Эрүүл мэндийн яаманд байрладаг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус салбарт хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-ын ажилтнууд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр албадан саатуулжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль авч, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй гэнэ. А.Мөнхтайван нь уг төслийн зохицуулагчийн албан тушаалыг эрхэлж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосныхоо төлөө өндөр үнэтэй орон сууц авсан гэж буруутгасныг ч ЭМЯ-ны хэд хэдэн эх сурвалж хэллээ. Тэд “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг ЭМСХХ-5 төслийн нэгжийн байранд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж холбогдох бичиг…
Зохиогч: Эрхэм админ
Мэдэн будилж, гэнэн цагаан дүр үзүүлсэн УИХ-ын дарга юу л хийгээд яваад байна даа. Тэрбээр урд зүгт найр тавьсан л бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулаад ч болов дэмжихэд бэлэн байдаг болоо юу гэмээр анзаарагдах болов. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ил цагаан дэмжиж, ЯАРАЛТАЙ гэсэн шошго нааж дөрлөөд зүтгүүлж байсан нь мартагдагдаагүй байна. Дөрвөн гишүүний нэрээр өргөн барьсан 50.000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 150 сая төгрөгөөр гадныханд виз олгоё гэсэн эл төслийг Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар УИХ-ын даргатай нийлж эцсээ хүртэл зүтгүүлсэн. Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яаруу юм шүү хэмээн очёр дайруулж, хэн ч анзаараагүй шахам байхад гэнэтхэн бөгөөд…
Хэдхэн хоногийн өмнө “Монголоо Беларусь болгохгүй!” цуглаан зохион байгуулсан МУГЖ Д.Сосорбарам өчигдөр дахин олны өмнө гарч ирэв. Тэрбээр өмнөх цуглааны үеэр монгол дээл, малгайтай гарч ирэн Х.Бээжин тэргүүтэй хүмүүст гурил цацуулан “буцаж” байсан юм. Харин өчигдөр намын чин зүрхний ард Э.Бат-Үүлтэйгээ хамтран жагсаал хийхдээ монгол биш европ хувцас өмсөн ирж “Дахин гурилнаас айхгүй” хэмээн үг унагаж яваа харагдсныг манай сайтын папараци дурандаа буулгасныг хүргэж байна. Тэрбээр өмнө нь гурил цацуулсныхаа дараагаар “Шинэ дээл өмсөөд гарсан чинь гурилаар мялаалгаад сайхан байна. Над руу гурил цацсан хүмүүсийн ард байгаа хүнд “чи, өрөвдөлтэй шүү” гэж хэлмээр байна. Над руу гурил цацсан хоёр хүнд…
Нийслэлийн Ардчилсан намаас өчигдөр “Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор” эсэргүүцлийн цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулаа. Энэ үйл явдлын үеэр манай папараци дуран ажиллаж, дараах гэрэл зургуудыг дурандаа буулгажээ. Цуглааны үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Путиний ташуур намайг ташуурдана гэсэн. Тийм учраас бэлтгэл хангаад би касктай ирлээ. Толгой хамгаалахгүй бол болохгүй” хэмээн ярьж байв. Нэгэн цагт нийслэлийн Засаг дарга байсан түүнийг “үүлэн үст” хэмээн иргэд хочилдог. Цуглаанд оролцогчид үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж байх үеэр иргэн Х.Бээжин нарын хүмүүс тэднийг эсэргүүцэхээр ирсэн байв. Өмнө нь Ардчилсан намаас зохион байгуулсан “Монголоо Беларусь болгохгүй” уриатай жагсаалын үеэр иргэн Х.Бээжин…
Сүүлийн үед Монголын кино урлаг сэргэж байна гэдэг үгийг мэргэжлийнхэн хэлдэг болсон. Үүний нэг тод жишээ УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г. Эрдэнэбилэгийн цоо шинэ уран бүтээл болох туульсын “Тэгри чину” олон ангит уран сайхны кино өчигдөр буюу энэ сарын 25-наас үзэгчдийн хүртээл болж байна. Тэгвэл кино уран бүтээлчид киноны анхны танилцуулгаа уран зургийн үзэсгэлэнгийн нээлтээр энэ сарын 20-нд хийсэн юм. Тэндээс авсан фото сурвалжлагаа уншигч танаа хүргэж байна. Тус киноны найруулагч, ерөнхий продюсер , жүжигчин Г.Эрдэнэбилэг нээлтийн үеэр хэлэхдээ “”Тэгри чину” уран сайхны кино маань үзэгчдийн төсөөлөөгүй өнцгийг харуулах болно. Би энэ кинотойгоо л одоохондоо зууралдана даа. Нэгэнт хийснийх олон улсад…
Монголын кино урлагт өөрийн өнгө төрх, төрөл жанраараа олныг хуйлруулж буй кино компани бол жүжигчин Г.Ундармаагийн “U film”. Жүжигчин бүсгүй өнгөрсөн онд “Яаралтай түргэн тусламжийнхан” цувралаараа олон шинэ жүжигчдийг олны танил болгосон. Тэдний нэг нь залуу жүжигчин Д.Алтанбагана. Тэрбээр дээрх цувралд Баганаа гэх царайлаг, залуухан, чадварлаг эмчийн дүрийг бүтээсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн юм. Түүний амьдрал дээрх бодит төрхийг манай папараци дуран хэрхэн буулгасныг сонирхуулж байна.
“Тэнгэрийн улаач”, “Нулимс дуусаагүй цагт”, “Амьдрал үргэлжилнэ”, “Эр хүн уйлах эрхтэй”, “Өлөн чонын улиан”, “Тамын бослого” зэрэг 50 орчим номын зохиолч бол Б.Баярхүү хэмээх энэ эрхэм. Түүний зохиол бүтээлүүдэд бөөгийн ухаан, улаач нарын түүхийг түлхүү харуулсан байдгаараа онцлогтой. “Тэнгэрийн улаач”, “Тэнгэрийн зайран”, “Тэнгэрийн ташуур”, “Тэнгэрийн зарлиг” зэрэг туужууд нь одоог хүртэл хамгийн эрэлттэй номуудын жагсаалтад байдаг. Б.Баярхүү зохиолчын тууж, романууд адал явдалт сургамжтай өгүүлмж сайтай учраас уншигчид таашаадаг. Эрхэм зохиолчын сүүлийн үеийн зургуудийг манай сайтын папараци дурандаа буулгажээ.
Монголд комедиан урлаг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй комедиануудын нэг бол олноо Хану нэрээр алдаршсан Хантүмэн. АНУ-д эдийн засгийн чиглэлээр төгсөж ирсэн тэрбээр комедиан урлагт хөл тавьсан нь ойр дотныхоныг нь гайхшруулж байсан гэдэг. Хаа очиж боловсрол өндөртэй, сайн бүсгүйтэй гэр бүл болсон нь түүнийг өдий зэрэгтэй явахад хүргэж байгааг ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл тэрбээр орчуулагч эхнэрээ дагаж хэд хэдэн ном орчуулсныгаа өнгөрсөн Үндэсний номын өдрөөр өөрийн биеэр борлуулж суугаа харагдсан. Түүний орчуулсан “Шинэ цагийн комедиан нууц товчоо” ном нь эрэлттэй номын жагсаалтад байдаг. Тус ном нь таны хошин шогийн мэдрэмжийг мэргэжлийн түвшинд дасгалжуулж тайзны од болоход туслах болно.…
Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Номин буюу Немог танихгүй хүн ховор. Урлагийн ертөнцөд “Үндэсний баялаг” киноны гол дүрд тоглож орж ирсэн тэрбээр өдгөө хоёр хүүхдийн ээж болжээ. Бие хаа царай зүсээрээ үеийн уран бүтээлчдээсээ ялгардаг тэрбээр маш даруухан нэгэн. Урлагийнхан дундаа шинэ цагийн халуухан бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг тоглосон дүр шигээ болов уу гэж бодон крашлаж залгах эрчүүд ч мундахгүй олон гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Харин үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маань нөхөртөө үнэнч, хүүхдүүддээ халамжтай ээж гэсэн шүү.
Монголын рок попын ертөнцөд “Хайрын дуу”-гаар бусдаас ялгарч байсан гэр бүлийн хосууд бол дуучин “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяр “Киви” хамтлагийн дуучин Б.Халиун нар. Дундаасаа гурван сайхан хүүтэй тэднийг салж нийлж буй талаар шуум дэгдэж байсан ч, эхнэр нь үгүйсгэснээр эл ярианд цэг тавьсан. Дуучин Б.Хариун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг гэдгээ батлаад амжсан. Харин түүний нөхөр дуучин Анхаа өдгөө улс төр хөөж ДИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Саяхан болсон нэгэн арга хэмжээний үеэр О.Анхаа дуучны хувиар бус даргын хувиар үг хэлэн тайзнаа…
