Зохиогч: Эрхэм админ

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт эхэллээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна. Ингээд бороо орж,сэрүүхэн байгаа ч марафончид бариандаа хүрэхээр гүйцгээж буй нь манай дуранд хэрхэн буусныг харцгаая.

Read More

SBN телевизийн ууган хөтлөгчдийн нэг Б.Батзаяа.“Сонголт” олон ангит киноны Эрхэттөрийн дүрийг чадварлаг бүтээсэн. Одоогоос 10-аад жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан болж байсан тэрээр МҮОНРТ-ийн 54 жилийн ойгоор Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болсон. Түүний хувьд мэргэжлийн сэтгүүлч биш ч, өөрийн ур чадвар, авьяасаараа өдий зэрэгтэй явж байгаа юм. Тэрээр МУИС-ийн Бизнесийн сургуульд бизнесийн менежментээр төгсөж байжээ. Б.Батзаяа нь 2009 онд Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медалиар шагнуулж байсан авьяаслаг залуу юм. “Зөрлөг”, “Сонголт”, “Миний сарнай”, “Call”, “Миний ахын эхнэр” зэрэг олон кинонд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулаад амжсан. Тэрээр “Тэгри Чину” киноны нээлтийн үеэр манай папараци дуранд ийнхүү өртлөө.

Read More

“Зүрхэнд шивнэсэн үг” киноны дүр, “Цахилж яваа гөрөөс” киноны Дамба, “Үхэж үл болно” киноны Дайр Үсэн ,“Эзэнгүй айл” киноны Мэрэгч, “Наймаачин” киноны байцаагч, “Араанд нь алт ард нь хутга” киноны боссын туслах, “Цагаан дуганы гэгээ” киноны Ринчинов зэрэг дүрээр олон мэдэх МУСТА Ж.Пүрэвдорж. Үүнээс гадна тэр “Учиртай гурван толгой” жүжгийн Балганаас эхлээд Улсын драмын эрдмийн театрт тоглогдсон сонгодог жүжгийн ихэнх эсрэг дүрийг амилуулсан. Улаанбаатар хотод төрсөн, Завхан нутгийн Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүнийг уран бүтээлчид “Сахал Пүүжээ” хэмээн хочлох бөгөөд Улсын драмын эрдмийн театр хэмээх айлд 40 жилийнхээ хөдөлмөрийг зориулж байгаа нэгэн. Тэрээр Төрийн дээд Сүхбаатарын одонгоор…

Read More

Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайн охин Н.Сувд 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн билээ. Мөн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. Өдгөө 70 насын босгыг давсан ч тэрээр 20 насаар залуухан харагддаг. “Тэгри Чину” кино нээлтийн үеэр манай сайтын дуранд.

Read More

Өнөөдөр автомашингүй өдөр бөгөөд хэд хэдэн чиглэлийн замууд 06:00-18:00 цагийн хооронд хаагдах юм. Тодруулбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж Партизаны гудамж Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар Төмөрчний гудамж Гэсэр сүмийн уулзвар Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Бага тойруу Бээжингийн гудамж Токиогийн гудамж Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам) Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар Чагдаржавын гудамж Элчингийн гудамж Олимпын гудамж Гэндэнгийн гудамж Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд хаагдах юм. “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт өнөөдөр Төв талбайгаас эхэлж байгаа учир төв замаар нийтийн…

Read More

ҮБХИС-ийн АБДС-ийн Инженер, механикийн тэнхимийн оюутан А.Сүхбат сургуулиа амжилттай төгслөө. “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт оролцсоноор “Жүүс, шүүс, зууш” хэмээх нэрээр олонд танигдсан. Тэрээр “ Багаасаа л цэргийн хүн болох хүсэлтэй байсан. 10 жилээ төгсөхөд хэд хэдэн сонголт гарч ирсэн. Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар суралцах боломж бас байсан. Гэхдээ нэг л биш санагдаад болдоггүй. Хүүхэд байхаасаа санаж явсан бодол минь намайг цэргийн сургууль руу хөтөлсөн. Цэргийн хүн болчихвол надад маш олон боломж нээгдэх юм шиг санагдсан” гэж байсан юм. Амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.

Read More

Үзэгчдийг байлдан дагуулсан “37-р точка” киноны Сувдаагийн дүрийг бүтээсэн жүжигчин У.Уянга өмнө нь “Сайн уу, амьдрал минь” киноны хоёрдугаар ангид гол дүр бүтээж байсан түүнийг Мааз хамтлагийн “Хайр эмзэгхэн” дууны клипэнд тоглож байсныг үзэгчид сайн санаж байгаа биз ээ.”Мэргэжлийн бус” гэх тодотголтой тэрбээр өнгөрсөн хэдэн сарын хугацаанд нөхөр, хүүгийн хамт АНУ-д амьдарч байсан юм. Харин тэрбээр өдгөө хүүгээ дагуулан эх орондоо иржээ. Түүний хувьд 2016 онд МУИС-ын Хот бат бүс төлөвлөлтийн ангийг дүүргэсэн бөгөөд мэргэжлийн ажлаа хийхийн хажуугаар “Би дурламаар байна”, “18 нас би чамд хайртай”, “Киносутра” зэрэг хэд хэдэн кинонд туслах болон гол дүр бүтээсэн байдаг. Ялдамхан төрхтэй энэ…

Read More

“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн III үйлдвэрийн дээврийн хэсэгт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагт уугилт үүссэн байсныг Гал түймэр унтраах 26 дугаар ангийн шуурхай бүлэг ажиллаж, галын тархалтыг газар авахуулалгүй бүрэн унтраалаа. Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Галаас үүдэлтэйгээр учирсан хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Read More

Хүүхдийн баярыг угтаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж байгаа хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийв. Хяналтын явцад хаяг шошгоны зөрчилтэй 16 нэрийн 345ш бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжийн дотоод хяналтан дор устгуулж, хоол, хүнстэй холбоотой хордлогод өртөх эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Хяналт үргэлжилж байна. Иргэд та бүхэн хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо хадгалах, хэрэглэх хугацаа, чанар аюулгүй байдлыг шалгаж авахыг зөвлөж байна.

Read More

Хан-Уул дүүргийн 8-р хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” ХХК 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн мод, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсныг манай сайт фото сурвалжлагаараа хүргэж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч зугаалах газар нэгээр нэмэгдэж буй юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот урт хугацаанд 120 сая мод тарих зорилготой. Энэ жил аж ахуйн нэгж, байгууллагууд ногоон байгууламжийг нэмэх, мод үржүүлэх, ургуулах, тарих ажилд маш идэвхтэй…

Read More