Цалгиа ихтэй цаг төрийн үймээн улс үндэстэн, овог аймаг, отог хошуудын алинд боловч сайн муугийн аль нэгэн мөрийг гүн бат үлдээж, тэр нь түүхийн давалгаанд элэгдэн мөлийсөөр өнгө хувирч, өөр өөрөөр хэлцэвч үнэн хэмээх цөм язгуур нь үлдсээр, дурсагдсаар байдаг жамтай болой. “Цавчих илдний ир болсон Цариг дуулганы дэл болсон Цахар түмэн мину” хэмээсэн магтаалаас цахар гэж хэн болоод ямар учраас ийн магтуулах болов гэх сонирхол эрхэтгүй төрнө. Чингис хаан 150 хэшигтэн цэрэгтэй байгаад Их Монгол улсаа байгуулсны дараа түм болгон өргөтгөв хэмээн түүх өгүүлнэ. Овог аймаг болгоны шилмэл шигшмэл эрсээс бүрдсэн түмэн цэрэг, тэдгээрийн ар гэр, аж ахуй гэхээр…
Зохиогч: Эрхэм админ
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/94 тоот тушаалаар Монголын стандарт, чанарын хүрээлэн болон Олон улсын CQI-IRCA- “Баталгаат аудиторуудын олон улсын бүртгэл”-ийн байгууллагын итгэмжлэгдсэн сургалтын түнш Энэтхэг улсын BSCIC (Бизнесийн тогтолцооны нийцлийн шударга баталгаажуулалт) байгууллагатай хамтран ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоонд анхдагч, хоёрдогч, гуравдагч талын аудитыг ISO 19011:2020 стандартын дагуу төлөвлөх, явуулах, тайлагнах талаар мэдлэг олгох сургалт боллоо. Уг сургалтад БОНХХ-ийн ногоон хөгжил, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Пүрэвсүрэн, Чанарын хяналтын хэлтсийн чанарын мэргэжилтэн М.Байгалмаа нар оролцжээ. Энэхүү ISO 19011:2020 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх аудиторын таван жилийн эрх бүхий сертификатыг мэргэжилтэн М.Байгалмаад олгов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн инновацын парк байгуулж, энэ салбарт хувьсал хийхээр Швед улсын мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Шведийн хаант улсын “Садкора Форестри”, “Би Си Си” компанийн удирдлага, мод үржүүлгийн технологич мэргэжилтнүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа Монголд анх удаа байгуулагдаж буй 1000 тонн үрийн агуулах буюу Ойн генетик нөөцийн төвийн байгууламжтай танилцаж, нэн ховор, ашигт ургамлуудын генетик нөөцийн хамгаалал, үрийн банк, хөрсний төв байгуулах, тарьц, суулгац үржүүлгийн чиглэлээр санал солилцсон юм. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын “Шар тал”-д мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөснийг газар дээр нь…
Монголын хамгийн олон уншигчтай , анхдагч комикууд болох Цондоолой Цүндээлэй 2 болон Динза цувралууд хүүхдийн баярыг тохиолдуулж дахин худалдаанд гарлаа. Монголын хамгийн урт комик цуврал болох 46 дугаартай Динза комик нь Жижгээ хүү жигтэй бяцхан үлэг гүрвэлийн өндөг олсон цагаас эхэлнэ. Эрт дээр үед устан үгүй болсон үлэг гүрвэлүүд энэ цаг үед ирнэ гэдэг нь гайхалтай, тэр дундаа Динза бол эрэлхэг , тууштай, үнэнч бөгөөд баатарлаг бяцхан динозавр төдийгүй Жижгээгийн өвөг дээдэс юм. Тэр 2 хамтдаа тив дэлхий цаашлаад гараг ертөнцийг аварч, хорон сүнсүүдээс хүмүүн төрөлхтөнг чөлөөлөх их үйлсийн эзэд болох юм. 2 баатар маань эрт эдүгээ цагуудын он цагийн…
Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин И.Одончимэг удахгүй 55 нас хүрнэ. Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн, муугүй боловсролтой эмэгтэй. Дэлгэцийн урлагт хөл тавьсан түүний анхны гол дүр нь 1989 онд дэлгэцнээ гарсан “Сэрүүн дуганы мөхөл” кино юм. Уг киноны түүний дипломны ажил байсан гэдэгг. Түүнээс хойш “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон…
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар агсны том охин СУИС-ийн багш, жүжигчин С.Болормааг зүс мэдэхгүй хүн ховор. “Орхидос” уран сайхны киноны зохиолыг бичиж үзэгчдэдээ толилуулж явсан түүний дүү МУГЖ С.Болд-Эрдэнэ гэдгийг тайз, дэлгэцийн уран бүтээл сонирхогч, үзэгчид мэднэ. Содура” киноны удганы дүрээр олны өмнө дахин гарч ирсэн жүжигчин С.Болормаа кинондоо тоглохын тулд дүрийн судалгааг хийхдээ бараг л бөө судлаач болох дөхсөнөө ярьдаг. Түүний хувьд Ардын жүжигчин Ц.Гантөмөр агсны гарын шавь нарынх нь нэг гэдгээрээ онцгой.
“Хархны өгөөш”, “Ану хатан”, “Аравт”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Луйвар”, “Тэгри чину” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээгээд байгаа чадварлаг жүжигчин бол СТА С.Ариунбямба билээ. Түүний бүтээсэн дэлгэцийн дүрүүд ихэвчлэн эсрэг талынх байдаг. Тэгвэл тайзны бүтээлүүдэд эерэг дүр бүтээсэн нь мөн цөөнгүй гэнэ лээ. Өөрийн дүрүүдээ ялгах дургүй гэдгээ илэрхийлдэг тэрбээр “Сайн ажилласан ч бай, муу ажилласан ч бай миний л ажил. Би бүх дүрдээ хайртай” хэмээн онцолсон удаатай. Түүний хувьд гэр бүл зохиогоод 20 гаруй жилийн үдсэн бөгөөд эхнэр нь ч жүжигчин мэргэжилтэй эмэгтэй байдаг аж. Жүжигчин С.Ариунбямбыг уран бүтээл хийхэд, уран бүтээлийн ард бат зогсдог эхнэртээ жүжигчин залуу хайртай гэдгээ байнга…
“Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс”, “247 градус”, “Буруу өрөг”, “37-р точка” зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлд эерэг, эсрэг дүр бүтээж, дүр бүхнээ үзэгчдийн сэтгэлд хоногштол амилуулдаг чадварлаг жүжигчин бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг. Нэгэн хэсэг Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран чадвараараа үеийнхнээ хошуучлан, гялалзаж явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлч болсон. Олон хүүхэдтэй айлын охин тэрбээр зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь ажээ. Өөрийнхөө нэрний утга учрын талаар тэрбээр “Ээждээ алдарт эхийн хоёрдугаар одон авчирсан учраас намайг Одончимэг гэж нэрлэсэн. Ном уншаад гэртээ л…
УДЭТ-ийн авьяаслаг уран бүтээлчдийн нэг бол МУГЖ Г.Амгаланбаатар. Өдгөө 42 настай тэрбээр 2000 оны эхээр театрыг уналттай байх үед “Надаар тоглосон хайр”, “Бооцоо” зэрэг жүжигт тоглосноор олон жилийн түүхтэй театрын алтан тайзнаас нэр нөлөөгөө бататгаж чадсан. Үе тэнгийн бусад жүжигчдээс бодвол өөрийн гэсэн харизмтай, толгой сайтай гэгддэг тэрбээр туйлын даруухан нэгэн. Түүнийг манай сайтын папараци хэрхэн дурандаа буулгасныг уншигч танаа хуваалцаж байна.
Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян. Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм олны нүдэн дээр нэг их ил гараад байдаггүй. Гавьяат ажилтан цол тэмдэгээ авахдаа сэтгүүлч нараас нуугдан байж дуртай дургүй шагналаа аваад үзэгдэж харагдахгүй ордноос арилаад өгсэн удаатай. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар хүү нь нэр дэвшсэн ч “аав”-ынд хоригдож байсан тул олны өмнө гэр бүлээрээ гарч ирэн, “цээжээрээ хүүгээ хамгаалж” эцэг хүний үүргээ гүйцэтгэж явсан удаатай. Түүнээс хойш эргээд л нам гүм амьдралдаа “шумбасан” тэрбээр “Мазаалай 2022” бартаат замын уралдааны…
