэн үгтэй дууг сонсоод уншигч танд реппер Desant, дуучин Jason нар санаанд ордог уу. Залуусын нэг үеийн төлөөллийг илтгэх тус уран бүтээл бол зөвхөн 1980-аад оныхныг өгүүлдэггүй, монголчуудын амтархан иддэг “хоносон” цайван дээр сүүтэй цайны зохилдолгоог мөн өгүүлдэг билээ. Бараг л энэ дуугаараа олонд илүү танигдсан дуучин Jason номын баярт унадаг дугуй жийж ирснийг манай сайт дурандаа буулгажээ. Дуучин Jason буюу жүжигчин Б.Баяржавхлан мэргэжлийн жүжигчин учраас ном их унших нь мэргэжлийнх нь онцлог гэхэд болно. Гэвч тэрбээр тус номын…
Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадмын өнгөрсөн жилийн эзнээр Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш тодорч байв. Өөрийн яруу найраг, шүлгийн түүвэр номуудаараа танигдсан тэрбээр өнгөрсөн амралтын өдөр болсон Үндэсний номын баяраар уншигчтайгаа биечлэн уулзаж явааг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Яруу найрагч О.Цэнд-Аюушийн хувьд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын эгэл жирийн малчин ардын л хүүхэд гэдгээрээ бахархах дуртай. Яруу найргын тэргүүний наадамд манлайлсан “Цасан шуурга” шүлгийнхээ тухай тэрбээр “Хаврын карантинтэй өдрийн хаа нэгтээ айхавтар цасан шуурга тавихад л… Орхиод явсан амраг чинийхээ араас Орчлон хорвоо сүйрч байна… гэж бичмээр санагдаад…
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Цэнджавыг зохиол бүтээлээр нь таних хүн олон. Өдгөө 70 нас руу дөхөж яваа эрхэм зохиолч Д.Цэнджав “Утгын чимэг” богино өгүүллэгийн уралдаанд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Мэнгэ”, “Найрын дарга”, “Хулангийн цавчаал”, “Дээдэс өршөө”, “Оддын судар”, “Арслан” зэрэг өгүүллэгүүдээрээ тэргүүлж байсан. Түүний “Чонын алтан шагай” роман хэдийнэ телевизийн бүрэн хэмжээний цуврал кино болсон бол, “Хул салхи”, “Асар тэнгэрийн дор”, “Хөх жавар”, “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу”, “Мянган цэн үг”, “Он цагийн шастир”, “Цагаагчин гахай жил”, “Цэвдэг жаран” зэрэг өгүүллэг, тууж, эсээ, роман, рубайн төрлөөр олон…
Жүжигчин Б.Мишээл хоёр дахь хосын амьдралаа Д.Ихбаяртай эхлүүлээд удаагүй байгаа билээ. Тэрбээр сэтгэл нийлж амраг болов. Итгэл эвлэлж хайр болов хэмээн заяаны ханиа олсноо олонд дэлгэж байсан билээ. Хосууд шинэ хүүхдээ өлгийдөж авах гээд завгүй яваа. Хөөрхөн Б.Мишээлийн хөл хүнд зургаас.
Mixx хамтлагийн ахлагч асан, реппер Темпо сүүлийн үед урлаг уран сайхан гэхээсээ илүү загварын ертөнц рүү урвах болсон. Өөрийн бие бялдараа хүссэн хэмжээндээ хүртлээ хөгжүүлж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа булчинлаг биеэ гайхуулж охид бүсгүйчүүдийн харааг булааж, харцыг нь эзэмдэх болжээ. Тэрбээр шийдэмгий төрх, шударга үг, Шүүдэрцэцэг мисстэй учир ургуулж явснаараа олонд илүүтэй танигдсан. Тэдний хайрын романтик романсыг одоог хүртэл фэнүүд нь дурсах дуртай. Реппер Темпогийн жинхэнэ нэрийг Б. Болдбаатар гэдэг бөгөөд өдгөө 31 настай.
